2011/03/02

Хар хүрээ, батганы сорви, хуурайшил 3-аас яаж салах вэ?

Охид бүсгүйчүүдийн маань сэтгэлийг зовоодог дээрх 3 асуудлаас байгалийн гаралтай бүтээгдэхүүний тусламжтайгаар, гэрийн нөхцөлд хэрхэн ангижирч болох талаар зөвлөгөө бэлтгэлээ.
Image hosting by IMGBoot.com

Хар хүрээ
Хар хүрээ бол ямар ч насныханд нойргүйдэл, буруу хооллолт, нарнаас болж үүсч болно. Гэвч байгаалийн гаралтай зарим нэг найрлага нь үүнийг арилгахад тус болдог. Нэг хоолны халбага лемоны эсвэл улаан лоольны шүүсийг хар хүрээ гарсан хэсэгтээ өдөрт 10 минут түрхэж байвал аяндаа алга болохыг нь та харах болно. Эсвэл улаан лоолийг гараараа нухаад, нүднийхээ доор өдөрт 20 минут түрхэж байх хэрэгтэй. Тэгвэл долоо хоногийн дараанаас л үр дүн нь мэдэгдэнэ.

Хуурайшил
Хуурайшлийг ч бас багасгах байгалийн гаралтай арга бий. 2 хоолны халбага өрөмтсөн сүүн дээр, хэдэн дусал ургамлын тос нэмж чийгшүүлэгч шингэнийг бэлтгээрэй. Үүнийг нүүрэндээ хөвөнгөөр түрхээд, 10 минутын дараа угаана.
Түүнээс гадна байцаа ашиглан нүүрэндээ чийгшил өгч болно. Байцагаа 1 хоолны халбага зөгийн балтай 2 аяга усанд буцалга. Хальсыг нь нүүрэн дээрээ тавиад, бүрэн хөртөл нь байлгана. Үүний дараа нүүрээ угаамагц хуурайшил арилж, арьс тань гэрэлтэхийг та харах болно.

Батганы сорви
Бидний гоо сайхныг сэвтүүлдэг бас нэг хүчин зүйл бол яахын аргагүй батганаас үлдсэн сорви билээ. Үүнийг арилгахын тулд шөнө унтахын өмнө лемоны хальсыг сорвитой хэсэг дээрээ үрээрэй. Өглөө босоход таны арьс зөөлөрсөн байх ба, энэ эмчилгээг өдөр бүр хийвэл сорви аяндаа арилна.
Мөн улаан лоолийг нухашлаад, дээр нь хэдэн дусал нимбэгний шүүс хийсэн маскыг ашиглаж болно. Бэлтгэсэн маскаа нүүрэн дээрээ тавиад, хаттал нь байлгаад угаагаарай. Энэ эмчилгээг өдөр бүр хийвэл сорви амархан арилна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино