2011/02/16

Тэр дэндүү хартай

Сайн байна уу? Энэ сайтыг саяхнаас мэддэг болсон. Их таалагддаг. Ийм утгагүй захиа бичиж байгаадаа би өөртөө ч итгэхгүй л байна.
Image hosting by IMGBoot.com
Гэхдээ надад энэ тухай ярих өөр хэн ч байхгүй болохоор бичихээс өөр арга алга. Би уул нь хэний ч нүдэнд өртдөггүй ч өөрөө өөртөө аз жаргалтай явсан цаг саяхан. Ердөө 4 жилийн өмнө. Түүнтэй танилцахаас өмнө би олон биш ч гэсэн найзуудтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, хийх юмтай нэгэн байлаа. Тэр миний анхных биш л дээ. Өмнө нь би нэг залуутай байсан ч тэр эхнэртэй байсан гэдгийг нь мэдээд тэрнээс шууд л салсан. Тухайн үедээ сэтгэл өвдөөгүй. Гэсэн ч тэрнээс салаад жил гаран ганцаардаж явсаар түүнтэй таарсан. Тэр хүний нүдэнд тийм ч их өртөөд байхааргүй залуу боловч яагаад ч юм надад таалагдаж, би түүнд итгэж болмоор санагдаад түүнтэй үерхэж эхэлсэн. Охин насны тэнэг зангаараа анхандаа би түүнтэй цаашдаа хамт байна гэж бодоогүй, зүгээр л найз гэдэг утгаар нь хүлээн авч түүнд өмнөх залуугийнхаа тухай, бас зүгээр л жирийн эрэгтэй найзуудынхаа тухай ярьдаг байсан. Удалгүй тэр надад сайн болсон гэдгээ хэлээд би түүнтэй үерхдэг болсон. Ингэж явсаар жилийн дараа бид хоёр нэг гэрт орсон. Энэ үеэс л тэр намайг хардаж зовоож эхэлсэн дээ. Намайг өмнөх амьдралтай минь хардан зовоож, одоо ч гэсэн тэрэнтэйгээ холбоотой байдаг уу гэх мэтээр хардаж, мессенжерийнхээ найзуудтай холбоо барихыг, нетэд ямар нэгэн бичлэг бичихийг, өөрийнхөө хөтөлдөж байсан блогийг бичихийг ч хориглосон. Бас найзуудтайгаа мессеж бичихийг ч гэсэн. Бас миний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийн араас мөрдөж мөшгидөг байлаа. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч нэг л өдөр би өөрийн гэсэн бүх эрх чөлөөгөө алдсан байсан. Хамгийн тэнэг нь би түүнд хайртай болчихсон байсан болохоор энэ бүхэн юу ч биш хэмээн бодож бүхнийг орхисон нь хамгийн тэнэг явдал. Одоо ч гэсэн тэр миний энэ захиаг хаа нэгтэйгээс олоод унших байх гэдэгт итгэж байна. Би түүнийг анхандаа зүгээр л үерхэж байгаад салах хүн гэж боддог байсан ч сүүлдээ түүнд хайртай болсон. Тэр уул нь сайн залуу, ухаалаг. Гэхдээ дэндүү хартай. Намайг ажлын газрын маань хүмүүстэй ч харддаг. Гэхдээ одоо намайг хардахаа больсон байх гэж бодож байна. Аргагүй л дээ, надад ганц ч найз байхгүй, би хаашаа ! ч гардаггүй, хэнтэй ч холбоо барьдаггүй, ажлаа тараад гэртээ уйтгарлаад л сууж байдаг хүн. Харин тэр өөрөө найзуудтайгаа тоглоод хоногоор ч хамаагүй алга болчихдог хүн. Найзуудыгаа, ангийнхныгаа надаас илүү үздэг. Би хариугаа авч адилхан гадагшаа гаръя, шоудъя гэсэн ч надад нийлэх хүн ч олддоггүй. Иймэрхүү байдлаар хоёр жил өнгөрлөө. Тэр надад хайртай гэдэг мөртлөө тийм ч их халамжтай биш, анхандаа намайг гомдоод уйлахаар аргаддаг байсан ч одоо бол миний хэлснийг огт тоодоггүй, би түүнтэй сэтгэлээсээ ярилцъя гэхэд тэр дуугаа хураагаад уур! лаад чимээгүй болчихдог. Тэрэнд оройг өнгөрүүлэх ердөө хоёрхон аргатай. Нэг бол найзуудтайгаа тоглоод шөнөжин алга болно, эсвэл орж ирээд юу ч ярихгүй телевиз үзэх юм уу компьютер тоглочихдог. Намайг юу ч хэлсэн тоодоггүй, би түүний учрыг олох гэж уйлж, инээж, аргадаг, уурлаж бүх л аргаа хэрэглэж үзсэн. Дотор сэтгэлээ ерөөсөө уудалж ярьдаггүй. Энэ байдлаас нь залхаад би тэрнээс салъя гэдэг ч тэр явчихаад буцаад хүрээд ирдэг. Учир нь бид хоёр манайд байдаг. Би түүнээс залхаад салаад явъя гэсэн ч чаддаггүй, учир нь энэ чинь миний гэр шүү дээ. Сүүлдээ бүр тэрнийг яаж ч хөөгөөд, уурлаад явахаа болилоо. Бүр миний хэлснийг тоох ч үгүй гөлийгөөд байдаг. Нэг л мэдэхэд би 4 жилийн өмнөх хүнтэй огтхон ч адилгүй болж, уйлхай, сэтгэлээр унасан, учраа олохгүй хүүхэн болчихсон юм шиг байна. Би түүнд хайртай боловч түүний энэ халамжгүй, хүйтэн хөндий байдлаас залхаж байна. Хөөгөөд ч явдаггүй түүнээс би яаж салах вэ? Надад туслаач.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино