Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа.
Хүүхэд үзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил урссаар хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйлж байлаа… Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд “Нэг том хүүхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр… Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь түүнд сайн, өөрөө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаг үргэлж “Бусаддтай нөхөрлө” гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгүй ю?” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжүүлэн сууулгаж болно” гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хүнийг эрж хайж эхлэв. хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь “Хүү минь чамд чихээ өгөх хүнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу” гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хүрчээ. Тун удалгүй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ оч оод “Надад ийм их тус бол сон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй…” гэж гуйв. “Чи тэр хүний төлөө юу ч хийж чадагхүй. Одоохондоо чамд хэлэхгүй” гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов… Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан үсийг ярахад түүний 2 чих байсангүй. “Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.
Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.
Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ.
Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ;
- би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа.
Эмч хариуд нь;
- Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.