2011/02/17

Хайр

Image hosting by IMGBoot.com
Түүнийг хараад ямар сэтгэгдэл надад төрснийг хэлье гэхэд үг цөөдөнө, эсвэл бүүр олдоно, үгүй магадгүй худал болчихно. Анхны харцаар дурлана гэдгийг хоосон үг хуудуу сэтгэл гэж бодож байснаад надад ингэж тохионо гэж яахин мэдэх билээ. ..
Тэр намайг хараад юу бодсоныг ёстой бурхан эс бол буг л мэдэх биз. Өөртөө бүгдийг татдаг узэсгэлэнт гүнж би биш ч өөртөө итгэлтэй харц дээгүүр нэгэн байсан биш сэн билүү, би гэдэг.
Одоо би гэдэг хүн хэн нэгний араас гиюүрч орчлонг түүнгүйгээр төсөөлж үл чадаад суух юм, хаа газрын хүний үрд хамаг сэтгэлээ тавиж туучихаад орныхоо цаана зүрхээ багтааж ядаад болхи миний бие үзэг цаас нийлүүлж сууна.
Дурлал ч юмуу хайр ч юмуу ялгах сөхөө надад алгаа, зүгээр л сууя гэхээр толгойд түүний даруухан авч эрхэмсэг төрх, цөөхөн гэвч жинтэй үгс буугаад болохгүймаа. Чамд би хайртай гэж очоод би шивнэе гэтэл хөөрхөн гэгч охинтой үерхдэг юм билээ, тэр. Хөөрч дэвэрсэн миний сэтгэл хясал гэгчээр сүлэгдэн намжих нь энэ гэлтэй.
Тэр их оргилуун сэтгэл хаа нэг тийш урсах л учиртайн тул би түүнийг нулимс болгож хатаалаа. Уйлахдаа би дотроо биш ганцаараа гадагшаа уйллаа, мууг бодож биш сайныг бодож уйллаа.
Уг нь нулимс биш түүнтэй цуг инээх баярын инээд байгаасай гэж энэ сэтгэлийг хүссэн юм болохоор миний энэ л нулимс түүнд минь инээд болж хүрээсэй. Би түүнд хайртай байсан.

Зохиогчийн нэр тодорхойгүй болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино