
Мөн хэзээ ч моодноос гардаггүй барын эрээн, хар өнгөнүүд ч гуталны ертөнцөд ноёрхсон хэвээр байна. Энэ жилийн чиг хандлага, алдартнуудын сонирхлыг харгалзан Заяазын уншигчиддаа зориулж тусгайлан сонгосон эдгээр гуталнуудаас та энэ жилийнхээ "болор шаахай"-н хэв загварыг товлох боломжтой. Мөн таны гуталтай зохицох дэгжин клачуудаас шинэ жилийн үдшийнхээ стилийг тодорхойлоорой.