Баян тансаг амьдралаар хайр сэтгэлээ солих гэж
Бардамхан нь аргагүй хүний гэргий болох гэж яваа ТА
Ядам хуруундаа бэлзэг зүүхээ түр хойшлуулаад
Яарч мэгдэлгүй, асуултанд минь нэг хариулаадах
Эд хөрөнгөнөөс өөр цаадахд чинь юу байна?
Эхнэрээ ядраад ирэхэд нь хоол нэхээд байлгүй
Иллэг хийж өгөөд, унтуулах сэтгэл бий юу?
Эсвэл өвдөөд байхад чинь дарвиад алга болчихолгүй
Эм өгч уулгаад, дэмнэх түшиг бий юу?
Эрэгтэй найзуудтайгаа үдшийн цэнгээнд явахад
Элдэв харын үг хэлэлгүй үлдэх итгэл бий юу?
Ээж аавдаа цалингаасаа хүнсийг нь дөхүүлж өгөхөд
Эргүүлж барьцаад байлгүй, туслах буян бий юу?
Үрчийсэн үнэт цааснаас өөр цаадахд чинь юу байна?
Уран цэцэн үгээр согтоох авъяас байж магадгүй ч
Уйлахад чинь харин тайтгаруулах үг хэлж чадах болов уу
Үнэтэй чамин бэлгээр булах бэнчин байж магадгүй ч
Уйдахад чинь инээдээр бэлэг барьж чадах болов уу
Алтан зүүсгэлийн цэнийг мэдрүүлж чадах ч
Аз жаргалтай гэр бүлийг мэдрүүлж чадна гэж үү?
Зүсэн зүйлийн өмсгөлөөр шүүгээг чинь дүүргэж чадах ч
Зүрхийг чинь харин дүүрэн байлгаж чадна гэж үү?
Сайн л бодоорой бүсгүй минь чи залуухан байна
Салаа замын ирмэгээс буцахад оройтоогүй байна
Сайхан амьдрал зөвхөн чинээлэг байхыг хэлэхгүй
Санаа сэтгэлээрээ ч бас хангалуун байхыг хэлдэг юм
Хатуухан сануулчихъя!
2011.01.08