Сайн байна уу энэ сайт надад их таалагддаг. Өөрт тохиолдоод байгаа асуудлаа ярилцах гэсэн юмаа. Би 4 жилийн өмнө нэг залуутай үерхдэг байж байгаад салсан.

Тэрнээс хойш нэг ч удаа хүнтэй үерхээгүй ээ. Сая энэ зун л нэг залуутай үерхсэн болоод салчихсан. Түүнийг Б гэе. Гол нь энэ зун үерхдэг Б-д би сайн байсан. Гэхдээ эхэлсэн хүн нь тэр шүү дээ. Өөрөө эхэлж хүнийг өөртөө дасгаж сайн болгочихоод. Зүгээр л найзууд байцгаая гэж хэлэхэд нь би чи угаасаа надад тохирохгүй хүн гээд хэлчихсэн. Тэгэхэд нь би зөндөө уйлсан ч тэр намайг сэтгэлдээ уйлсан гэж мэдэхгүй. Би гаднаа инээж дотроо уйлж байлаа. Б өмнө үерхдэг байсан залуугийн ах нь. Би ах дүү хоёртой уулздаг муу эмэгтэй байхыг бас хүсээгүй. Зарим нэг залуус урьд нь надад сайн энэ тэр гэдэг л байсан. Одоо надад хэн ч алга. Би зүгээр л өөр хүнд сайн болж аз жаргалтай баймаар байна. Гэхдээ миний нүдэнд өөр хүн харагдахгүй байх юм. Би яах вэ?
Холбоотой бичлэгүүд: Сэтгэлээ нээе
Энэ бичлэгийг бусадтай хуваалцмаар байна уу?