2011/02/19

Эвгүй байдлаас өөрийгөө аврах арга

Сэрэмж алддаггүй, буруу дуугардаггүй хүн гэж хаа байх вэ. Хүн бүрт "хараал ид" гэж хэлмээр эвгүй байдал тохиолддог.
Image hosting by IMGBoot.com
Гэвч тэр үед өөрийгөө эвтэйхэн аваад гарчих нь эмэгтэй хүний төрөлхийн флирти зангийн нэг илрэл юм.

1. Найзуудын ярианы дундуур таны бие муу байснаас, эсвэл гэр бүлд тань асуудал гарснаас болоод хэн юу ярьсныг анхаарч сонссонгүй. Тэс өөр газарт тэнэж явсан таны ухаан санаанд ярианы сэдвийн талаар ч мэдэх юм алга. Гэтэл нэг нь таниас яриатай холбогдуулан юм асуулаа. Ийм тохиолдолд "Би Сараагийн хэлснийг нэг их сайн ойлгоогүй. Тэрийгээ дахиад нэг тайлбарлаад өгөөч" гэх мэтээр өөрийгөө ярианы төвөөс холдуулж болно.

2. Таныг өөр юм бодож суух хооронд дарга чинь таниас өөрийнхөө шинэ санааны талаар асуулаа. Сайн ойлгоогүй ч гэсэн "Ер нь таны арга зөв юм шиг байна" гээд хэлчихвэл та дараа нь асуудалд орохгүй, бас загнуулахгүй.

3. Анхны болзоон дээр та хувцсан дээрээ хоол асгачихлаа гэж бодъё. Энэ үед сандарч мэгдэн, "би уг нь ийм бүтэлгүй хүн биш л дээ, сая л харин асгачихлаа" хэмээн тайлбарлахын оронд, зүгээр л инээдэм болгоод өнгөрөөсөн нь дээр. Жишээ нь "Аяга хагалах чинь сайны цондон гэсэн", эсвэл "Хааяа том болоогүй гэдэг минь мэдэгдээд байдаг юм" гэх маягаар хөгтэй явдал болгоорой.

4. Та хэн нэгний нэрийг андуураад дуудчихжээ. Үнэндээ хүн бүр нэрээ эрхэмлэн дээдэлдэг учир ийм тохиолдол таны талаархи үнэлэмжийг бууруулах нь гарцаагүй. Та андуурснаа мэдмэгцээ "Та миний дүүг санагдуулаад өөрийн эрхгүй тэгээд дуудчихлаа л даа" хэмээн хэлээрэй.

5. Нэг найзынхаа талаар өөр найздаа гомдоллосон мессеж илгээх гэж байгаад "хэргийн эзэн" рүү өөр рүү нь андуураад явуулчихлаа гэж бодъё. Та энэ үед мэдээгүй царайлахын оронд, харин ч андуурсандаа харамсахгүй байгаагаа илэрхийлээд, маргааш нь уучлалт гуйж учирлаарай.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино