2011/01/05

Энгийн смоки будалт хийх арга

Image hosting by IMGBoot.com
1.Хамгийн эхлээд зовхиныхоо доогуур болон дээгүүр цайвар өнгийн өө дарагч, эсвэл суурь крем түрх.
2.Харандаагаар нүдээ тойруулж хүрээл. Ингэхдээ сормуусны уганд хүртэл тулгаж хүрээлэх хэрэгтэй. Хэрэв та жижиг нүдтэй бол эхэлж нүднийхээ доод хэсгийн дундаас гадагшаа чиглэлтэйгээр хүрээлээрэй. Шингэн контур хэрэглэж байгаа үед эхлээд сормуусныхаа угийн дагуу цэгнүүд тавиад, түүнийгээ дагаж хүрээлвэл илүү үр дүнтэй.
3.Жижиг багсаар нүднийхээ хүрээлсэн ирмэгийг мөлийлгаж өгнө. Хүрээлсэн хэсгийн дээгүүр бараан өнгийн тень тавиад жижиг багсаар тараана. Хүсвэл хуруугаараа ч тараасан болно.
4.Дээгүүр нь арай том багсаар завсрын, гэгээлэг өнгийн тень тавина. Дараа нь будсан хэсгийнхээ ирмэгүүдийг түрүүнийхтэй адил тойрог маягаар тарааж зөөллөнө.
5.Сормуусаа 2-3 дахин давхарлан буд. Аль болох дэрвийлгэж будахыг хичээгээрэй.
6.Уруулаа арьсныхаа өнгөтэй адил болгоорой. Эсвэл бүр тодоор будсан ч болно. Будаагүй мэт харагдах "нүцгэн" уруул, хүчтэй төрхийг бүрдүүлэх тод уруул хоёр хоёул сүүлийн үед моодонд ороод байгаа.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино