Энэ жилийн жагсаалтыг мөн л урьднын адил гадаад төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдал, зан араншингаараа олны таашаалд хамгийн их нийцэж, үлгэр жишээ байж чадсан гоо бүсгүйчүүд тэргүүлсэн байна. Заяазын уншигчид та бүхэнд эхний 10 байрыг сонирхуулъя.
1.Лейтон Миистер /жүжигчин, дуучин, загвар өмсөгч/
“Би загвар, секс, найзуудаасаа эрч хүч авдаг. Би Дебби Хэрри, Гвен Стефани, Мадонна нар шиг хүчирхэг, халуухан эмэгтэйчүүдэд дуртай.”
2.Зөи Салдана /жүжигчин, "Аватар" киногоороо олны танил болсон/
"Би эмэгтэйчүүдэд хайртай, тэднийг дэмждэг. Би өөрөөсөө өөр хэн ч байхыг хүсдэггүй"
3.Аманда Сиефрид /жүжигчин, дуучин, дууны үг зохиогч/
"Смоки будалт, гоёмсог үс засалт намайг сайхан харагдуулахад хангалтгүй. Би дотроосоо гэрэлтэж байж гаднаа гялалзаж чадна."
4.Кристен Стюварт /жүжигчин, "Бүрэнхий" киногоороо олны танил болсон/
Тэр хувцаслалтын алтан дүрмүүдийг үргэлж зөрчдөг. Улаан хивсний ёслол дээр Converse-ийн кеттэй ирж, богино даашинзан дээр савхин хүрэм нөмөрдөг. Гэхдээ л тэр цаанаа л сэтгэл татам харагдаж чаддаг нь гайхмаар.
5.Эмма Ватсон /жүжигчин, загвар өмсөгч "Харри Поттер" киногоороо олны танил болсон/
Энгэр цээжээ ил гаргахгүйгээр хэрхэн тачаангуй харагдаж болдгийг түүнээс суралцмаар гэлтэй.
6.Тейлор Свифт /дуучин, дууны үг, ая зохиогч/
Тэр дууныхаа ая үгийг зохиогоод, бүр өөрөө дуулчихна гээч. Бас болоогүй үргэлж эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг. Түүнийг хөгжмийн ертөнцөд хүндлэхгүй байхын аргагүй.
7.Блейк Ливели /жүжигчин, загвар өмсөгч/
Өөрийгөө хамгийн гайхалтай мэдэрч хувцасладаг эмэгтэй. Тэр үсээ яаж янзлах, ямар үед яаж хувцаслахаа тодорхой мэддэг.
8.Риана /дуучин/
Панк стилийг эмэгтэйчлэг төрхтэй нарийн мэдрэмжтэйгээр хослуулж чаддаг хөдөлмөрч, дээгүүр харцтай ихэмсэг бүсгүй-Риана.
9.Фрейда Пинто /жүжигчин, Ядуусын хорооллын саятан кмногоороо олны танил болсон/
Зураг болгон дээр төгс гардаг Фрейда сүүлийн үед цахиур хагалаад байгаа жүжигчдийн нэг юм.
10.Кейти Перри /дуучин/
Үнэхээр галзуу стильтэй бүсгүй гэж түүнийг л хэлэх байх. Улаан хивсний ёслолын үед тэр бусдаасаа үргэлж ялгарч чаддаг. Мөн тэрээр Биллбоардын 2010 оны хамгийн шилдэг дуучдын нэгт зүй ёсоор тооцогдсон билээ.