2012/07/11

“Эрхийхэн чинээ хүү”, Элбэгээ ерөнхийлөгч минь

Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан монгол наадам эхэллээ. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр заллаа. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж үг хэлээд, Монгол ёсолгоог хийлээ.
Хэдийгээр дээд тэнгэрээс ерөөл хүртсэн билэгдэл төгөлдөр ёсолгоо хэмээн түүхч судлаачид болон Монголын ард түмэн үүнд сайшаалтай хандаж байсан ч түүнийг наадмын талбай дээр хоёр гараа дээш өргөн ёслох үед үзэгч наадамчдын 20 хүрэхтэй үгүйтэй хувь нь л түүнийг даган Монгол ёсолгоог хийлээ. Наадамчдын ихэнх нь түүнийг дагаж ёслохын оронд, томдсон дээлтэй давжаа биетэй түүнийг богинохон гараа дээш өргөхөд нь “Эрхийхэн чинээ хүү чинь энэ байна” гэж шоолох хүмүүс олон байлаа. Эхээс төрсөн биеийг эвдэж болох биш дээ хөөрхий. Жижиг биенээсээ болж хаа газар ад үзэгдэж явдаг ерөнхийлөгчийн маань хуруухан бие ард түмний түүнд итгэж найдах, түүнийг дэмжих итгэл үнэмшилд нөлөөлж байгаа нь илт байна. Ямартай ч ганцхан энэ жишээнээс харахад, улсыг төлөөлөх хүнээр хүний нүдэнд өртөх, ядаж л доог тохуу болохооргүй “бие бүтэнтэй” хүнийг сонговол дараа нь ийм хөгжилтэй бөгөөд эмгэнэлтэй “наадам” болохгүй болов уу.

2012/04/03

Жаран эрлийз уралдхад нэг нь түрүүлдэг

Байгууллагдсан цагаасаа эхлэн монголын рок попын өнгө төрхийг гурван өөр өнгөөр илэрхийлсэн охидын хамтлаг гарсан нь ``Киви`` билээ. Тэрээр дуучин Ангирмаа гэх ая зохиогч продьюсерын удирдл
аганд дуунуудаа xийдэг. Түүний зохиосон энд тэндээс хулгайлсан ая, утга авцаалдаагүй толгой xолболттой үгнээс бүтсэн дуунууд нь бүx телевиз радиогоор улиг болтлоо явсаар байгаад албан хүчээр шахуу хит болдог. Өөрсдийн өнгө төрx болгож жил бүр нэг эрлийзээ сэлбэдэг. Арга ч үгүй биз үзэгчдэд танигдахын тулд гадаад дотны хар шар цагаан арьстнуудаар цусаа сэлбэдэг нь тэдний уламжлал болсон билээ. Дараа дараагийн жилд тэд ямар өнгө төрхөөр үзэгчдийг гайxшруулах нь үзэгчдэд xүлээлт болсоор ирсэн. Жаран чавганц уралдxад нэг нь түрүүлдэг гэгчээр эрлийз хурлийз, тарган туранхай гишүүн аваад дуунуудаа мөн л урьдын жишигээр хулгайн аятай дуунуудаа хит болгох гээд байнга цацаx нь хэнд ч тодорхой. Ингээд л жаран эрлийз уралдуулxад аль нэг нь түрүүлж л таараа.

2011/05/18

Хойч

Өчигдрийн борооны
Үхмэл дуслууд хөл дор шуугина
Өрөвдөлтэй ч
Өнөөдөр тэнгэр ахиад л амаржиж байгаа гэж бодохоор...

2011/03/05

Энэ бүхэн хувь тавилан мөн үү?

2006 оны 6 сарын 1-нд 2 найзтайгаа баяр тэмдэглээд нэг бааранд орж жаахан бүжиглэж байгаад 23 цагийн үед харихаар явж байлаа.
Image hosting by IMGBoot.com

2011/03/04

Яруу найрагчийг дурлуулахсан.../шүлэг/

Т.Аззаяа
Image hosting by IMGBoot.com

D&G Spring/Summer Ready-To-Wear

Image hosting by IMGBoot.com

2011/03/03

Суугаа ажлын 14 муу үр нөлөө

Өдөржин босох ч завгүй суугаа ажилладаг бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу. Нэг байрандаа удаан сууснаас болж яг хэдэн төрлийн, ямар уршигтайг бид тэр бүр мэддэггүй.
Image hosting by IMGBoot.com

Амжилтанд хүрсэн эмэгтэйн 4 шинж чанар

Бидний эргэн тойронд үлгэр жишээ болохуйц бүсгүйчүүд олон бий. Зөвхөн ажил хэргийн тал дээр ч биш, амьдрал ахуй, гэр бүлийн асуудлууд дээр ч хамгийн шилдэг нь байж, бүхнийг зохицуулж чаддаг тэднийг юу хүчирхэг болгосон юм бол? Амжилтанд хүрсэн бүсгүй бүрт доорх шинж чанарууд цогцлон оршдог аж.
Image hosting by IMGBoot.com
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино