1955 онд зохиогдсоноосоо хойш дэлхийн 55 гаруй хэлээр дуулагдаж, орон орны хосуудын сүлд дуу болсоор ирсэн Unchained melody хэмээх сайхан уран бүтээлийг орчуулан хүргэж байна. Та бүхэнд ирж буй Гэгээн Валентиний баярын мэнд хүргэе.

Аяа, хайрт минь,
Хонгор минь
Ганцаардал дундах удаан хугацааны турш
Гарын чинь зөөлөн илбэлтээр би
Гачигдаж байна, дурлал минь
Цаг хугацаа аажуухнаар урсахдаа
Ямар олон зүйлийг минь авч одоо вэ?
Чи минь минийх хэвээр үү?
Би чамд хайрлуулмаар байна
Чамдаа хайрлуулмаар байна
Бурхан минь, түүний хайрыг над руу илгээгээч
Гунихарсан гол мөрөн
Далайн тэвэр лүү түрж цутгана
Гунихарсан гол мөрөн
"Намайг хүлээгээч" хэмээн
Санаа алдан шивэгнэнэ
Аяа, хайрт минь,
Хонгор минь
Ганцаардал дундах удаан хугацааны турш
Гарын чинь зөөлөн илбэлтээр би
Гачигдаж байна, дурлал минь
Цаг хугацаа аажуухнаар урсахдаа
Ямар олон зүйлийг минь авч одоо вэ?
Чи минь минийх хэвээр үү?
Би чамд хайрлуулмаар байна
Чамдаа хайрлуулмаар байна
Бурхан минь, түүний хайрыг над руу илгээгээч