Шинэ ангид орсон, юм бүхэн шинэхэн. Тэр л үед чамайг олж харсан. Чи л нүдэнд минь туссан. Харц минь чамд дурласан. Даруухан, чимээгүй тэгээд бас царайлаг. Яг тийм байсан. Ямар ч хамаагүй зүйлийн талаар яримаар, нүдийг чинь хараад инээгээд ярихыг чинь сонсмоор байсан. Гэвч энэ бүхэн миний хувьд мөрөөдөл хэвээрээ л. Өдрүүд өнгөрөх тусам миний дурлал хайр болж байлаа.
Бид хоёр нийлэх гэхээр хоёр тийшээгээ түлхэлцээд, хоёр биенээсээ холдох гэхээр таталцаад хоорондоо яг л соронз шиг үйлчилдэг. Тэр намайг ойлгож чаддаггүй, тэр ч намайг ойлгож чаддаггүй тэгсэн хэрнээ тэгэж их татагдахыг нь яана. Нэг юмны хоёр тал шиг хэзээ ч салж чадахгүй бас нийлж чадахгүй. Тэр надаас тодорхой хэмжээгээр зай барьдаг ч холдож чадахгүй байгааг би анзаарсан.
Гэсэн ч надад чамайг арай өөрөөр мэдрэх мэдрэмжүүд арилаагүй. Чиний хөндий байдалд дасаад сэтгэлээ арилгачихна гэсэн ч чадаагүй. Чи байсаар л, би байсаар л. Ядаж л чи миний хажууханд оршиж байгаад би жаргалтай явлаа. Удахгүй бүх зүйл сарниж, бидний хооронд өчүүхэн ч гэсэн харилцаа үүсч эхэлсэн. Чи хичээлийн үеэр хажууд ирж суухад, чихнээс эхлэн улайж эхэлсэн. Чи яриад л, инээгээд л. Гэвч энэ харьцаа ердөө л найзуудын хэмжээнээс хэтрээгүй маш олон сарыг өнгөрөөсөн. Энэ саруудад би чамайг улам их хайрладаг, мэддэг, мэдэрдэг болсон. Яаж ч на! майг уурлуулсан амархан тайтгардаг, яаж ч гомдсон царайг чинь хараад л баясдаг болчихсноо мэдээд өөрийгөө гайхсан. Чи үнэхээр намайг өөрчилсөн.
Сарууд өнгөрсөөр... Бидний найзуудын харилцааг дахин нэг “шинэ” охин эвдчихсэн. Чи түүнтэй надтай ярилцдагаасаа илүү дотно, илүү чөлөөтэй байсан. Би ойлгоогүй. Өдөр бүр чиний харцнаас олж хардаг байсан тэр мэдрэмж худлаа байсан юм гэж үү? Өдрөөс өдөрт чи тэр л охин рүү гүйж надаас зугтааж байгаа мэт тэр шаналал намайг үнэхээр зовоож байсан. Чамтай харьцаагүй сарууд надад саргүй шөнө шиг л байсан.
Чамайг мэддэг, мэдэрдэг болоод болоод бүтэн хоёр жил өнгөрчихсөн.
2010 оны 9-р сарын 23н. Тэр өдөр би сайн дурын жижүүрээр гараа өргөчихсөн, чамтай л хамт байх гэж. Бид Apologize-ийг сонсоод л. Би чамд “чи дэндүү их зүйл бодоод байна” гээд түүнрүү харахад тэгэхэд л би чамайг хэзээ ч мэддэггүй байжээ гэдгээ мэдэрсэн. Би андуурч, чамайг үнэхээр мэддэггүй байж. Тэгэхэд чи надад хайртай гэдгийг би үнэхээр мэдэрч чадсан. Надад зөн совин бий, би түүндээ итгэсэн. Жижүүр тараад чи намайг хүргэж өгсөн. Намайг явахын өмнөхөн чи гараас минь зөөлхөн атгаад эрүүн дээр минь үнссэн. Тэр хором "цорын ганц" байсан. Гэхдээ чи ганц ч үг хэлээгүй.
2010оны 10-р сарын 13н. Тэр өдрийг би сүүлийнх гэдгийг мэдээгүй. Өглөө хичээл дээр миний хажууд ирж суухдаа өмнө зайгаа барьдаг байсан ч тэр үед чи их дотно байсан. Надруу нөгөө л харцаараа хараад л. Секцэндээ суух гээд сургууль дээр явж байтал чи тааралдаад “Явлаа” гэсэн. Надад баяртай эсвэл сайн яваарай гэх тэнхэл ч үлдээгүй. Чи алхах замдаа байн байн эргэж хараад л... чи явчихсан.
Би чиний инээмсэглэлийг инээдтэй асуултыг, өвөрмөц үнэрийг, өнгөний зохицлыг, намрын навчтай хамт надаас холдохыг, надруу сайхан муухай гомдсон харахыг, энэ бүхнийг харах мэдрэх дуртай байсан. Энэ л миний хайр байсан.
Чамайг дахиж олж харна гэсэн итгэл минь өдрөөс өдөрт нуран унасаар байна. Чи намайг өөртөө чин үнэнчээр дурлуулж чадсан цорын ганц эрэгтэй. Өмнө нь хэлж байгаагүй ч үүрд хайрлана тэр хүнийг. Би түүндээ хайртай.