2011/01/06

Чамайг мартана

Image hosting by IMGBoot.com
Надад санааа зоволтгүй ээ, чигээрээ яв
Надад л зориулагдсан гэж боддог зүрхийг чинь нэхээд салахгүй
Нарын улбар туяа хацрыг минь илбэх бүрийд
Намуухан исгэрэх салхинаас чамайг нэхээд мартахгүй
Дахиж би уйлахгүй ээ, өөртөө андгайлсан
Дэндүү их хайраа татаж авахаар шийдсэн
Дундрах нь үгүй сэтгэлээ дуустал нь шавхана
Дасал болсон бүхнээ юу ч үлдээлгүй мартана
Амандаа бардам хэлсэн ч сэтгэлдээ чичирч байлаа
Амжиж хэлээгүй үг бүртээ харамсаж
Ахин нэг боломж байсансан бол гэж дотроо л шаналж суулаа...
Дурсамжаас өөр юу ч үлдээгүй...
Дурдатгалаас өөр юу ч бичиж чадахгүй...
Даанч дээ хайр ингэж л дуусдаг юм бол
Дахин нэгийг эхлүүлээд утга байгаа болов уу?

Э.Батчимэг 2011.01.05
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино