Би эрэгтэй хүмүүсийг сайн мэддэг гэж өөрийг боддог байсан юмаа гэвч үгүй бололтой. Үүнийг уншаад хүмүүс намайг ямар муухай юм бэ гэж бодох л байх.
Би нөхөртэй хэрнээ өөр хүнд сэтгэлтэй бас тэрэндээ хууртагдаад л юу ч болоогүй царайлаад л явж байна даа. Эмэгтэй хүн дасдаг гэж үнэхээр үнэн юмаа. Миний сэтгэлтэй залуу гэр бүлтэй, байдаг л нэг залуу. Анх над дээр өөрөө ирж танилцсан. Гэвч одоо намайг зүгээр л нэг хэн ч биш гэсэн байдлаар хандаад өөртөө ямар ч итгэлгүй нэгэн болгоод орхилоо. Тэр надтай ярихгүй утсаа таслаад байхаар нь болж байгаа зүйлтэй ерөөсөө эвлэрэлгүй санаанаас гарахгүй, тэвчихгүй болохоор нь жоохон халж байгаад зүрх гаргаад дахиад залгаад "Яагаад ийм зан гаргаж байгаа, анхнаасаа яагаад над дээр ирсэн?" гэхчлэн баахан шалгаасаар миний нүднээс нулимас гарахад нь би өөрийгөө ямар их гайхсан гээч... Намайг яаж ч гомдоосон гэсэн түүний залгах болов уу гэж хүлээх минь үнэн...Саяхан нэг кино үзээд тэр кинон дээр өөр хүнтэй явж байгаад нөхөртөө баригдаж байгааг нь хараад ямар байгааг нь өмнөөс нь мэдэрсэндээ би түүнд баярласан. Гэхдээ тэр яагаад надад ингэж хандсан юм болдоо. Надад хариулаач...