2011/02/14

Хүршгүй /шүлэг/

Т.Аззаяа
Image hosting by IMGBoot.com

Нүд зүрх хоёроор минь хүйтэн харцаа хайлгуулах
Нүглээс эмээлгүй тэмүүлсэн ч хүрч чадашгүйн гаслан минь
Сэрэл сэтгэл хоёроор минь онгод хөглөн хайлуулах
Сэмхэн мөрөөдөхийн заяатай, хэзээ ч биелэшгүй хүслэн минь

Бодолд аянга цахиулж уруул чимчигнүүлэх
Болохгүй гэх тусам нь улам чангаадаг ханхүү минь
Зүрхний хэмнэл түргэтгэж амьсгал тасалдуулах
Зөрөөд өнгөрөхийн тавилантай өрөөлийн хархүү минь

2011.02.14
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино