2011/02/01

Төмөр туулай жилд бичин жилтний санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ

Image hosting by IMGBoot.com

Хулгана жил
Ашиг орлого арвин жил гарлаа
Хулгана жилтний амьдрал туулай жилд тогтворжино. Албан тушаал дэвшихэд хамгийн таатай үе ирлээ. Гэхдээ та тэвчээртэй байж ажил төрөлдөө анхаар. Бүх талаар өөрийгөө боловсруулан, дээш ахих бүхий л боломжийг судла. Ажил бизнест бие сэтгэл хүч чадлаа дайчлах төдийгүй материаллаг зардал гаргах шаардлагатай болох байх. Гэвч хамгийн гол нь мэргэжлийн ур чадвар, мэдлэг гэдгийг бүү март. Сайн түнш олбол ашиг орлоготой ажиллах боломжтой. Санхүүгийн хувьд хувь хүртэх магадлалтай. Арвич хямгач хулгана жилтэнд чухам ийм л бодит амжилт хэрэгтэй дээ. Уран бүтээлч хүмүүс өөдрөг үзлийнхээ ачаар мөрөөдлөө хэрэгжүүлж зохих үр дүнгээ хүртэнэ.
Ажил үйлсийн хувьд та 4,10,11 дүгээр саруудад хамгийн азтай байна. Энэ жил шинэ сонирхолтой танилуудтай учрах нууц авъяас билэг болон ур чадвараа хөгжүүлэхэд таатай. Амрагийн явдал нэн романтик байна. Ялангуяа 7-8 болон 12 дугаар сарын сүүлийн хагаст мөн 2012 оны нэгдүгээр сард оргилуун хайр сэтгэлдээ умбан хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болно. Энэ жил та амьдралын эрч хүчээ нөхөн сэргээж чадна. Спортоор хичээллэж биеэ зөнд нь орхихгүй бол гэнэтийн нөхцөл байдалд ч хүчтэй байх болно.
Анар чулууг хэьэвчиндээ авч яв. Цахирмаа цэцэг гэртээ тавь.

Үхэр
Хэрэгтэй газраа байвал ханьтайгаа учрана
Та энэ жил юуны өмнө баримтлах жанжин шугам, чиг хандлагаа зөв тодорхойл. Энэ нь өнгөрсө онд дуусгаагүй үлдээсэн ажлуудаа гүйцээхэд тустай. Гэхдээ ажил төрлийн хувьд 7 дугаар сар хүртэл зарчмын өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй. Чухам энэ сар л бүхнийг тодорхойлж эргэлтийн үе болно. Туулай жил аливаа дэвшил өсөлтөд ээлтэй. Иймээс таны хувьд хамгийн азтай сарууд нь 10,11. Харин амжилт багатай нь 4 сар.
Хайр сэтгэлийн асуудал 3 сарын 10-наас тэргүүн эгнээнд тавигдана. 2,3,9 дүгээр саруудад сонирхолтой ашигтай хүмүүстэй танилцана. Зарим харьцаа найдвар бэлэглэсэн романтик болзоогооро үргэлжилнэ. Танд гэрлэх санал тавьж магалгүй. Ганц бие үхэр хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байж чадвал удаан хүлээсэн онцгой нэгэнтэй учрах тавилантай. Харин заяаны ханиа олсон үхэр жилтэн гэр бүлийн харьцаагаа улам бэхжүүлнэ. Та зөв хооллож сур. Мөн спортоор хичээллэж цэвэр агаарт аль болох их цагийг өнгөрөө. Ажил амралтаа зөв хуваарилан зохион байгуулах нь бие сэтгэлийн хүчээ сэлбэхэд тустай. Аквамарин чулууг хар торгоны өөдсөнд боож биедээ авч явбал ажил бизнест тустай, мөн урвалтаас сэргийлнэ. Хөндлөнгийн хүнд харуулж болохгүй.

Бар жил
Албан тушаал дэвших боломжтой
Эрэлхэг сэргэлэн шаламгай бар жилтний хувьд туулай жил бүхэлдээ эерэг байна. 2011 онд та эрс шийдэмгий авирлаж, эцсийн дүгнэлт шийдвэрийг гаргаж хариуцлага үүрэх болно. Бизнесийн хүрээнд гэнэтийн таатай бэлгээр дүүрэн бөгөөд ашиг орлого арвин байх магадлалтай. Зарим бар жилтэн албан тушаал дэвшиж чадна. Иймээс та одоохондоо аливаа ажил үйлсээ нягт төлөвлөж, хөрөнгө мөнгөө хэмнэлттэй ашиглахын тулд төсвөө нарийн тооцоол. Оршин суугаа газраа өөрчилж болзошгүй. Товчоор өгүүлэхэд энэ жил гэнэтийн олон өөрчлөлт хөгжил цэцэглэлтээр дүүрэн байна.
Хайр сэтгэлийн харьцаа 3 сараас эрчимжинэ. Ганц бие бар заяаны ханьтайгаа учирч гэрлэнэ. Харин гэр бүлтэй хүмүүс бие биеэ өмнөхөөсөө илүү ойлгож дотносно. 6-9 сарууд амрагийн харьцаанд хамгийн таатай. Цэвэр агаарт идэвхтэй амарч заншвал эрүүл мэнддээ санаа зоволтгүй. энэ үеэр та ашигтай шинэ танилуудтай болох магадлалтай. Харин амралтаа 5 эсвэл 8 сарын 15 наас 9 сарын 15 хүртэл авсан нь дээр. Индранил чулууг нэрийн хуудас эсвэл банкны карттайгаа цуг авч яв.

Туулай
Агуу их ололт дэвшлийн суурь тавигдана
2011 он туулай жилтний хувьд үнэхээр хийморьлог азын жил. Та одоо амжилтаа бага хэмээн чамлаж байгаа ч энэ нь ирээдүйн агуу их ололт дэвшлийн суурь болох юм.Ажил үйлс, бизнесийн хувьд ярих ч юм биш хүссэндээ хүрч чадна. Таны нийтэч зан бусадтай сайхан харьцах чадвар алтан дунджийг олж зөвшилцдөг урлаг албан тушаал ахихад хэрэг болно. Ер нь та 2011 онд шинэ сонголт хийж гарааны жилээ болговол Азын тэнгэр ивээнэ. 3-5 болон 10-11 сард ажил төрөл маш амжилттай байх бөгөөд эерэг өөрчлөлтүүд ар араасаа айсуй. Харин ирэх өвөл та дэвших магадлалтай. Тэр үеэр мөн мөнгө санхүүгийн салбарт бүх зүйл бүтэмжтэй цалин нэмэгдэх эсвэл гэнэтийн бэлэг мөнгөн орлого олно. Шинэ санаа, хобби, эрдэм шинжилгээний бүтээлээс санаанд оромгүй ашиг орно.
Хайр дурлалын хувьд 8,9,12 дугаар сар нэн чухал. Ганц бие туулай сонирхолтой шинэ танилтай болж улмаар түүнтэй эрчимтэй дотносох болно. Та энэ жил олон чухал шийдвэр гаргах учраас үе үе стресст өртөж, сэтгэл түгших магадлалтай. Энэ нь таны эрч хүч тамир тэнхээнд мэдээж нөлөөлнө. Иймээс сайн амарч болж өгвөл нөхөн сэргээх эмчилгээ тогтмол хийлгэ. Ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэгээс бүү татгалз. Сондгой тоотой сувд танд ээлтэй.

Луу жил
Хуучин төслүүд ашгаа өгч эхэлнэ
2011 он лууны хувьд өмнөх жилээс хавьгүй тааламжтай байна. Жаахан амиа бодох хандлагатай луу жилтэн 2010 онд олон үйл явдалтай учирч мэдрэлээ барсан билээ. Иймээс одоо түр амсхийж болно. Тэгээд ч санаа нэгт багийн хамт албан тушаалын шатаар итгэлтэй дээш өгсөх явц 2011 онд ч үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд эхэлсэн урт хугацааны эрдэм шинжилгээний болон оюуны өмчтэй холбоотой төслүүд одоо л материаллаг байдлаар ашгаа өгч эхэлнэ. 7,9,11 дүгээр сарууд ажил үйлсэд хамгийн бүтэмжтэй, азтай байна. Та энэ жил хуучин төлөвлөгөөгөө эргэн харж, чиг хандлагаа шинээр тодохойлж магадгүй. Оны эхний хагаст таны өөрийн үнэлэмж дээшилж, эргэн тойрны хүмүүсийн итгэл хүндэтгэлийг хүлээнэ. Түүнээс гадна энэ үеэр та аливаа төслийн ирээдүйн ашиг орлогыг бусад түншээс илүүтэй үнэн зөв тодорхойлж чадна.
Хайр дурлалын хувьд од эрхэс таны үзэл бодлынг хүрээг мэдэгдэхүйц тэлж өгөх болно. Оны турш та хэнтэй танилцахаа зөн совингоороо мэдэрнэ. Хайртай хүнтэйгээ бараг үргэлж хамтдаа байж чадах байх. Амрагийн асуудал 4,6,9,12 сарууд хамгийн тааламжтай.
Биеийн байдал жилийн турш өөдрөг сайн байна. Оюунлаг амьдралыг эрхэмлэ.4,5,9 сард амарвал хамгийн таатай.

Могой жил
Таны уриа бол төлөвлөлт, хэмнэлт
Могой жилтэн аливаад тууштай. Иймээс та өнгөрсөн онд нөхцөл байдлын улмаас төлөвлөснөө хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ бүхнээ 2011 онд гүйцээхийг ородох бололтой. Хүссэндээ ч хүрч чадна. Та амжилтанд харьцангуй хялбархан хүрэх бөгөөд гэхдээ анхаарлаа бүү хөндийрүүл. Энэ жил та өөрийн авъяас билгээ өөр өнцгөөс нээж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Есөн сард албан тушаал ахих хамгийн боломжтой. Иймээс та удаан хугацааны турш тэмүүлмсэн зорилгодоо хүрч чадна. Гэхдээ могой жилтэн хамаг хүч чадлаараа хичээн чармайх ёстой. Эс тэгвэл аз амжилтын хаалга удаан хугацаагаар хаагдаж болзошгүй.
2011 он санхүүгийн хувьд ирээдүйтэй. Хэрэв та төлөвлөлт хэмнэлт гэсэн уриан дор бүхий л үйлдэл алхмаа хийвэл энэ жил үнэхээ гайхамшигтай. Ажил үйлс 2,3,10 сард хамгийн азтай бүтэмжтэй. Хайр сэтгэлийн хувьд нэн тааламжтай. 3 сарын сүүлийн хагас болон 8,12 сард хувийн амьдралаа хүссэнээрээ зохицуулж чадна. Энэ жил та гэр орноо арчилж тордон ам бүлийнхээ хайр хүндэтгэлийг хүлээнэ. Хүлээн авалт элдэв арга хэмжээнд дуртайяа явж цэнгэнэ.
Эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавь. Хоолны дэглэм амьдралын зуршлаа өөрчилж эрүүл хэв маягийг эрхэмлэ. Индранил чулууг нэрийн хуудас эсвэл банкны карттайгаа цуг авч яв. Нил цэцгийн ажлын эсвэл унтлагын өрөөндөө тавь.

Морь
Хосгүй амрагтайгаа учрах магадлалтай
Та сэтгэл татам байдлаараа ойр тойрныхоо хүмүүсийг өөртөө татаж чадна. Олны анхаарлын төвд орж нэр хүнд тань ч өсөн нэмэгдэнэ. Найз нөхөд ойр дотныхон тань таныг хүндэтгэн хайрлаж ойртон шадарлахыг хүснэ. Тиймдээ ч 2011 оны туршид та аз хийморьтой байж, хамгийн зоримог мөрөөдлөө ч хялбархан биелүүлж чадах болно.
Ирж буй туулай жилд олдсон боломжийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд сонор соргог байхыг танаас шаардаж байна. 4,5,10,,11 сарууд албан тушаал ахих, илүү ирээдүйтэй бизнес эрхлэхэд таатай. Та энэ онд ашиг орлогоо өсгөхийг хүсч байгаа бол муугүй боломж гарч ирнэ. Тиймээс мөнгөө ухаалгаар өсгөж, зарцуулж сурах бүхий л боломжийг ашигла. Нийгмийн сонирхолтой амьдрал найз нөхдийн халуун дотно харилцаа 5-9 сар хүртэл мөн 10 сард илүүтэй ажиллагдана. Байгалийн сайханд чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсэгчид эртнээс хүсч мөрөөдөж байсан газар луугаа аялалд гараарай. Хэрвээ та хайр дурлалтайгаа учирсан бол 2011 онд энэ харилцаагаа хууль ёсны болгох боломжтой. Харин шинэхэн дурлагсад үйл явцыг түргэтгэх гэсний хэрэггүй. Яарвал даарна. 3,9,10 сард та өөрт таалагдах онцгой нэгэнтэй учрах магадлалтай. Хоолны дэглэм барих цитнессээр хичээллэхэд тохиромжтой.

Хонь
Сайн сайхны үүд хаалга нээгдэнэ
2011 оны эхэн үе өөдрөг үзэлтнүүдэд ээлтэй байна. Та ажил хайж эсвэл мэргэжлээ солих хүсэлтэй бол мөрөөдлөө биелүүлнэ. Сонирхолтой боломжуудыг алдахгүйн тулд өөрчлөлтөд бэлэн байж, хол ойрын сураг чимээнд чих тавь. Сүүлийн хэдэн жилийн турш та хангалттай зовлон бэрхшээл туулсан. Харин 2011 он энэ бүхний төгсгөл, өөдрөг байдал аз жаргал сайн сайхан бүхний эхлэл байх болно. Найз нөхдийн хүрээгээ тэлэх, сонирхолтой хүмүүстэй танилцахыг хүсэгчдийг жилийн турш аз ивээнэ. Учир нь энэ онд таны хувьд цаг хугацаагаар шалгагдсан найз нөхдийн тусламж дэмжлэг хэрэг болно. Бүтэлгүй, амжилтгүй гэдэг үг ард хоцорч, зөвхөн сайн сайхан бүхэн таны өмнө үүд хаалгаа нээнэ. Харин хайр сэтгэлтэйгээ хараахан учирч амжаагүй нэгний хувьд 2011 он дурлал шохоорхол сээтэгнгэлийн жил байна. Харин гэр бүлтэй хонинууд амьдралын сайн сайхныг илүү мэдрэх боломжтой. 2,8,9 сарууд романтик адал явдал уулзалт болзоогоор дүүрэн байх болно. Санхүүгийн хувьд 2011 он урьд жилүүдээс илүү амжилт аз хийморьтой байх нь. Олонх хонинууд бага зэрэг сул гартай байж, гэр орондоо үнэтэй эд зүйл худалдан авах эсвэл эртний мөрөөдлөө биелүүлэхээр аялалд гарах бололтой.

Бич жил
Төлөвлөгөө ар араасаа биелэх боломжтой
2011 онд хөгжилтэй, эрч хүчтэй бичнүүдийн хувьд санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, зорилго төлөвлөгөөнүүд нь ар араасаа биелнэ. Зохиолч урлагийн салбарт ажилладаг бүтээлч хүмүүст энэ жил илүү ээлтэй байна. Таны ажил хөдөлмөр зохих ёсоор үнэлэгдэх төдийгүй материаллаг байдал ч өсөн дэвжинэ. 2011 он танд хэд хэдэн гайхалтай боломжуудыг санал болгож байна. Та идэвх зүтгэл овсгоо самбаа сурч мэдсэн зүйлийнхээ ачаар томоохон амжилтанд хүрэх боломжтой. Хэрэв та ажил идэвхтэй эрж байгаа бол шинэ он таны өмнө таатай боломжуудыг нээж байна. Хамгийн гол нь ажил хэргийн саналуудад анхаарлтай хандаж, хянамгай бай. 2,9,11 саруудад албан тушаал өсөн дэвших боломж асар өндөр. Найз нөхөд гэр бүлийн хүрээнд болох аз жаргалтай дурсгалтай олон үйл явдал 2011 оны турш баярлуулах болнл. Хэрэв та амьдралынхаа ханьтай учраагүй яваа бол ирж буй туулай жил танд өөрт таалагдсан хэн нэгэнтэй учрах хэд хэдэн боломжийг олгож байна. Түүнчлэн үзэсгэлэн худалдаа сонирхож музей үзэх зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүд ч танд маш ашигтай нөхцлийг бүрдүүлж өгөх болно. Амьдралынхаа хэв маягт анхаарч шинэ стилийг оруулж ир. Фитнесээр хичээллэж хоолны дэглэм сахь.

Тахиа
Удирдан манлайлах чадвараа ашигла
Төмөр туулай жил тахиа жилтнүүдийн хувьд өмнөх жилээс харьцангуй тайван амгалан болох нь. Гэхдээ төрөлх ааш араншин дэврүүн зангаа хязгаарлаж, тэсвэр тэвчээртэй байж аливаад ухаалгаар хандаж сурах шаардлагатай байна. Албан ажил дээрээ хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь маш чухал бөгөөд зохион байгуулах удирдан манлайлах чадвараа ашигла. Энэ хүслээ гүйцэлдүүлэхэд 3,4,11,12 дугаар сарууд онцгой ээлтэй. Энэ үед таны амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх гэнэтийн үйл явдал болохыг сануулж байна. Таны нийгмийн болон хувийн амьрал 2011 онд харьцангуй тогтвортой харилцаа холбоо гүнзгийрсэн, тайван амгалан байх бөгөөд энэ нь сэтгэл санаанд ч таатайгаар нөлөөлнө. 3,7,8 саруудад таны нийгмийн амьдралд орох оролцоо нэмэгдэнэ. Гэхдээ та ойр дотны хүмүүстэйгээ харилцахдаа хэлэх ярихаа цэгнэ. Эс бөгөөс та хэтэрхий хатуу ширүүн үгээр тэднийгээ гомдоож зүрх сэтгэлийг нь шархлуулж мэдэхээр байна. Түүнчлэн гэр орондоо засвар хийх шинэ тавилга худалдаж авах зэрэгт багагүй мөнгө зарлагадах төлөвтэй. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж худалдаж авч буй зүйлийнхээ үнэ чанар зэрэгт анхаар.

Нохой
Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой
Төмөр туулай жил хөдөлмөрч нохой жилтнүүдэд гайхалтай боломжийг олгож байна. Энэ оны хамгийн гол бэрхшээл таны хувийн амьдрал руу чиглэсэн байх бололтой. Харин ажил, бизнесийн салбарт таныг асар их амжилт хүлээж байна. 2011 он ганц бие нохой жилтнүүдийг аз ивээнэ. Тиймээс та амьдралынхаа ханийг хайж байгаа бол туулай жилд бүхий л боломжоо ашиглаарай. Ялангуяа 4,7,8,12 сарууд онцгой байна. 2011 онд албан тушаал ахиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Түүнчлэн мэргэжлийн хүрээн дэх нэр хүндээ өсгөхийн тулд санамсаргүй байдлаар өөрийгөө сурталчлах боломжийг бүү алд. Хамт олон тань танд итгэж, удирдлагынхаа хүндлэлийг хүлээнэ. Түүнчлэн энэ онд ар гэртээ анхаарал халамж үзүүлж, найз нөхөд, ойр дотныхонтойгоо санаа бодлоо хуваалцах нь чухал.
Туулай жилд нохой жилтнүүд гарз хохирол амсахаас болгоомжилбол зохилтой. Бүх зүйл зөв явагдаж байна гэдэгт итгэлтэй байхын тулд дор хаяж 2 удаа биечлэн шалгах хэрэгтэй. Хөдөлмөрч махруу хүмүүсийг аз ивээж энэ онд санхүүгийн байдлаа сайжруулна. Спортоор хичээллэж эрүүл мэнддээ онцгой анхаар.

Гахай
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн жил
Гахай жилтнүүд хүмүүстэй хөгжилдөж, найз нөхөд гэр бүлийхэнтэйгээ харилцахыг илүүд үздэг. Энэ онд ч тэд гэр бүл ойр дотныхныхоо урмыг хугалахгүй бололтой. Насны ханиа хайж байгаа хүмүүст энэ онд аз тохиож байна. Таныг шинэ танилууд, шинэ харилцаа хүлээж байна. Ялангуяа 4,7,10 сарууд хувийн амьдралд ээлтэй байна. Эл ордны ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учрах болно. Амьдралийнхаа ханийг найз нөхдийн болон гэр бүлийн хүрээнээс олох бололтой.
Гахай жилтнүүд энэ онд толгой өөд татах завгүй хөдөлмөрлөнө. Гэхдээ энэ хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй., та зохихшагнал урамшууллаа хүртэх болно. Хэрэв та ажлаа солих эсвэл албан тушаал ахихыг хүсч байгаа бол 2011 онд мөрөөдлөө биелүүлэх гайхалтай боломж байна. Гэхдээ өөрт олдсон боломжийг дээд зэргээр ашиглахын тулд маш хурдан шүүрч ав. 3,4,9 сарууд гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. 2011 онд гахай жилтнүүдэд гайхалтай мөчүүд олон тохиох боловч хоёр туулай араас зэрэг хөөх хэрэггүй гэдгийг сана. Хувийн хүсэл сонирхлыг ажил хэрэгтээ тусгахын зэрэгцээ бусдын эрх ашгийг ч харгалзан үзэхээ мартуузай. Тайван, өөртөө итгэлтэй байж зорилгодоо хүрэхээр тууштай зүтгэ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино