Эхэндээ хэн хэн нь бие биедээ сайн байгаагүй зүгээр л хараад, таалагдсан болохоор үерхэж эхэлсэн юм. Тэгээд цаг хугацаа явсаар жилийн дараа гэхэд бие биедээ дасаж сайн болцгоосон. Тэр үед үнэхээр гоё байсан. Түүндээ анхны тэврэлт үнсэлтээ өгсөн. Гэхдээ унтаагүй ээ би бэлэн биш байсан. Тэр хүлээнэ ээ гэж хэлсэн. Хэрвээ тэр үед унтсан бол аль альныхаа анхных болох байсан. :) Гэвч тийм зүйл болоогүй. Бараг 2 жил өнгөрсний дараа тэр буцаж явах болсноо хэлээд жилийн дараа ирнэ ээ, хүлээж чадах уу гэсэн. Би ч чадна, хайртай, заавал ирээрэй гээд явуулсан.
Жил нь өнгөрсөн, 2 жил ч болсон. Очно оо л гээд байсан. Тэгээд л бусдын адилаар эхэндээ байнга холбоотой байснаа сүүлдээ тэр нь цөөрч эхэлсэн. Гэхдээ л би түүнийгээ үнэхээр үнэнчээр хүлээсэн. Тэгж байтал гэрийнхэн гадаад явж сурахыг шаардах болж виз нь гараад явахад тэр их л дургүй байсан. Одоо би хэдийнэ өөр оронд ирээд сурч байгаа. Тэгсэн ч би түүндээ л хайртай үнэнч хэвээрээ байгаа. Түүнтэйгээ цөөхөн мессенжэрдэж зөвхөн оффлайн үлдээх төдий л харьцаж байна. Намайг хэлэхээр ажилтай байна, шөнө ажиллаж байгаа, завгүй байна, чамдаа л хайртай гэсэн үгнүүдийг хэлдэг. Тэгэхээр нь итгээд л...Бүүр удаад байхаар нь салъя гэж айлгах шахам хэлж байж чатлана. Би 2 удаа тэгж хэлсэн. Тэр би чамаас салж чадахгүй ээ, яасан ч гэж хэлдэг. Би салж чадаагүй цагтаа өөр хүн рүү ойртох, өөр хүнийг өөртөө ойртуулж чадахгүй юм билээ. Өөр хүнтэй уулзъя энэ тэр гэхээр дотроос нэг хүн би юу хийх гэж байна, чи ийм хүн биш шүү дээ гэж хэлэх шиг сонин болоод л, надруу гэсэн хүмүүсийг байнга цааш нь түлхдэг. Би яахаа мэдэхгүй байна.
Манай найз яасан ч найз нь чиний талд гэж хэлдэг ч ах нь юм чинь ахдаа л илүү итгэх байх л даа. Багадаа сайн найзууд байсан ч томроод амьдрал зохиох болоод ирэхээр хөндийрдөг юм шиг ээ. Найзтайгаа ч бас төдийлөн холбогдоод байж чадахгүй байгаа. Тэдний гэрийнхэн намайг бэрээ болгож авна гээд л байнага ярьдаг байсан. Та бүхэн надад зөвлөөч би 3 дахиа салъя гэж хэлээд холбоогоо таслах уу? Эсвэл хүлээсээр л байх уу? Хэрвээ салчихвал би найзаасаа болон ахаас нь бүт мөсөн харьцаагаа таслах хэрэгтэй болох уу? Би энд сураад, тэр тэнд ажиллаад хэзээ уулзахаа ч мэдэхгүй юм. яамаар ч юм бэ дээ.