2011/03/05

Энэ бүхэн хувь тавилан мөн үү?

2006 оны 6 сарын 1-нд 2 найзтайгаа баяр тэмдэглээд нэг бааранд орж жаахан бүжиглэж байгаад 23 цагийн үед харихаар явж байлаа.
Image hosting by IMGBoot.com
Зун цаг байсан болоод ч тэрүү халуун бүгчим газар байж байгаад гарч ирсэн болохоор ч тэрүү гадаа гоё байхаар нь 3уулаа алхаж байтал нэг банди гүйж ирээд хамгийн түрүүнд танилцая гэж гар сунгасан нь миний хань гэж яаж мэдэх вэ.
Тэр үед хайр минь 10-р ангиа дөнгөж төгсөж харин би 1-р курсын оюутан байлаа. Тэр орой найзуудтай нь танилцаж тоглоомын талбайд тоглож байгаад харьцгаасан аргагүй л хүүхдийн баярын өдөр. Тэд нарын дундаас Билгүүн гэдэг хүүхэд надад маш их таалагдаж бид 2 мессеж бичдэг боллоо. Тэрэнд ч бас би таалгдсан гэдгээ мэддэг, тэгэхдээ удаагүй. Харин миний хань манай найз руу хааяа мессеж бичдэг байсан юм. Тэр үед ханийгаа тоож ч хардаггүй, найзынд нь байхад орж ирээд мэндэлчихээд гараад явдаг байсныг нь санадаг юм. Намар хичээл цуглаад бараг 10 сар болж байхад тэр мессеэ бичиж эхэлсэн. Сургууль нь манайхтай ойрхон тараад чамтай уулзана, уулзах юмсан гэдэг ч ерөөсөө ирж уулздаггүй байсан. Би ч дотроо ирэх болов уу гэж хардаг байсан ч сүүлдээ мессеж ч бичихээ больсон. Тэгтэл 2008 оны 1-р сарын 6-нд гэнэт тэрнээс мессеж ирсэн. Таньж байна уу гээд. Тэгээд л бид хоёр тэр өдрөө уулзсан. Гэтэл би түүнийг хараад л шууд дурлачихсан.
Тэр их өөрчлөгдсөн байсан, гэхдээ юу нь вэ гэдгийг би олж хараагүй нэг л өөр. Тэр ч намайг өөрт нь таалагдаж байгааг хэлээд тэрнээс хойш бид хоёр уулзаж байгаад яг сарын дараа үерхэж эхэлсэн. Тэр үед үнэхээр сайхан байдаг байлаа. Орой болгог тэр маань ирж орцонд анх танилцсан тухайгаас авахуулаад л хавь ойрын юмыг хамж шимж өнгөрүүлдэг. Өдөр болгон ирэхдээ миний таньдаг таньдаггүй найзуудыгаа дагуулж ирж танилцуулдаг. Миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн хэсэг нь байх. Түүний анхны үнсэлт, анхны үнсэлт, бид хоёрын анхны шөнө хүртэл үнэхээр гайхамшигтай яг кинон дээр гардаг шиг би энэ бүхний сайхныг зөвхөн ханиасаа л мэдэрсэн. Гэвч бидний энэ аз жаргал удаан үргэлжлээгүй. Надад тэр үед үнэхээр хэцүү байсан хичээлдээ явж чадахгүй энэ бүгд зүүд шиг санагдаж нэг л орой тэр маань хүрээд ирэх юм шиг санагдаж байсан. Ямар ч шалтгаангүйгээр салъя гэсэнд нь гомдож бас эмэгтэй хүний бардам зангаар түүнлүү нэг ч залгаагүй мөртлөө шөнө болгон зүүдэлдэг л байлаа. Гэтэл нэг орой танихгүй дугаараас тэр залгаж гэртээ байна уу гэж асуухад нь би яах гэж байгаа юм гэж уурласан хирнээ хүрээд ирээсэй гэж дотроо гуйж байсан. Тэр ирсэн ч эргэж нийлье гэж хэлээгүй, намайг санасан надад хайртай надаас илүү сайн хүнтэй учраарай гэж хэлэх гэж ирсэн гэсэн. Энэ бүгд надад улам хэцүү санагдаж байсан болохоор ингэж хэлэх гэж ирсэн бол яв гээд явуулсан ч орой болгон надтай уулзахаар ирээд байсан. Бидний харилцаа урьдын хэвэндээ ороогүй. Надад хүнд байсан болохоор дугаар, байраа солиод бараг 7 сар болж байхад тэрэнтэй дахиад таарсан.
Тэр надтай яг л найз охин шигээ хандаж байлаа, найзууд нь хүртэл надад сайн. Тэр үед надаас шалтгаангүйгээр салсан учрыг нь асуухад нэг найз нь надад сайн болчихоод тэрний утаснаас над руу салъя гэсэн мессеж бичсэнийг нь мэдсэн. Хайрт минь тэр үед яаж ч чадахгүй намайг санаж хайрласан хирнээ эргэж үерхэе гэж хэлж чадахгүй орой болгон над дээр нууцаар ирдэг байсныг нь мэдэж би түүнийг уучилсан. Би тэр үед өөр залуутай үерхдэг байсан ч тэрэнд яагаад ч юм хэлж чадахгүй нуусаар л байлаа. Би 2 хүнийг хуурахыг хүсээгүй болохоор ханиа сонгож тэр залуугаас салсан. Гэхдээ тэр залууд ч бас хайртай юм шиг бодогддог байсан ч одоо бодоход үгүй юм билээ. Зүгээр л ханийгаа мартах гэж ганцаардахгүйн тулд түүнийг хайрладаг байснаа мэдсэн. Одоо бид хоёр нэг гэрт ороод удахгүй 4 сард аав ээж болох гэж байгаа. Бид үнэхээр учрах тавилантай хос мөн үү? Үнэнийг хэлэхэд би түүнийг мартаад өөр хүнтэй гэрлэх гэж байсан гэтэл үгүй ээ, би хайртай хүнтэйгээ одоо л хамт байна. Би түүнийг хаяад явж байсан бол, одоо тэр намайг хаях вий гэхээс би үнэхээр их айдаг. Чамгүйгээр байна гэхээс нүдэнд минь нулимас цийлэгнэж, гол минь харлаж, үхмээр санагддаг шүү.
Чамдаа гомдож хэд хэдэн залуутай уулзаж, зарим нэгэнтэй нь үерхэж суух дээрээ тулж байсныг минь уучлаарай хайраа. Хүүхэд насны томоогүй алдаа байжээ энэ бүгд. Одоо үхэн үхтлээ чамд гомдсон ч ганцхан чиний эхнэр хэвээрээ /байх болно. Чамдаа хайртай шүү А...Миний сэтгэлд чамаас өөр хүн багтах зай үгүй...чи минь наддаа үргэлж үнэнч хэвээрээ байгаарай.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино