-Биеийнхээ үсийг wax-аар хуссаны дараа загатнал, улайлтаас яаж сэргийлэх вэ?
-Дараа нь хуссан хэсэг дээрээ зуун настын навч, эсвэл мөс тавь. Мөн сул, цэвэр даавуун хувцас өмсөхөө мартуузай. Мөн чийгшүүлэгч тос түрхэсний хэрэггүй учир нь энэ нь таны нүхийг томруулж, бохир оруулснаас загаьнуулах магадлалтай.
-Гэдэсний босоо зураасны дагуу ургасан үсийг арилгамаар байна. Хуссан нь дээр үү, wax хэрэглэсэн нь дээр үү?
-Wax хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь гэдэсний үсийг хуссан ч нарны гэрэлд харлаж харагдах гээд байдаг талтай.
-Би эмэгтэй мөртлөө их хөлстэй. Сугаа хуурай байлгахын тулд яавал дээр вэ?
-Хөлс дарагч/antiperspirant/-аа унтахынхаа өмнө хэрэглэвэл илүү сайн шингэнэ. Тэгээд өглөө нь босоод хоёр удаа давхарлаж түрх. Тэгвэл бүтэн өдрийн турш чиний суга хуурай байх болно.
-Сарын тэмдэг ирэх болгонд миний нүүрэн дээр батга гарчих юм. Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Сарын тэмдэгний үеэр тууралт, батга гараад байдаг бол жирэмснээс хамгаалах эм хэрэг болох байх. Гэвч хэрэглэхийн өмнө арьс өнгөний эмчид хандаарай.
-Хэдэн хувийн Бензол Пероксидтэй бүтээгдэхүүнийг батганд хэрэглэвэл зүгээр вэ?
-Бензол Пероксидийн бүтэгэдэхүүн дэх хувь 2-10-ын хооронд байдаг. Хувиудын хооронд тийм ч том ялгаа байхгүй ч, их байх тусмаа загатнах, улайх нь их болдог. Эхлээд 5 хувийнхаас эхлэхийг зөвлөж байна.
-Умдагныхаа үсийг хусаж болох уу? Хусвал аль арга дээр вэ?
Умдагны үс нь бэлэг эрхтнийг бохирдол болон бусад гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй. Гэвч хэрэв үсээ авахыг хүсвэл хусах, wax-дах, үс арилгах тосны аль альныг нь хэрэглэж болно. Харин ойр ойрхон хусахгүй байх хэрэгтэй. Учир нь тэгвэл үс чинь дотогшоо ургаж, улайлт загатналт товруу үүсгэх магадлалтайг сана.
Танд өөр арьс арчилгааны талаарх "санаа зовмоор" асуулт байвал сэтгэгдлээр үлдээнэ үү?