Азийн уран зургийн мэргэжлээр сурч байсан Н бүсгүй ажилд орох ямар ч бэлтгэл хийж чадалгүй байсаар их сургуулийн сүүлийн семестрээ угтлаа. Зураач мэргэжил эрэлт хэрэгцээтэй биш болохоор юу юугүй төгсөх болсон бүсгүйн найзууд нь аж үйлдвэрийн дизайнер болно, дүрслэр урлагийн сургалтын өв ажиллуулна, гайгүй хүнтэй танилцаж сууна зэрэг өөр өөрийн замаа бэлдэж эхэлж байв. Гэтэл тэр үед Н бүсгүй бүр хаа хамаагүй IT боловсролын төвд бүртгүүлж вебмастерийн сургалтанд суухаар боллоо.
Багш болохыг хүсч байсан боловч дүрслэх урлагийн багшийн орон тоо ховор учир нэг их найдлага тавилгүй харин өөрийнх нь сонирхдог IT тал дээр илүү ирээдүйтэй юм шиг санагдаад байв. Гэтэл түүнийг эргэн тойрных нь хүмүүс үл тоомсорлон хүлээж авлаа.
"Төгсөх болоод байхад юун хаа хамаагүй юм сураад байгаа юм бэ?"
Нээрээ л найз нарынх нь хэлснээр Н бүсгүй веб мастерийн дамжаа дүүргэсний дараа хэсэг хугацаанд энэ байна гээд хэлчих үр дүн гарсангүй. Сургуулиа төгссөний дараа дүрслэх урлагийн дугуйланд цагийн ажил хийж байсан бүсгүй өрсөлдөөн өндөртэй хувийн ахлах сургуульд дүрслэх урлагийн багшийн орон тоонд материалаа явуулаад үзэхээр боллоо.
Зүүдэлж сэрмээр шунаж байсан ажил нь мөн боловч улсын урдаа барьдаг сургууль болохоор дотроо хагас бууж өгсөн байдалтай байв. Гэтэл ярилцлаганд орсноос хэд хоногийн дараа дүрслэх урлагийн багшаар ажилд авах боллоо гэсэн санаанд оромгүй мэдээ дуулах нь тэр.
Тус сургуулийн давуу тал болох төлөвлөгөөний нэг хэсэг болгож вебсайт нээхээр бэлдэж байсан гэнэ. Сайтыг хийж өгөх гадны байгууллага хайн толгой гашилгаад байсан сургуулийн удирдлагууд гойд татгалзаад байх шалтгаангүй хүсэлт ирүүлэгч Н-ийг вебмастер гэдгийг сонсоод өөр юм ч асуух шаардлагагүй ажилд авсан байна.
Хүмүүс түүнийг азтай байна шүү гэж хэлж байлаа.
Бидний туулж байгаа өдөр тутмын амьдралын дийлэнх хэсэг нь санамсаргүй тохиолдлын өгч байгаа бэлэг байдаг. Тийм учраас заримдаа бидний хийж байгаа зүтгэлүүд маань ямар ч хэрэггүй зүйл мэт бодогдох ч үе бий. Гэвч цэвэр бурхны таалал юм шиг санамсаргүй тохиолдлууд ч гэсэн хүсэл зоригийн нөлөөнд автдаг. Яг л соронзонд татагддаг төмрийн үртэс шиг. Азтай учиръя гэсэн хүнийг аз өөрөө олж ирдэг.
Азыг хүсч байвал эхлээд аз хүртэх хэмжээний хүн болох бэлтгэлээ хангасан байх ёстой. Харагдахгүй байгаа савангийн хөөс шиг азтай санамсаргүй мөргөлдөхдөө хэзээд ямар ч эргэлзээгүйгээр түүнийг барьж авч чадах торон уурга нэгийн зэрэг бэлдэж тавьсан байх ёстой. Бэлтгэл хийгээгүй бол аз миний дээр зөгийн сүрэг шиг шаваатай байлаа ч богино хугацааны сюрприз болоод л өнгөрөхөөс биш "миний амьдралын аз" болж үргэлжилдэггүй юм.
Өөрөө бэлтгэлээ хангачих юм бол аз бүр залхмаар их хүрч ирдэг. Бурхан ямагт цацах азаа хангалттай их бэлдэж тавьсан байдаг ба үүнийг тосч авах аягаа бэлдэх нь бидний үүрэг байдаг.
Хоёрдугаарт азтай учрах бэлтгэлээ хангасан бол аз ирэх магадлалтай гудамжаар холхи. Сугалаанд хожих арга судлаач нэг хүн:
"Хүмүүс сугалаа худалдаж аваад нэг удаагийн оролдлогоор юм хожих магадлал дараалаад гурван удаа аянганд цохиулах магадлалтай ижил гэдгийг сонсоод боломжгүйтэй ижил зүйл хэмээцгээдэг. Тэгээд бидний сугалааны ажлыг шоолцгоодог. Гэвч цахилгаан цахиж байгаа өдөр өндөр газарт гараад гартаа төмөр бариадзогсож байвал гэртээ телевизор үзээд сууж байх үеэс аянганд цохиулах магадлал хамаагүй өндөр болно биз дээ. Бидний хийдэг ажил ердөө л тэр гэсэн юм."
Аз хэрэгтэй бол аз ихээр тэнүүчилж байгаа тэр газраар байнга эргэлд. Гурват аз заавал миний дэргэд ирнэ гэсэн өөдрөг бодлыг тээж явах ёстой.
Аз нь их дэлгүүрээс "түрүүлж ирсэн эхний 100 хүнд олгодог бэлэг" шиг түргэн хөдөлгөөнтэй хэдэн хүн л дангаараа эзэмшдэг зүйл биш. Харагдахгүй байгаа боловч эргэн тойронд чинь хязгааргүй их байгаа азууд төсөлөө ч үгүй байх мөчид гэнэт дайрч орж ирдэг нь үгээр хэлэхийн аргагүй гайхамшиг амт билээ.