2011/02/21

Худалдан авалт хийхээсээ өмнө...

Бид өөрсдөө ч мэдэлгүй, дараа нь хэрэглэж ч болохгүй, хаяж ч болохгүй бараа худалдаад авчихсан байх тохиолдол бий. Ийм үргүй зардлаас сэргийлэхийн тулд худалдан авалт хийхээсээ өмнө доорх 5 асуултыг өөрөөсөө асуугаарай.
Image hosting by IMGBoot.com

1. Үүнийг заавал авах шаардлагатай юу?
Үнэтэй зүйлийг заавал авах шаардлага бий эсэхийг бодоорой. Та нэгхэн хоног л хэрэглэгдэх зүйлийн төлөө хайран мөнгөө гарздах гэж байгаа бол авахын өмнө түр азнаарай. Дахиж ашиглахгүй зүйлийг найзаасаа түр зээлээд хэрэглэчихэж болно.

2. Хамгийн сайн тохиролцоонд хүрч чадсан уу?
Түрийвчээ ухасхийн нээхийн өмнө ижил бараа бүхий 3 өөр дэлгүүртэй харьцуулж үзээрэй.

3. Таны сэтгэл дэндүү хөөрсөн байгаа юм биш биз?

Зарим бүсгүйчүүд хэт их сэтгэлийн хөөрлөөсөө болоод том шийдвэрийг хоромхон зуурт гаргах нь бий. Буйдангаа солих шаардлагагүй байхад эмоцоосоо болж шинээр авчихаад, дараа нь тэр мөнгийг арай өөр юманд зарцуулах минь яав даа хэмээн харамсаж суудаг эмэгтэйчүүд олон бий.

4. Зөвхөн хямдрал зарласан гэсэн шалтгаанаар авах гэж байна уу?

"Хямдралын синдром" хэмээх нэг "аюултай өвчин" бий. "On sale" гэсэн бичгийг хармагцаа тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлаж, бушуухан мөнгөө гаргадаг бүсгүйчүүд энэ асуултыг өөрөөсөө заавал асуугаарай. Заримдаа хямдралтай бараанууд дунд хэнд ч хэрэггүй зүйлс олон байдаг.

5. Та үүнийг авч дийлэх үү?

Таны дансан дахь бэлэн мөнгө хүрэлцэхгүй бол авах гэж битгий яараарай. Зээлийн картандаа шилжүүлэхээс өмнө тунгааж нэг үзэгтүн. "Өргүй бол баян өвчингүй бол жаргал" гэж ардын үг бий.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино