1. Шанаа
Хурц өнцөгтэй шанаа нь эрчүүдийн эрэмгий байдлыг илтгэхээс гадна сексийн мэдрэмжинд нь чухал үүрэг гүйцэгтгэдэг гэнэ шүү. Шанаанд нь зөөлөн хүрэх үед бид өөрийн мэдэлгүй түүнд эр хүнийх нь хүч чадлыг мэдрүүлж, нүүрнийх нь мэдрэлийн цэгүүдийг "сэрээдэг". Тиймээс "гол ажил"-даа орохоосоо өмнө хайртынхаа чихний доод үзүүрээс авахуулаад, шанааных нь ирмэгийг дагуулан хурууныхаа өндгөөр зөөлөн илбээрэй. Дараа нь нөгөө гараа шилэн хүзүүн дээр нь тавиад, нүд рүү нь хэдэн хором эгцэлж ширтмэгцээ удаан, янаг үнсэлтийг бэлэглэгтүн. Тэр таны энэ үйлдлийг хэзээ ч мартахгүй.
2. Мөр
Мөр бол яг л шанаатай адил мэдрэмж өндөртэй хэсэг юм. Учир нь тэнд маш олон мэдрэлийн төгсгөлийн цэгүүд байрладаг. Мөн үргэлж ажиллаж байдаг энэ хэсэгт онцгой тайвшрал хэрэгтэй. Хайртынхаа өөдөөс харж зогсоод хоёр мөрөн дээр нь гараа эвтэйхэн тавь. Зөвхөн эрхий хуруугаараа булчинг нь суллах маягтайгаар мөрнийх нь зөөлөн хэсэгт дээрээс доош иллэг хий. Түүний харц илэрхий тайвширч, таньд таашаал мэдрүүлэхэд бэлэн болтол нь хийгээрэй. Түүнд гарцаагүй таалагдана.
3. Гуяны дотор хэсэг
Бүсгүйчүүдийн энэ хэсэгт онцгой сэрлийн бүс байрладаг гэдгийг бид мэднэ. Тэгвэл эрчүүдийн гуяны дотор илэхэд ч бас тэд дорхноо асдаг гэнэ. Та хайртынхаа энэ хэсэг дэх цусны эргэлтийг түргэсгэвэл, түүнд жирийн үеийнхээс ч илүү хүчтэй хурц мэдрэмж төрүүлнэ. Дээшээ чиглэлтэйгээр буюу, түүний "илд"-нд хурдан цус хуралдуулах маягаар илээрэй. Мөн хажуугаар нь гарынхаа хуруунуудаар гуяных нь булчинг суллах маягаар иллэг хийж өг.
4. Ахар сүүл
Өгзөгний дээхнэ байрлах энэ хэсэг эрчүүдэд цочрол өгдөг. Түүнийг доош нь харуулж хэвтүүлээд шилэн хүзүүнээс нь эхэлж иллэг хийсээр аажмаар доошло. Ахар сүүлний хэсэгт алганыхаа зөөлөн хэсгээр тойрог хэлбэртэй илээд, өгзөгт хүргэлгүйгээр буцаад дээшлэ. Энэ нь түүнийг гайхшруулахын сацуу сексийн элдэв төсөөлөлд автуулж, таны дараагийн үйлдлийн талаар дотроо таамаглал дэвшүүлэхэд хүргэнэ. Ямар тааламжтай байхыг нь та царайнаас ньл харж болно.