Хүлээлт гэдэг яг л там шиг санагдаж байсан дэндүү их санасандаа цээж хөндүүрлэн их хүйтэн нулимс хацар исгэн урсхад амьдрал ямар хатуу юм бэ? гэж бодогддог юм билээ.
Гэсэн ч ганцхан чамайг л хүлээж уулзана гэсэн итгэлээр өдөрийг өнгөрөөж байсан эхлээд надруу байнга залгадаг байсан хайртай санаж байна уулзах юмсан гээд ер нь бол энэ үгийг харамгүй хэлдэг байсан. Гэтэл гайтай тэр өдөр надаас өөр хүнтэй болчихоод удаж байгааг нь мэдсэн 1 жил гаран болсоны дараа л. Амьдрал яг л там шиг байсан тэгсэн ч би нууцхан хүлээсээр. Харин одоо тэр энд ирчихсэн надтай ч уулзахыг хүссэн. Тэгээд хамт хоносон.
Энэ бүхэн миний хүсэн хүлээж байсан шиг байгаагүй ээ. Учир нь түүний амьдарч байгаа газар тэрний найз бүсгүй нь байгаа харин би хайртай хүнийхээ нууц амраг нь болчихсон юм шиг санагдаад өөрийн эрхгүй нулимс урсаж байсан. Тэгээд бүх зүйлд цэг тавьсан. Харин одоо өөр хүнтэй үерхэж байгаа. Би одоохондоо хайргүй ч тэр надад таалагдаж байгаа бүх зүйлд үнэхээр цэг тавиж чадвал шинэ бүхэн эхэлдэг юм шүү хэзээ ч бүтэхгүй дурсамжиндаа хүлүүлж суухаар амьдралын сайханыг олж хараасай л гэж бичлээ. Гэхдээ тэр хүнд хандаж хэлхэд би амалсандаа хүрсэн чамайг л үнэнчээр хүлээсэн чи миний хайрыг авч чадсан азтай залуу шүү. Амьдралд чинь аз жаргалыг л хүсье дээ хайртай...