2011/02/16

Гэр бүлийнхээ тойргоос гар

Угсаа гарал цаашдын амьдралыг шийдвэрлэх үү?
Image hosting by IMGBoot.com

Ж бүсгүй гэр бүлийнхээ талаар гутранги бодол ихтэй эмэгтэй. Хар ажил хийж байгаад гэмтэснийхээ дараа орлогогүй байгаа аав нь одоо хир нь архинд согтохоороо хааяа гэр бүлийнхэндээ гар хүрч, ээж нь хар захын үүдэнд бага сага юмс зарж хоолоо залгуулна. Ах эгч хоёр нь шилжилтийн насан дээрээ нэг нэг удаа гэрээсээ явж байсан асуудалтай гэгддэг хүүхдүүд бөгөөд одоо ч хэцүү амьдралтай байгаа билээ. Гэсэн хэдий ч гэрийнхээ отгон нь болох Ж сэргэлэн цовоо хичээлдээ ч сайны ачаар улсын урдаа барьдаг сургуульд элсэн орж чадлаа. Гэтэл түүний их сургуулийн амьдрал нь бусдынх шиг хөгжилтэй романтик байсангүй. Их сургуулийн найзууд нь бүгд дундаас дээш амьжиргаатай айлын хүүхдүүд мэт харагдаж тэдэнтэй харьцуулахад өөрөө хэтэрхий өрөвлдөлтэй мэт санагдаж сэтгэл амар нийлж нөхөрлөхөд ч хэцүү байлаа. Бүсгүй өөрөө дорд давхаргынх гэдгээ мэдрэх болгонд зүрх нь үргэлж шархалдаг байв.

Их сургууль төгсөөд нилээд хугацаа өнгөрөхөд Ж бүсгүй их сургуулийн найзууд нь болон өөрийнх нь амьдралын ялгаа өдрөөс өдөрт их болж байгааг ажсаар байлаа. Найзууд нь анхандаа өөртэй нь адилхан зурааснаас амьдралын гараагаа эхэлсэн ч гэсэн аажмаар сайн зүйлстэй учирч байр сууриа олж, сайн ханьтай ч болж аз жаргалтай гэр бүлийг цоглоон амьдарч байв. Нөгөө талаар Ж төгсөөд орсон нэг жижиг дунд үйлдвэртээ ажиллаж байгаа бөгөөд цөөхөн хэдэн бор юмаа авсаар гурван жилийн өмнө гэр бүлийн тойргоос гарахыг хүссэндээ төдийлөн дурлаагүй хүнтэйгээ гэрлэж орхисон билээ. Яг ижил сургууьд ижил ангид сурсан хэрнээ ийм их ялгаа гарч байгааг хараад угсаа гарал гэдэг яаж ч болдоггүй зүйл юм гэж боддог боллоо. Ж бүсгүйн бодож байгаачланбид хувь хүнийхээ чадвараас үл шалтгаалан эцэг эхийнхээ ядуу зүдүү аз жаргалгүй байдлыг авлаж авахаас өөр аргагүй юу?

Аз жаргалгүй гэр бүлийн түх хүн бүхэнд байдаг.

Хүмүүс өөр бусад зүйлээс илүү өөрийн гэр бүлийн түүхэнд их эмзэг ханддаг. Яг адилхан хулгайн гэмт хэрэг дээр хүмүүс өөрөө хийснээс илүү ээж нь хийсэн бол ичиж, нөхрийнхөө янаг амрагийн явдлаас илүү эцгийнхээсээ ичиж явдаг. Энэ нь доголдолтой гэр бүлийн түүх нь хүмүүсин туйлын сул тал болдог гэсэн үг юм.

Үлгэрийн кинонд гардаг Синдерелла хойд ээжинхээ гар дээр өрөвдөлтэй амьдарч байснаа угтаа бол язгууртны охин байсан учраас дараа нь ханхүүгийн эхнэр болсон, олон ангит кинонд гоц гойд юмгүй эгэл бүсгүй баян айлын өв залгамжлах хүүтэй гэрлэж байгаа нь ч дараа нь мэдсэн чинь тэр бүсгүй ч гэсэн төөрөлдсөн баяны охин байсан болж оньсого тайлагдана. Ингэж ямар ч нөхцөлд байсан өндөр гарал үүсэл нь тэр хүнийг онцгой болгодог гэсэн далд ухамсар хэн бүхэнд байдаг ч эсрэг тохиолдлыг төсөөлөхөд ч тийм ч хэцүү биш.

Өөрийгаа асуудалтай айлаас гаралтай гэж боддог 20 насны бүсгүйчүүд нийгмийн амьдралд ч гэсэн сайн дасан зохицохгүй чухал мөчид ухаалаг сонголт хийж чадахгүй байх нь элбэг. Энэ бол бүсгүйн ухамсарлаж байгаа шиг "муу цус" судсаар нь гүйж байгаадаа биш угсаа гарлынхаа талаар гутранги үзлээсээ чөлөөлөгдөж чадаагүйгээс болж байгаа юм. Ийм бүсгүйчүүд өөрсдөө ч мэдэлгүй үргэлж л өөрийнхөө үнэ цэнээс доогуур сонголт хийхэд хүрдэг. Ажил дээр өөрийнх нь хөдөлмөрийг шударга бусаар үнэлээд байхад илүү сайн ажил хайж орох зүрх хүрдэггүй, цэвэр өөрийнх нь сонголт болсон гэрлэлт дээр ч гэсэн адил.

Аль ч гэр бүлд асуудал байдаг нь мэдээж. Эцэг эх нь өөр хүнтэй уулзаж учрах, нүд хальтрам ядуу, гэрийнхэн нь хоорондоо үг солихоо болиод хэдэн сар болж байгаа, дарангуйлагч аавтай гээд хэлж барахын аргагүй олон асуудлаар ганхаж байдаг гэр бүлүүд бидний эргэн тойронд хичнээн их байдаг гэж санана. Гэвч цэвэр хувь заяа гэж хэлж болох цөөхөн хэдэн хүчин зүйлийн нэг болох угсаа гарал, түүний хүлээсийг тайлах түлхүүр нь бидэнд бий.

Магадгүй та гэр бүлээсээ болоод сэтгэлдээ хүнд ачаа тээж явдаг бол түр зуур ачаагаа буулгаж тавиад гэр бүлийнхээ асуудлыг хөндлөнгийн хүний нүдээр харах гээд үз. Өөртэйгөө адилхан асуудалтай тулгарсан найздаа зөвлөгөө өгч байна гэж бодоод өөртөө зөвлөгөө өг.

"...За наадах чинь түр зуурын л асуудал шүү дээ.Цаг хугацаа өнгөрөхөөс байдал сайжрах байлгүй дээ. Чи өөрөө л сэтгэлээ барьж чадлынхаа хирээр зүтгэхэд хангалттай..."

Ийм нэг за надад ямар хамаа байхав гэсэн байдалтай хариу гарч ирэх боловч асуудлыг шийдэх гол зүйл нь хөндлөнгийн харц байх тохиолдол илүү олон байдаг. Яагаад гэвэл асуудалд дунд байгаа хүн зөв хариултыг олж чаддаггүй.

Гэр бүлийн асуудал миний үнэ цэнийг баллах зүйл биш гэдгийг марталгүй эцсээ хүртэл өөрийгөө хайрлаж итгэж чадваас танд гэр бүл дотроо эдлэж чадаагүй зүйлийг эдлэж амьдрах ирээдүй заавал ирхэ болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино