

2. Дээр шуусан үс
Менди Моорынх шиг үс таныг дэгжин, элегант харагдуулна. Үсээ сэнсээр хатаахдаа гараараа дээш хөвсийлгөж өгөөрэй. Үсээ хөнгөхөн гэгч нь хойш шуугаад дээр нь ороож бооно.

3. Хагас боох
Үсээ нэг инчийн индүүгээр өөр өөр тийш нь ороож буржийлга. Гараараа буржгараа султгаарай. Үснийхээ угийг босгоод, дээд хэсгээ зөөлөн самна. Шанааныхаа хоёр талаас үс авч хойно нь тогтооно.

4. Хөнгөн, том буржийлгасан үс
Керри Андервүүдийн үс их хөнгөн, пүрш шиг харагдаж байгаа биз. Үсээ гараараа самнаад, хатаахдаа бүдүүн самтай сэнсний үзүүрийг сонгоно. Үсээ дээшээ чиглэлээр ороогоод султгана.

5. "Шик" сүлжээ
Сээтэгнүүр, хөгжилтэй, эрх чөлөөтэй төрхийг Минка Келлигийн үс харуулж байна. Хатсан үсээ нэг инчийн индүүгээр бага зэрэг ороо. Тэгснээр таны сүлжээ илүү эмх замбараагүй хэронээ аятайхан харагдана. Сүлжсэнийхээ дараа хоёр хажуу талаараа бага зэрэг үс гаргаарай.
