2011/03/03

Амжилтанд хүрсэн эмэгтэйн 4 шинж чанар

Бидний эргэн тойронд үлгэр жишээ болохуйц бүсгүйчүүд олон бий. Зөвхөн ажил хэргийн тал дээр ч биш, амьдрал ахуй, гэр бүлийн асуудлууд дээр ч хамгийн шилдэг нь байж, бүхнийг зохицуулж чаддаг тэднийг юу хүчирхэг болгосон юм бол? Амжилтанд хүрсэн бүсгүй бүрт доорх шинж чанарууд цогцлон оршдог аж.
Image hosting by IMGBoot.com

1. Шийдэмгий зан

Үзээд алдахаас огт эмээдэггүй, эрэмгий, эрчүүдээс дутахгүй зоригтой бүсгүйчүүд амжилтанд хүрдэг. Тэдний дотор оролдож үзээд бүтэлгүйтсэн ч, дахиад босоод ирэх эрч хүч оргилон байдаг. "Эрсдэл үгүй бол ашиг ч үгүй" гэсэн үгийг тэд бүрэн утгаар нь зүрхэндээ ойр хүлээж авдаг юм. Амьдралынхаа аль ч талбарт нэг шат өгсөхийг хүсвэл та хад асга ихтэй ууланд авирах зоригтой байх ёстой. Түүнээс наана, хэдий духаараа газар мөргөлөө ч, хурдхан шиг босоод урьдныхаасаа илүү хичээж ажиллах тэнхээтэй байх шаардлагатай.

2. Авхаалж самбаа
"Боломж танд нэг хуруугаа өгвөл, та зөрүүлээд гарыг нь шүүрээд ав" хэмээн хэн нэг алдартны хэлсэн үг бий. Гэвч боломжийг шүүрч авахын тулд илт давуу мэдлэг чадвараас гадна, авхаалж самбаа зайлшгүй хэрэгтэй. Үгүй бол хэн нэг сэргэлэн бүсгүйд зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй.

3. Алсын хараатай байх
Хүлээн зөвшөөрцгөөе. Бидэнд эрчүүдтэй адил төрөлхийн алсын хараа байдаггүй. Гэсэн хэдий ч нэг биш нилээд хэдэн алхмын цаадахыг хараад сурчихвал, бусад эмэгтэйчүүдээс ялгарах таны гол давуу тал тэр болно. Учир нь бидний ихэнх нь өнөөдөр маргаашийнхаа л хэрэгцээг бодох гээд байдаг талтай. Энэ сарын биш, дараа сарын загварын чиг хандлагад тохируулан хувцсаа базаадаг бүсгүйчүүд үргэлж шинэлэг, дэгжин, басхүү өвөрмөц харагддаггүй гэж үү? Энэ ч бас л нэг төрлийн алсын хараа.


4. Амбицтай, өөртөө итгэлтэй байх

Амбицгүй эмэгтэй хэзээ ч том амжилтын эзэн болдоггүй. Зорилгынхоо төлөө мятрашгүй тэмцэж яваад унахад нь тэднийг тэжээж босгодог зүйл бол дотроос нь хатгах эерэг амбицаас өөр юу ч биш билээ. Байж болох бүх л аргыг туршиж үзэх хүртлээ шантардаггүй, суурин дээрээ бат зогсож чаддаг эмэгтэйг урд өөрөө ч мэдээгүй явахад том хаалга нээгддэг.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино