Хайр гэдэг зүйл хүнийг өөрчилдөг юм билээ. Тэрнийг маань У гэдэг. Тэр Эрдэнэт-д би УБ-д сурдаг байсан. Хол байх хэцүү, нэг нэгнийгаа санаад л. Гэхдээ бид 2 жаргалтай байсан. Амралтаараа ирэхээр нь кино үзээд л алхаад л хамтдаа хэтэрхий жаргалтай байсан. Хайр гэдэг зүйлийг утгаар нь мэдэрсэн дээ. Тэр USA-д сурна гэж ярьдаг байсан юм. Найман сард яваад, тэндээ 5 жил болно, намайг хүлээж чадах уу гэсэн. Би насаараа ч хүлээж чадахаар тийм их хайртай байсан. Нэг л мэдэхэд зуны амралт болж тэр УБ-д ирсэн. Байнга шахуу уулзаж байсан тэр л үнэхээр жаргалтай өдрүүд. Би гэнэт зүгээр суугад яахав гэж бодоод ажил хийхээр болсон. юм. Нэг газар зөөгч хийлээ. Намайг өглөө 8-с орой 8 хүртэл ажил гэсэн. Хэрвээ тэгж ажиллавал түүнтэйгээ уулзах завгүй болчихно гэж бодоод 24 гарж 24 амрахаар болсон юм. Шөнөжин унтахгүй ажиллаад л өглөө буугаад гэртэ очиж 3, 4 цаг нүднийхээ хорыг тайлчихаад өдөр түүнтэйгээ уулзах гээд гардаг байв. Өдөр хоног яг л хэвийн ажилаад л, түүнтэйгээ уулзаад л... Ядарч байсан ч жаргалтай байж билээ. Нөгөө ёсоороо түүнтэйгээ уулзаж, гадуур яваад л, тоглоод л, энхрийлэлцээд л... Гэнэт өөрийн мэдэлгүй түүнээс хэзээ явах билээ гэж асуусан тэр үед 7 сарын сүүлч байсан.. Тэр надад болоогүй ээ 8 сарын 15, 16 гээд явна гэсэн. Би ч тэр үед нээх юм бодоогүй л дээ. Явахаас нь өмнө өчнөөн юм хийнэ гж төлөвлөчихсөн мөрөөдчихсөн байсан.. даанч тэр өдөр бид 2ын сүүлийн өдөр гэж мэдээгүй.. Маргааш н нэг учир битүүлэг шалтгаанас болоод муудаад хэд хоног уулзаж мессеж бичээгүй. Хэд хоногийн дараа би тэсэлгүй мессеж бичсэн юм. Уг нь эвлэрэх зорилгоор. Даанч тэр тэгхийг хүсээгүй.
Маргааш явлаа гэсэн. Би зүгээр л хөдөө өвөө рүүгээ явж байгаа гэж бодсон юм гэтэл USA явж байсан юм билээ. Тэр надад хайргүй гэсэн. Тэгээд бид салсан.
Тэр ч явсан би ч уйлаад л хоцорсон. Тэгээд мессенжэр таарахаараа тэр мэндэлдэггүй би л түрүүлж бичдэг байлаа. Хүлээнэ гэж зөндөө хэлсэн ч тэр надад нүүр өгөөгүй. Би нэг өдөр зориг гаргаад буцаад нийлье гэсэн чин надад хэрэггүй байхаа гэсэн хариу өгсөн. Бас намайг мессенжэрээсээ устгачихсан байсан. Би нэг хэсэгтээ л түүнийг үзэн ядсан. Гэхдээ үзэн ядалт минь тийм удаан үргэлжлээгүй ээ. Хайртай болохоор тэгээд л зүгээр болчихсон. Саяхан facebook-р чаталсан...тэрнээс хойш бүр санаад байгаа.. хэцүү байна.. Мартаж чадахгүй. Зөвхөн тэрэндээ өөрийнхөө бүхнйиг зориулна гэж боддог юм. Яаж буцаж нийлэх вэ. Санаад байна.. Хичнээн доошоо орсон ч мартаж үзэн ядаж чадахгүй юм. Хайр ийм байдаг юм уу? Надад тусалж зөвөлгөө өгөөч..