Тиймээс энэ нь танд цоо шинэ туршлага юм. Мэдээж шинэ туршлага гэдэг бол цоо шинэ төрлийн таашаал, сонирхолтой дурсамж үлдээх боломж. Гэвч түүнээс гадны эхний сексээс дараагийн харилцааны бат бөх байдал ихээхэн хамаардаг учир үүнд ач холбогдол өгч, хэд хэдэн зүйлийг анхаарвал зүйтэй.
1. Түргэтгэх гэсний хэрэггүй
Мэдээж та түүний хүч чадлыг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байгаа байх? Боловсрол, ухаалаг чанар, романтик аягийг нь мэдчихээд орондоо л ямар гэдгийг нь мэдэх дутуу байгаа байх. Гэвч үүнийгээ ил гаргах хэрэггүй. Эхний секс дээр оршил хэсэг аль болох удаан байвал сайн. Өөрийнхөө хамгийн их өдөөгддөг хэсгүүдийг түүнд мэдүүлэх, мөн түүнийхийг мэдэхийг та зорих ёстой. Ингэж чадвал анхнаасаа тааламжит сексийг бий болгоно. Таны хамтрагч ч бас шууд ажилдаа орох гээд байвал гарнаас нь бариад алгуурхан, халуухан үнсэлтийг бэлэглэ. Ихэнх эрчүүдэд эмэгтэйчүүдийн иймэрхүү шийдэмгий үйлдэл таалагддаг юм.
2. Хэн хэндээ эвгүй мөчүүдэд сандрахгүй байх
Түүнд "янаглалын охин тэнгэр" шиг сэтгэгдэл төрүүлмээр л байгаа биз дээ? Гэхдээ ийм бодол нь таныг биеэ барихад хүргэж огт болохгүй. Өөрийнхөө биеийн галбирт, жаахан ч гэсэн өө сэвэндээ анхаарлаа хандуулж, түүнээсээ ичиж гэрэвшсээр байх юм бол сайхан шөнө "мөрөөдөл" болж хоцрохын цондон. Санамсаргүйгээр мөргөлдчихвөл духыг нь эвтэйхэн үнсээд аажуухан доошлоорой. Хөхөвчийг тань тайлж чадахгүй байвал инээмсэглээд "Алив би нэг оролдоод үзье" гэж хэлээрэй. Иймэрхүү мөчүүдэд бэлтгэлтэй байж нөгөө хүндээ ч гэсэн эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байж чадвал дараа нь ярихад хөгжилтэй дурсамж болон үлдэж болох л юм. Зүгээр л биеэ сул тавиад, бие биенийхээ хөдөлгөөнд уус бүсгүй минь.
3. Ямар нэг сайхан үг хэл
Эрчүүд сексийн үеэр зөвхөн амиа хичээдэг гэдэг бол худал цуурхал юм. Харин ч тэд хамтрагчдаа таашаал өгч байгаа эсэхдээ эргэлзэж багагүй тэвддэг. Бүсгүйнхээ сэрлийг хөдөлгөж байгаагаа мэдэх нь тэднийг ч бас өдөөж, урам өгдөг. Тиймээс дотроо л чимээгүйхэн "халаад" байлгүй түүнд "чи намайг галзууруулах нь ээ?" "ямар тачаангуй юм бэ?" гэх мэтийн үгсийг хэлээрэй. Мөн түүний хувьд та ч бас одоохондоо "газрын зураггүй аялал" учир та өөрийнхөө сэрлийн цэгүдийг мэдэгдүүлээрэй.