Би уруулыг чинь үнсэж, гараас чинь атгасан
Мөрөөдлийг чинь сонсож, орыг чинь хуваалцсан
Би чинийхээ итгэлийг хөсөрдүүлсэн үү?
Би гэмээ хүлээх үү, эсвэл шүүгчдийг залхаах ёстой юу?
Дурлал минь эхлэхээс өмнө би төгсгөлийг нь мэдэж байсан
Өөрийнхөө эд зүйлсийг аваад би
Үүрд чамаас явахдаа бэлтгэсэн
Бүх юм дууссан байж болох ч
Сэтгэл минь зогсоогүй байна
Намайг дахиад хайрлавал
Би дэргэд чинь очиход бэлэн байна
Чи зүрхэнд минь хүрч сэтгэлийг минь уяраасан
Чи амьдралыг минь эргүүлж, хүслийг минь өөрчилсөн
Миний зүрх чиний хайранд сохроход
Мэдсээн би, дурлал сохор юм гэдгийг
Би уруулыг чинь үнсэж, гараас чинь атгасан
Мөрөөдлийг чинь сонсож, орыг чинь хуваалцсан
Үнэхээр чамайгаа би сайн мэднэ
Үнэрийг чинь хүртэл андахгүй юмсан
Үхтлээ дурласан чамдаа би
Хайрт минь баяртай
Чи миний хувьд цорын ганц нь байсан
Хайрт минь баяртай
Чи миний хувьд цорын ганц нь байсан
Чи сүлдийг минь унагагүй ч
Зүүдийг минь булаачихжээ
Цаашдынхаа амьдралд намайг дурсаж яваарай
Чамтай өнгөрүүлсэн мөчүүдийг минь санаж яваарай
Би инээдийг чинь харж, нулимсыг чинь үзсэн
Нойрсохыг чинь удаан гэгч нь ажиглаж байсан
Би хүүхдийн чинь эцэг
Насны чинь хань болохыг хүссэн
Нэг нэгнийхээ юунаас айдгийг хүртэл мэддэг
Нэгэнт эргэлзээ төрсөн ч бид одоо зүгээр ээ
Би чамд хайртай, энэ үнэнийг би амлъя
Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь
Хайрт минь баяртай
Чи миний хувьд цорын ганц нь байсан
Хайрт минь баяртай
Чи миний хувьд цорын ганц нь байсан
Би одоо ч унтаж байхдаа чиний гарыг атгадаг
Би чинийхээ өмнө сөхрөх цагт л сэтгэлээ нүцгэлнэ
Хайрт минь баяртай
Чи миний хувьд цорын ганц нь байсан
Хайрт минь баяртай
Чи миний хувьд цорын ганц нь байсан
Би хоосорч байна хонгор минь...