Ерөнхийдөө энэ 25 жилийн турш бараг нэг ч хүнтэй үерхэж үзээгүй.
Өнгөрсөн зуныхаа амралтаар хөдөө яваад тэнд ажиллахаар очсон нэг залуутай танилцсан юм. Тэр залуу хэд хоногийн дараа надтай дахиад таарахдаа удахгүй ажлаа дуусаад хот орно, надад дугаараа өгөөч гээд миний дугаарыг авсан юм. Миний амралтын хугацаа дуусах болоогүй учир тэр надаас түрүүлээд явчихсан. Түүнээс хойш сарын дараа хотод очиход тэр над руу залгасан. Тэгээд найз нь дахиад сар ажлаар явна, ирээд уулзъя гэсэн. Би ч за тэгье гээд зөвшөөрсөн. Сарын дараа тэр хотод ирэдэ намайг 2, 3 удаа уулзъя гэсэн боловч надад зав байгаагүй болохоор чадаагүй. Сая 14-ны орой найзуудтайгаа валентин тэмдэглэчихээд орой харих гээд явж байтал над руу залгаж уулзъя гэсэн. Харин би орой болчихсон юм биш үү, ойрхон байвал хальт уулзъя хол байвал дараа болъя гэхэд тэр машинтайгаа яваад очъё гэсэн.
Бид хоёр машин дотор нь нилээн юм ярьсан. Гэтэл тэр надтай анх удаа уулзаж байж намайг хацар уруул дээр үнссэн. Бүр цаашлаад миний хөхийг бариад л байсан. Тэгэхээр нь би жаахан дургүйлэхэд тэр за уучлаарай гээд миний гарыг илсэн. Тэгээд за би гэртээ орлоо гэхэд нэг үнсчихье гээд байхаар нь нэг удаа үнсүүлсэн чинь шоб шоб гээд 3 удаа үнссэн л дээ. Тухайн үед надад гоё байсан ч бид хоёр бие биенээ сайн таньж мэдээгүй байгаа. Тиймээс тэр залуу надад үнэхээр сайн байж чадах болов уу, эсвэл тэр надтай нэг шөнийг өнгөрөөх бодолтой байгаа юм болов уу. Надад зөвлөөч. Толгойд янз бүрийн л юм бодогдож байна. Түүнийг дахиж над руу яриад уулзъя гэвэл яах вэ.