
 Chanel No. 5
Chanel No. 5Габриель "Коко" Шанель эгнүүлж тавьсан 5 сүрчигнээс хамгийн захынхыг нь сонгосноор Chanel №5 өөрийн нэрийг олсон түүхтэй. Өнөөдөр энэхүү тансаг үнэртэн дэлхийд 30 секунд тутамд нэг борлогдож байна. "Шанель номер 5" нь Эмэгтэй хүн бүрийн заавал түрхэж үзэх ёстой үнэртэй ус хэмээгддэг аж.
 Lovely by Sarah Jessica Parker
Lovely by Sarah Jessica ParkerОддын нэрээр овоглосон сүрчигнүүдээс хамгийн алдартай нь. Эмэгтэй хүний нэвтэрхий толь гэгддэг "Их хотын секс" киноны супер од Паркерийн үнэртэн хэний ч таашаалд нийцдэг.
Gucci
 Rush
RushҮнэртэй усны шил гэхээсээ илүү улаан/ягаан өнгийн кассетны хайрцаг шиг савлагаатай энэ ус нь олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний наадмуудаас удаа дараалан олон шагналыг авч байсан.
 Estee Lauder Beautiful
Estee Lauder Beautiful2009 онд 25 настайгаа золгосон Estee Lauder-ийн энэхүү үнэртний цуврал бүр нь таны гоо үзэсгэлэнг тодотгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг шидтэй.
Calvin
 Klein-Eternity
 Klein-EternityХатуу нялуун хоёрын алтан дунджийг олж чадсан үнэртэн гэж болно. 2 дусал Eternity л таныг бүтэн өдөржин анхилам үнэртэй байлгаж чадна.
 Ralph Lauren Romance
Ralph Lauren RomanceАвсаархан ягаан савтай энэ үнэртнийг түрхэснээр та бүхэл өдөржин мөрөөдөлд автах болно. "Цэцэглэг" анхилаан нь ямар ч эмэгтэй хүнд таалагдах нь лавтай.
 Lancome-Miracle
Lancome-MiracleЭнэ гайхалтай сүрчигний талаар эрхэмсэг бүсгүйчүүд маань надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Дахин давтагдашгүй, цорын ганц нь Miracle.
 Flower by Kenzo
Flower by KenzoЖасминий навч, зэрлэг долоогоно, Болгар сарнай, нил цэцэг болон ванил, цагаан заарийн үнэрийг агуулагч үнэртэн. Сүрчигний эх орон болсон Франц улсын шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог.




 
 













