Мөөгөнцөр нь кандида албиканс (candida albicans) нэртэй мөөгөнцрөөр үүсгэгддэг. Кандида нь хэвийн үед ямар ч эмэгтэй хүний үтрээнд байдаг тодорхой хэмжээгээр байдаг бөгөөд үтрээний орчин өөрчлөгдөхөд идэвхэждэг. Удаан хугацаагаар антибиотик хэрэглэх, жирэмсэн болон биений юм ирэх үед, чихрийн шижингээр өвчлөхөд мөөгөнцөр өсдөг. Мөөгөнц өр нь бэлгийн замаар дамжих халдвар биш боловч бэлгийн хавьтал түүнийг улам даамжруулан хүндрүүлдэг.
Үтрээнээс өтгөн, цагаан ээдэм шиг ялгадас гарах нь гол илрэх шинж тэмдэг болно. Энэ ялгадас нь гадна бэлэг эрхтний орчмоор маш их загатнуулна. Мөн бэлгийн хавьтал хийх дур сонирхолгүй болгоно. Мөөгөнцрийн эмчилгээнд нистатин эмийг өргөн хэрэглэдэг. Ойр ойрхон мөөгөнцөр илэрдэг эмэгтэйчүүд эмчилгээндээ дасал болох тал ажиглагддаг.
Мөөгөнцөр өвчний гадаад шинж:
Загатнах, улайх, аарцархуу ялгарал гарах. Хэдийгээр мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл эмийн санд чөлөөтэй худалддаг ч эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Гагцхүү мэргэжлийн эмч л өвчний шалтгааныг тодорхойдох боломжтой /зарим үед чихрийн шижин өвчин ч байх нь бий/. Сайн дураар янз бүрийн эм уух, өөрийгөө эмчлэх гэж оролдох нь мөөгөнцрийг архаг хэлбэрт оруулж болзошгүй.
Тэгвэл өвчний давталт жилд 2-4 удаа тохиох нь байдаг. Мөн кандида мөөг нь бэлгийн, ахуйн замаар халдварладгийг санууштай. Нийтийн халуун усны газар мөөгөнцөр авах нь элбэг байдаг тул хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатай.
Тиймээс мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй.
Үтрээний үрэвслээс урьдчилан сэргийлэх
Үтрээний үрэвслээс сэргийлэхэд дараах зөвлөгөө танд тусална.
Бэлэг эрхтнээ ямар нэг химийн бодисын найрлагагүй, цэвэр бүлээн усаар сайтар угаасны дараа хуурай болтол арчина.
Эмэгтэйчүүдийн янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлэг эрхтэндээ хэрэглэх шаардлагагүй. Тэдгээр нь цочроож, үрэвсүүлнэ. Харин бэлэг эрхтэнд зориулсан тусгай саван хэрэглэж болно.
Мөн зарим бүсгүйчүүд бактерийн эсрэг савангаар бэлэг эрхтнээ угаах гээд байдаг. Энэ нь бэлэг эрхтний саармаг орчинг үгүй болгож мөөгөнцөр болон бусад нянгууд үржих нөхцлийг бүрдүүлдэг.
Даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. Нейлон болон синтетик хувцас нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татуулдаг тул үтрээний үрэвсэл үүсгэхэд нөлөөлдөг бичил биетний үржих нөхцөл болдог.
Хэт бариу өмд өмсөх нь агаар нэвтрүүлэхгүйгээс гадна бэлэг эрхтнийг холгож үрэвсүүлдэг учраас түүнээс аль болохоор зайлсхий.
Чихэр, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэ.
Хүндээр бие зассаны дараа хошногоо урдаас нь арагш чиглүүлэн арчиж байх хэрэгтэй. Энэ нь үтрээнд элдэв нян орохоос сэргийлнэ.
Амаар бэлгийн хавьтал хийсний дараа шууд үтрээгээр хавьтал үйлдэж болохгүй. Шодойг заавал угааж бай.
Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд мөөгөнцөртэй бол төрөх явцад хүүхдэд халдвар дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ. Энэ нь бидний мэддэгээр ам гэмтэхтэй адил юм. Аманд мөөгөнцөр илрэх нь мөн амаар бэлгийн хавьтал үйлдэх үед үүссэн байж болно.