2011/02/22

Сексд дурлагтун!

Та хоёрын сексийн харилцааны гал халуун дөл аажмаар унтраад байна уу? Тэгвэл таныг өөрийн сэтгэл дотор нууцхан оршиж байгаа сексийн охин тэнгэрээ ил гаргахыг хүсье.
Image hosting by IMGBoot.com
Ингэхийн тулд өдөр бүрийн амьдралынхаа энгийн үйл явцад доорх амархан зуршлуудыг нэвтрүүлээрэй.

1. Түүнд аль болох их хүр

Ярилцаж байх үедээ мөрөн дээр нь гараа аяархан тавь. Үсийг нь илж, хажуугаар нь зөрөхдөө өгзөгийг нь яльгүй чимхээд авсан ч болно. Мөн ажил руугаа гарахад нь зангиаг нь зүүлгэж, ядарсан үед нь массаж хийж өгөөрэй. Түүнийг аманд киви, мандарин, манго, хан боргоцой гэх мэт шүүслэг жимсээр "хоолло". Гэвч ингэхдээ нэг нэг хэрчмээр нь аманд нь тусгайлан хийж өгөхөө мартуузай. Жижиг үйлдэл ч таны сэтгэлийг түүнд мэдрүүлнэ. Харилцаа маань хуучраад эхлэхээр бид өөрсдөө ч түүнд иймэрхүү халамж тавихаа мартчихдаг талтай.

2. Эргэн тойрондоо дотно уур амьсгал бүрдүүл
Та гэрийнхээ дотоод засал чимэглэлд хүртэл албан тасалгааны хэв маягийг тусгахыг хүсдэг ажил хэрэгч бүсгүй байж болно. Гэвч та гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал хүсч байвал унтлагын өрөөнөөсөө эхлэж тэр хүсээд байгаа орон зайгаа бүрдүүлэх хэрэгтэй. Нэг орой гэртээ ирэхэд нь бүдэг гэрэл, лаатай угтаж ав. Гэртээ сайхан үнэртэн цацаад, хөшгөө бүдэг ягаан, шаргал зэрэг эмэгтэйлэг өнгөтэйгөөр соль. Намуухан уянгалаг хөгжим тавь.

3. Орондоо нүцгэн унт

Нэг "муу" унтлаганы хувцас та хоёрыг зааглах ёсгүй. Зүгээр л тайлаад хаячих. Бие биендээ илүү ойртох боломжийг бий болгоорой. Гэвч урь ханцуйтай цамц, өмдтэй унтдаг байсан та гэнэтхэн л нэг шөнө нүцгэлээд ороод ирвэл эр нөхөр тань гайхах нь дамжиггүй. Тиймээс эхлээд цээживч, дотоожтой унтаж байгаад, аажмаар цээживчээ тайл. Тэгсээр эцэст нь эхээс төрсөн биеэрээ хөнжилдөө шургаарай.

Сексд дурлагтун! Хором мөч бүрийг нэг л янаглангуй, тоглонгуй хэрнээ сонирхолтой өнгөрүүлэх сайхан биш гэж үү? Ингээд эхэлчихвэл та хоёр бие биедээ ч гэсэн дахин дурлах болно. Бүү цаарагла, бүү төвөгшөө. Таны гарт таны амьдрал байна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино