Би түрүүчийн семестерт нэг мэргэжлийн хичээл дээрээ уначихсан юм л даа. Тэгсэн чинь тэр хичээлийг заадаг байсан багш намайг цуг лагерь явъя гээд байна. Лагерь явбал юу болохыг нь би сайн мэдэж байна. Тэр багш хүүхэмсгээрээ алдартай. Тэгээд хэрэв би явахгүй гэчих юм бол намайг шууд унагаах гээд, хэрэв цуг явбал бас учиртай ш дээ дүнг чинь зохицуулж болно гээд байгаа юм. Би гол нь нэг ч хичээл дээр унаж болохгүй байгаа юм аа. Учир нь би дараа жил нэг чухал шалгалтанд тэнцэхийн тулд дүнгийн голч өндөр байх ёстой. Би тэнэг юм ярьж байгаагаа мэдэж байна л даа. Гэхдээ нэгхэн удаа цуг яваад дүнгээ онц гаргуулчихвал ч...гэсэн мулгуу бодол хүртэл орж ирэх юм. Тэр багш урьд намайг хажуугаар нь зөрөхөд нуруунаас илээд л, халь халь жуумалзаад л жоготой байдаг байсан юм аа. Багш одоо 35-тай. Би 20-той. Яах гэж шалгалтанд нь муу бэлдэв ээ л гэж бодож байна. Том сургамж авч байна. Яах вэ? Ханддаг газар нь хандаад ямар ч нэмэргүй учир нь надад түүнийг буруутгах нотолгоо байхгүй. Тэглээ ч тэр багшид улам л зуулгана. Дараа дараагийн хичээлүүд дээр дахин дахин унагаад байж ч магадгүй. Тиймээс ухаалаг охид минь надад зөвлөгөө өгөөч.
2011/02/21
Манай багш намайг цуг лагерь явъя гэсэн

blog comments powered by Disqus
Subscribe to:
Post Comments (Atom)
: