Учир нь би хайр сэтгэлйин талаар маруухан, юу ч мэдэхгүй жаал хүү байхад минь тохиолдсон явдал гэж. Гадаа тэнгэр цэлмэг байсан зуны сайхан өглөө. Жигжидийн амралтнаас алхаж явах зуур янз янзын л бодол толгойд эргэлдэж, хүүхдийн санаагаар өөрөө өөрийгөө тал талаас нь тольдон харах гэж их л хичээн алхалаа. Засмал замыг даган уруудаж бас хааяа нэг өгсөж явсан хэдийч ер ажрахгүй алхсаар л байсан нь тэр үед би залуу зандан насан дээрээ байж. Одоо би 26 настай Батаа гэх хүдэр чийрэг эр болжээ.
Энэ хэний ач вэ? Аав ээж бас надтай тэр үдэш учирсан надаас эгч бүсгүйн том ач гавьяа юм шүү. Тэнгэр бүүдийж эхлэхэд салхи жоохон босч эхэлсэнээ гэнэт хүчтэй гэгч нь хэд хэдэн удаа тэнгэр дуугарч хүчтэй ширүүн бороо цутгаж эхэллээ. Яаралгүй тайван алхаж байснаа сандрахдаа зам дагуу нааш цааш хурдлах машинуудыг хий дэмий л горьдон зогсож заримд бүр гараа өргөсөнч авахгүй нь олон тохиолдов. Гүйх ч нэг болоод ядарч туйлдахдаа гадуураа өмсөж явсан жинсэн яакаа тайлаад толгой дээрээ хөндлөн чигээр нь тавиад нөмөр газар бараадахаар аажуухан шиг гүйлээ. Ойр хавьд тэр бүр хорогдчихоор тийм газар үгүй байсан болохоор нөгөө зам дагуу шогшсоор. Хажууд нэг тас хар өнгийн машин зогсохыг нүднийхээ булангаар хараад толгой өндийлгөн зогсоод, жолооч авхайг хараад л хамаг бие дулаацах шиг болсныг одоо хүртэл санаж явдаг.
-Хаалгаа онгойлгож өгөөд суугаач миний дүү гэхэд нь түүний нүдрүү нь эгц ширтсээр яваад орлоо.
Хэсэг зуур чимээгүй байснаа
-Хаанаас хаа хүрэх гэж явна гэснээ бороонд цохиулан барин өдийд алхаж л байдаг хэмээн доогтойхноор хэ хэ хэ инээд алдаж
Эр хүн юу эс үзэхэв гэх зэрэг сургаалийн үгс айлдаж намайг байн байн харж эвий эвий хөлдлөө тээр гэж хэлж байсан нь эмээ шиг минь санагдаж их л дотно уур амьсгал мэдэрлээ. Харахад их л даруухан хувцасласан улаан хүрэн туяатай санчиган дээрээ хар нарны шил тогтоочихсон, уруулаа бүдэгхэн улаан өнгөөр будаад, нээрээ уруулынх нь баруун дээд хэсэгт жижигхээн мэнгэтэйг нь мартах дөхлөө. Үгүй ээ яахав дээ би түүнийг хөөрхөн хүүхэн, эгч байсан л гэж хэлэхийг хүссэн юм аа. Зам явсаар л гэвч очих газар хүрэх болоогүй энэ зуур би түүний хажуунаас харц салгалгүй ширтэж бас дотроо нэгийг эрэгцүүлсэн шиг явлаа. Бид хоёр ч хоорондоо зөндөө л юм ярьсан, түүний нэрийг Жаргал гэдэг. Тэр үед би 20 настай, эгээ гуай 24 хүрч байсан болохоор аргагүй л эгчийн байр суурьнаас хандсаар хүрэх газраа буюу манай гэрийн үүдэнд хүргэж ирэхэд сая л нэг юм түүнийг ширтэн сууснаа мэдээд их л ичихдээ
-Баярлалаа эгчээ гэсэн харин өөдөөс
-Эгчээ ...хэ хэ хэ инээснээ чи хэдтэй юм бэ?
-20 ш дээ гэсэн чинь ямар хөөрхөн... гэснээ тэгвэл эгчтэйгээ яриарай манай нөхрийн дүү нь гэж нэг тийм чамтай нас чацуу хөөрхөн охин бий, танилцуулнаа чи маргаашнаас яриарай алга болчихов оо их хөөрхөн охин байгаа гэж хэлээд бид хоёр салцгаасан ч гэсэн бүр мөсөн хагацаагүй гэдгийг нь түүний надад өгсөн утасны дугаар гэрчлэх байлгүй дээ. Шалба норсон хувцсаа солиод унтахаар хэвтэхдээ нөгөө хөөрхөн эгчийгээ бодсоор шөнийн тэнгэрийн түм түм ододтой учирлаа. Би арван жилийн сургуульд байхдаа нэг ч охин энээ тэрээ гэж гүйдэггүй байсан хирнээ тэр бүсгүйг хараад л нэг сонин болчих шиг болсон, хий хоосон баахан л юм бодож хэвтсэнээ нэг л мэдэхэд өглөө гэдэг цаг хугацаа намайг угтлаа. Ам хатаж, толгой тархи эргэж хамаг биеэр хүйтэн хөлс даасаар орноосоо өндийн босоод явах гэтэл толгой эргээд ер нь л чадал алгаа. Шүлсээ залгилаад өөрийнхөө хоолойг өвдөж байгааг мэдээд
-Ээж гэж дуудахад хэн ч алга.
Учир бүгд хичээл сургууль ажил төрөл гээд явцгаасан байв. Эгч рүүгээ ярьж чадалгүй өвдөж хэвтээд хэд хоногийн дараагаас арай нэг гайгүй боллоо. Гэхдээ энэ хугацаанд би түүнийг санаад л, бодоод л ер нь л их хэцүү байсан даа. Утсаа аваад эгээгийн нөгөө надад өгсөн дугаар руу нь залгаж үзлээ.
-Байна уу? Гээд хэсэг сонсож байснаа хөөе дугараач ээ гээд тасалж орхив.
Зүрх хүрдэггүй ээ би юу гэж өөрийгөө хэлэхээ ч мэдэхгүй жаахан банди байсан болохоор тэр хөгшин эгчтэй юу ярихаа мэдэхгүй байж байснаа гэнэт санаад ахин залгаад:
-Эгчээ би Батаа байна яагаав нөгөө гээд л...
-Аан чи сая залгасан уу? Тэгээд л ярихгүй яасан иччихсэн үү? Гээд нөгөө доогтойхон инээдгээрээ инээж байснаа за чи манай дүүтэй танилцана шүү гээд надад тушаах аядав. Үнэнийг хэлэхэд тэрний дүү нь надад хичнээн хөөрхөн охин байсан ч ер сонин биш байсныг нуугаад юу гэхэв. За тэгээд бид хоёр жоохон ярьж байгаад ярианыхаа төгсгөлд маргааш намайг ирж авахаар боллоо. Маргаашыг тэсэн ядан хүлээж хөөрхөн бүсгүйг харах бөөн хүслэндээ автаж хэдэн хувцсаа угааж, индүүдэж аваад санаа амарлаа. Хүнийг мөрөөдөж гансрах бас хүлээнэ гэдэг хамгийн хэцүү байдгийг тэр өдрөөс хойш маш сайн мэддэг боллоо. Манай ангийн Чимгээ гэдэг охин надад хайртай гээд л бөөн захиа чихэр, өгөөд л харин би тэрийг нь ойлгохгүй зугатаагаад л явдаг байснаа бодоход тэр охинд ямар хэцүү байсныг өөрөө ойлгоод ирэхээрээ шал ондоо байдаг юм байна. Өглөөний нар тусдагаараа нүүрэн дээр тусахад нойрноосоо сэргэж өнгөрсөн шөнө зүүдэлсэн балай зүүдний талаар жаал бодож суунгаа гэнэт нөгөө эгчийн болзоог санахдаа сандран босвол цаг 11.30 болж байв. Цайгаа уугаад нүүр гараа угааж бэлтгэл ажилдаа ороод тольны өмнө өөрөө өөртэйгээ ярилцаж бэлдлээ. Дүү нь гэж хэн юм бэ? Бүү мэд гэсэн ч гэсэн надад сонин биш. Удаач үгүй яг 12.00 гэхэд гэрийн утас хангинаж яаран очоод автал эгээ гуай гараад гэж дуудав. Гүйн гараад очтол машины хойд сандал дээр даруухан хувцасласан жирийн нэгэн гэж хэлж болохоор охин суучихсан байв.
-За юу байна?
Хүлээж байв уу? Хэ хэ хэ битгий ичээрэй Тунгаа миний дүү танилц гэдэг байгаа.
-Суучих гадуур та хоёрыг зугаалуулья гэхэд нь миний гайхах ичих хоёр хосолж нүүрээр улаан туяа татууллаа.Гэрийн үүднээс холдоод явах зуураа Жаргал за хаана очмоор байна? Асуугаад урд толиндоо надруу харах аядлаа. Надаас ийшээ тйишээ ч гэж хэлэх газар үгүй тул хэсэг дуугуй сууж байгаад нэг газрын тухай хэлэх чай юм боллоо. Тэр нь ямар газар вэ? Гэхээр манай эмээгийн тэр хавьд байдаг нэг сайхан мододтой уул байлаа. Тэнд уул ус нь жигдэрсэн салхинд гарахад тохирсон дэндүү гэхэд дэндүү гоё газар юм. Тэгээд бид замаараа шатхуун аваад тэр зүг хөдөллөө.
II.
Идэж уух зуураа нөгөө Тунгаа гэдэг охинтой их л дотно танилцаж инээлдэж хөөрцөөж байсан ч гэсэн Жаргал гэдэг хүүхнээс би харцаа салгалгүй харж байлаа. Тэр энийг мэдсэн бололтой намайг дуудаж:
-Батаа эгчийн дүү нааш ир, эндээс ус хутгаад өг гээд намайг дагуулаад холдлоо.
-Миний дүүд яасан Тунгаа ямар байна? Хөөрхөн байгаа биз дээ? Гээд л шахаанд оруулахыг хичээхийн зуур би чинь нөхөртэй шүү дээ. Битгий надруу тэгж аймаàр хараад бай гэв. Энэ Тунгаа чинь очоод ахдаа хэлвэл эвгүй л юм болно. Чи өөрөө энийг мэдэж байгаа биз дээ гэв. Нүднээс минь хайрын оч маналзаж уйлах ч биш дуулах ч биш болоод явчихав. Дуу ч гарахаа байж харин нэг сонин нь Тунгаад нь Батаа таалагдсан юм байлгүй надтай наалдаад эрхлэх шиг болоод нэг хачин байлаа. Гэртээ буцаад ирцгээж сайхан ч явсан. Амраад хэвтэж байтал гэрийн утас дахиад хангинаж автал нөгөө Тунгаа:
-Батаа хүрээд ир хоёулаа оройхон салхинд гарангаа бүр сайн танилцья гэдэг байгаа. Үнэнийг хэлэхэд би уулзах хүсэлгүй байсан ч гэлээ тэр охиноор дамжуулан Жаргалыг харах боломжтой гэдгийг мэдэж байсан юм.
-За за тэгье ингэс хийгээд очноо гэж хэлээд яриагаа дусгалаа.
Түүнтэй гудамжаар алхалж нэг нэгнийхээ тухай мэдэцгээж авсан нь зүгээр хэрэг ч гэсэн Жагаа гэгч энэ орчлонгийн дагина хажууд минь байгаагүйд гонсгор л байлаа. Түүний нөхөртэй үгүй нь ердөө хамаагүй мэт бодож явснаа, Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг биз дээ гээд Тунгаагаас санамсаргүй асууж орхилоо.
-Тийм гэхдээ юу бодоов гэж хариу асуулт тавихад нь худлаа булзайруулж тэр морь нь чи л байхгүй юу? Гээд хэлчихсэн чинь хүзүүгээр тэвэрч аваад дахиад хэлээч надад наад урамтай үгээ дахиад хэлээч гэж шаналгав. Ичсэндээ хэлээд л байлаа. Ингээд би тэр охинтой бараг 10 хоногийг дажгүй л өнгөрөөлөө. Тэр баян айлын охин. Харин би байдаг л айлын хүүхэд байсан цаг. Надад мөнгө өгч, идэж уух юм авч өгдөг хамгийн сонирхолтой тэр өөрийг нь магтахаар учиргүй их баярладаг. Түүний нэг авах сайхан чанар нь хэзээч тэр хүнийг гарал үүслээр нь доромжлох дургүй байсан нь намайг түүнтэй хамт байлгах гол шалтгаан нь байсан юм. Тэр бас Жаргалаас дутахааргүй сайхан сэтгэлтэй. Амьдрал гэдэг сонин нэг хүн тэнд зовж байхад харин энд нэг бус хүмүүс жаргаж суудаг. Шөнө дунд утас дуугарч яаран босоод автал утасны цаанаас Жагаагийн дуу мөнөөс мөн байлаа. Тэрний ярианы өнгө нэг л аймар уйлж унжсан эсвэл хэн нэгэн хүнтэй асуудалд орсон мэт санагдлаа. Надад хэлэхдээ:
-Батаа эгч нь байна миний дүү яасан унтаж байна уу? Гэсээр тэр уйлж байсан сэтгэлээ даран ядан надаас асуулаа?
Хайр гэгч хүчтэй юм. Унтаж байсан хирнээ үгүй ээ гэж хэлж чадалгүй өөрийн эрхгүй зөвшөөрч орхилоо. Тэгтэл өөдөөс:
-Тэгвэл миний дүү гараад ир тэгэх үү? Надад хэцүү байна? Би хэнтэй хамт байхаа ойлгохгүй байна? 15 минутын дараа гэрийн чинь гадаа байж байя гээд утас тасарлаа. Чимээгүйхэн хувцсаа өмсөөд гарлаа. Хэн ч алга байгаа нь миний айдсыг төрүүлэх бололвч тэр минь над дээр ирэх болохоор айх хэрэг юун. Замаар машины гэрэл тусч миний өмнө ирж зогслоо. Би түүний яг хажууд суусан хирнээ юу болоод байгааг нь ер ухсанүй. Тэр миний гараас барьж аваад халуухан гараараа зөөлхөн илбэх шиг болсноо
Намайг уучлаарай би чамайг сэрээчихлээ гэхэд нь
-Зүгээрээ та харин яасан бэ?
Алив надруу хардаа гэсэн чинь хацар нь хавдсан байсан бөгөөд тэрний уйлж байгаа нь илт байлаа. Нүдээ алгуурхан доошлуулбал гарны бугуйн хэсэг нь хөхөрч, гэрийнхээ хувцастайгаа явна. Тэрхэн үед би айж байсан царайгаа харуулахыг хүсээгүй юм. Юу болсон талаар асуун өөрийнхөө таамгуудыг дэвшүүлсэн боловч аль аль нь биш бололтой. Эцсийн тэр л мөчид эгч нь нөхөрөөсөө салчихлаа гэж намайг ёстой нэг гайхтал авсан. Бид хоёр тэндээсээ хөдөлж хотын гудамжаар зугаалж тэр ч уйлахаа болих шиг боллоо. Амьдрал гэдэг сонин юм даа. Хорвоо ертөнцийн аль нэг өнцөгт жаргаж байгаа хүмүүс байхад харин хаа нэгтээ зовлонд унасан нь ч зөндөө байх юм. Би түүнийг тэврээд авахыг их хүсч байсан ч гэлээ зүрх зориг даанч байхгүй байдаг нь харамсалтай. Бид хэсэг зогсож тэр янжуур гаргаж ирээд амандаа зуунгаа галаа хайж эхэллээ. Машины урд тал дээр гал нь харагдах авч тэр түүнийг олж харах тэнхээгүй харагдав. Асааж өгтөл хэд хэдэн удаа хүчтэй сорсноо
- Батаа чиний хувьд би ер нь хэн бэ?
-Үгүй ээ... зүгээр л эгч шүү дээ. Та яагаад асуув аа?
-Зүгээрээ. Манай нөхөр намайг чи жоохон хүүхэдтэй сээтгэнэлээ гэж уурлахаар нь би зүгээр хөөрхөн дүү байхгүй юу гэсэн чинь ойлгохгүй байгаа юм. Тэгээд л хэрүүл эхэлсэндээ. Гэхдээ чи битгий эмзэглээрэй ганц чамаас болоод байгаа юм биш л дээ. Би Тунгаатай чиний тухай яриад байж байсан юм. Хөөрхөн байгаа биз дээ гээд л жоохон яриад суусан чинь нөхөр маань чи гэж ирээд л хэрүүл өдөөд. За энийг мартаа.
Батаа гэж хэлэхдээ тэр миний хүзүүгээр тэвэрч авлаа. Надад гарах гарц байсангүй. Би сандарсан ч үгүй. Анх тэгэхэд л би ээж, эгч за тэгээд багшаасаа өөр хүнд тэврүүлж үзээгүй байсан нялх хүү бүсгүй хүний халуун энгэрийг мэдэрсэн юм даа.
Өглөө Жаргал намайг унтаж байхад өрөөний үйлчлэгчид захидал үлдээгээд явсан байсан. Миний хөөрхөн Батаа унтаж босоод гэртээ шууд хариарай би гэртээ харилаа гэсэн байв. Захианы төгсгөлд Жаргал эгчээс нь гээд төгсгөж. Түүнээс хойш Жаргал бид хоёр уулзаагүй удсан, хамгийн гол нь би Тунгаатай уулзсаар л байлаа. Тэр надад 3 сар шахуй уулзсаныхаа дараа хайртай гэж палхийтэл хэлсэн юм. Хариуд нь юу ч дуугарч чадаагүй. Нэгэн өдөр Тунгаагаас асуулаа. Жаргал эгч чинь байгаа юу? Гэсэн чинь байгаа. Гэхдээ ахтай жоохон таарамж муутай л байгаа харагдана лээ. Тэр хоёр нэг өрөөнд хамт унтахаа больсон гэхэд нь л миний нар гарч тэр надад хайртай юм байна гэх шиг юм толгойнд зэрс хийлээ. Түүндээ зориулж би зөндөө шүлэг бичиж бас бэлэг хүртэл бэлдэхдээ маш их баяртай байдаг байлаа. 7.15 ны өдөр. Энэ бол миний хайртын төрсөн өдөр байлаа. Яаж очих? Яаж уулзахаа мэдэхгүй байсан ч гэсэн надаас эгч гэсэндээ Жаргал Тунгаад хэлэхдээ:
- Тунгаа минии дүү найз бандиа авчирахгүй юм уу? Гээд хэлчихэж
-За тэгнээ эгээ гээд л мань хоёр бүхнийг зохицуулсан байв.
Тэр хооронд би түүнд юу бэлэглэхээ мэдэхгүй байснаа бодож бодож борооны зонтик бэлэглэхээр боллоо. Төрсөн өдөр ч болж би ч уригдаж очлоо. Тэнд Жаргалын 4 найз хүүхэн, харин нөхрийнх нь 2 найз нь байгаад зогсохгүй би бас Тунгаа хамтдаа байлаа. Түүнд би дөхөж очоод төрсөн өдрийн бэлэг болгон зонтик өгсөн чинь тэр их инээж байснаа авсан. Баяр дундаа орж халсан хүүхэн залуус энд тэндгүй инээлдэн цэнгэж наргиж байхад Тунгаа намайг тэвэрч суух гээд болохгүй байлаа. Санаа минь их зовж байсан хирнээ түүнд тэврүүлэн суух нь нэг бодлын сайхан байсан юм. Учир нь гэвэл Тунгаа намайг налан суух тоолонд Жаргал над руу уурласан харцыг чулуудаж байв. Уусан юм нь толгойд гарцгааж согтох агаад Жаргалын нөхөр асч эхэллээ. Баян чинээлэг айлын эрх танхи өссөн тэр залуугийн өмссөн зүүсэн нь хачин дэгжин бөгөөд бас тэр биедээ тохирсон ааш муут байсан аж. Уурлаж хэн хэнтэйгээ яах гээд байгаа юм бэ? Гэж уурлаад над руу нэг муухай харснаа эхрнэрийнхээ гараас татаж гадагш гарлаа. Миний санаа зовж эхэлсэн төдийгүй хойноос шурдхийн босох гэсэн боловч хажуугаас Тунгаа:
-Эхнэр нөхрийн асуудал чи бид хоёрт ямар хамаа байнаа гэхэд нь миний уур хүрч, дотроо бодохдоо ер нь энэ дүү нь ч ялгаа огт алга гэсэн шиг бодоод тэвэрч суусан гараа суга татлаа. Хүлээхээр шийдлээ 10 минут, гэвч ирсэнгүй ээ. Тунгаа болон бусад хүмүүст биеэ засах хэрэгтэй байна гээд гарлаа. Чимээ шуугиан багасч барны хаалгаар гартал доор эмэгтэй хүний уйлах дуу сонстох бөгөөд тэнд хэн байсан нь ойлгомжтой байлаа. Аяархан дөхтөл эрэгтэй уурлаж орилж, хашгирч байгаа нь улам тод сонстож байв. Ууртай залуугийн хэлж байгаа нь:
-Чи энэ жоохон хүүхэдтэй ... Тунгаагын найз гэсэн яав чи л харах гэж дуудсан байна гээд л түүнийг алгадаад авлаа. Тэсвэртэй хүлээзнэж сонслоо. Нөгөө залуу:
-Наад нус нулимсаа арчаад ороод ир би ороод байж байя гээд шат өгслөө. Би хаана нуугдахаа олж ядан зогссоноо хөшигний ардуур хурдхан гүйж оров. Хажуугаар гутлын чимээ өнгөрсний дараа доошоо буун очиж Жаргалтай уулзаад юм ярих гэсэн боловч тэрний амнаас нэг ч үг гарахгүй байлаа. Чи яагаад ...гээд баахан асуусан боловч тэр надтай ярихыг хүсээгүйд гол нь биш тэр надаас ичээд байх шиг санагдсан. Хэлийг нь сугалан ядан ганц хоёр үг унагаж авлаа. Тэр надаас:
-Чи юу гэж бодож байна гэв?
-Аан, хоёулаа одоо эндээс зугатаах уу? Гээд хэлж орхилоо. Өөдөөс гайхаж харж байснаа болох юм уу? гэж дуугарснаа за гээд бид хоёр хөтлөлцөөд гаран гүйлээ. Холдон замын дагуу түүний сайхан тансаг амьдрал надтай хамт урсан өнгөрч байгаа гэдгийг мэдсэн хирнээ надад юу ч хэлээгүй нь сайхан байлаа. Учир нь би хүний зовлонг ойлгож ухаарч чаддаг хирнээ хэзээ ч хүнийг тайвшруулж чаддаггүй байсан нь харамсалтай. Миний гараас тас атгаж намайг налан суух зуураа таксины жолоочид хандан:
-Бид хоёрыг зайсан толгойн гэр амралтад хүргээд өг гэж хэлээд миний уруулыг амтархаж зөөлхөн үнссэнээ би чамд хайртай мангар Пацаан минь гэж хэлээд доголон нулимс унагалаа. Тэрхэн үед доороос дээш хамаг биеийн цус гүйж сэтгэл нэг нь тогтворгүй болж орхилоо. Тэрнээс минь анхилуун сайхан үнэр ханхлах бөгөөд, надад бас ийм мөч байдгаа гэх шиг бодсоор явтал очих газраа хүрлээ. Бас өмнө нь хэлдгээ хэлж би түүний дүү нь болов. Гэр дотор томоос том 2 ор байх бөгөөд жаахан сууж байгаад үйлчлэгчийг дуудаж нэг шил архи за тэгээд уух юм идэх гээд л бүгдийг авчрууллаа. Цаг 01.10 минут болсон байв. Уух зуураа бид олон зүйлийн тухай хамтдаа ярилцаж нэг нэгнийхээ сэтгэлийн гүнийг уудаллаа. Миний ойлгож байгаагаар тэр хүний сэтгэлийг илүүд үздэг нь миний хайрыг улам ихээр татаж би түүнд юугаа ч өгөхөд бэлэн байлаа. Цаг явсаар уух юм ч дууслаа. Ороо засах том ажил надад ноогдож, тус тусад нь засаад эхэлсэн чинь Жаргал хөөе би тэгээд шөнө даарах юм уу? Гэхэд нь бүхнийг ойлгож эмээдээ засч өгдөг өөрийн жороор томоос том орыг тохижууллаа. Хамтдаа хэвтэж нэг нэгнийхээ чихэнд хайрын халуун дулаахан үгсийг хэлж, жинхэнэ хайрын тэр мөн чанарын талаас нь ч болов амслаа. Шөнийн тэнгэрийн түм түмэн одод л бидэн хоёрын хайрын гэрч гэдгийг би ойлгосон. Биднийг анх учруулсан тэр бороо, тэр үдэш энэ бүхнийг мартахгүй өдийг хүрлээ.
Энэ шөнө өнгөрөвч
Ертөнцийн маргааш олон гэдэг хирнээ энэ шөнө надад, Жаргал бид хоёрт дахин заяагаагүй нь миний сэтгэлийн хамгийн том шарх болж үлдсэн нь харамсалтай. Нар мандахад би сэрлээ. Гэрт хэн ч байхгүй гэхдээ нэг л юм байлаа. Энэ нь гэхдээ ямар нэгэн хүн биш, юу ч биш гагцхүү намайг шөнийн турш эзэмдсэн бүсгүй хүний эрээн алчуур. 3 хоног өнгөрлөө гэвч тэр байхгүй. Би хүлээсээр, хайсаар гэхдээ нэг л зүйлийг би сонссон. Яг тэр өдөр бол 8 сарын 11-ны өдөр байлаа. Тунгаа надруу залгаж нэг их сандарсан аястай :
-Батаа Жаргал эгч өнөөдөрийн онгоцоор Солонгос явах гэж байгаа ,чи гаргаж өгөхгүй юм уу? Гэхэд нь сандарсандаа хэзээ хэзээ... асуутал?
-7.30 онгоцоор гэв. Сандраад цагаа хартал 6.50 байлаа. Хувцсаа яаран сандран өмсөөд түүний надад үлдээсэн эрээн алчуурыг нь элгэндээ тэвэрсээр очтол хүмүүс хаалгаар орж явах бөгөөд тэдэн дунд Жаргал байлаа. Жаргал эгчээ гэж чангаас чанга дуудсан боловч тэр эргэж харахыг хүсээгүйдээ биш нулимсаа харуулахыг хүсээгүйдээ тэгсэн байх гэж одоог хүртэл бодсоор суунам. Яваад өглөө нулимс дагуулсан миний анхны хайрын эзэн бүсгүй холдон одлоо. Түүнээс хойш Тунгаа надаас салахаа байж тэгээд л нэг л мэдэхэд би түүнд хичнээн хайртай биш ч гэсэн нэг л дасаад байх шиг санагдсан. Бид хоёр хуримаа хийж, амьдралын алтан босгыг төвөггүйхэн алхсан ч гэсэн би Жаргалыг одоо хүртэл санан санасаар гуниж, гутарч явна даа. Гадаа бороо орж байна, энэ бол миний хувьд гуниг гутралын бороо шиг санагдана. Бороо орох тусам би тэр бүсгүйг үгүйлдэг. Тэр бүсгүй эхнэрийн минь хажууд цай уугаад сууж байна...