2010/12/13

Ямар үед үнэхээр салах хэрэгтэй вэ?

Таны толгойнд түүнээс салах тухай бодол эргэлдээд байна уу? Тэгэвч дараа нь харамсахаас, мөн нөгөө хүнээ зовоохоос эмээгээд нэг л дорвитой шийдэлд хүрэхгүй байна уу? Дараах 8 шинж тэмдэг илэрсэн бол түүнээс үнэхээр салах нь зүйтэй ч байж магадгүй юм.
Image hosting by IMGBoot.com

1.Таны сэтгэлийг гүн шархлуулсан бол...
Энэ бол салалтын түгээмэл шалтгаан. Хайрт тань таныг бие болоод сэтгэл санааны хувьд гүн шархлуулчихаад байгаа бол түүнээс өөрийгөө чөлөөлөх цаг иржээ. Хайр гэдэг бол зовохын нэр биш юм шүү.

2.Таныг баярлуулахаасаа гомдоох нь олон байвал...
Түүнээс үргэлж л сарнайн багаа, шоколад горьдоно гэдэг утгагүй. Гэвч хайр дурлал таны амьдралд багахан ч гэсэн гэрэл гэгээ, аз жаргал, эрч хүчийг бэлэглэх ёстой. Сүүлийн үед та хоёрын дунд хэрүүлээс өөр юм байхаа больсон, сэтгэлд хоногших сайхан дурсамж гэдэг зүйлийг мартах шахаад байгаа бол түүнээс эртхэн холбоогоо таслаарай.

3.Та л ганцаараа хичээгээд байвал...
Та л эхэлж түүнрүү залгаж, мессеж бичиж, болзоонд урьж, түрүүлж үнсдэг бол энэ нь хайр дурлалын хувьд шударга бус явдал. Ийм тохиолдолд тэр таниас салмаар байгаа ч, зориглож чадахгүй яваа байх магадлал өндөртэй. Та ч бас түүнээс эргүүлж хайр халамж хүртэх эрхтэй.

4.Таны араар тавьсан бол...
Нэг л удаа алдарсан итгэл буцаж сэргэхдээ удаан. Сэргэлээ ч урьднын дүрэлсэн гал халуун сэтгэл аль хэдийн унтарсан байдаг. Танд үнэнч байж, итгэлийг тань даах хүн заавал олдоно.

5.Таны бодлоос хуучин найз залуу чинь салахгүй байвал...
Энэ нь та шинэ учралд бэлэн биш байхдаа, өөрөөр хэлвэл урьднын дурлалаа мартаж чадаагүй байхдаа одоогийн харилцаа холбоогоо эхэлсний тэмдэг юм. Шуудхан хэлэхэд та хүнийг хуурч байгаагаас ялгаагүй. Салаад хуучин хайрттайгаа эвлэрэх талаар арга хэмжээ авах юм уу, түүнйиг бүрэн мартах хүртлээ ганц бие байгаарай.

6.Таны найзууд бүгд салахыг зөвлөөд байвал...
Ганц хоёрын зэрэг хүн таныг салгахын түүс болоод байвал атаархлын шинж байж болно. Харин ихэнх найзууд тань та хоёрыг болохгүй, бүтэхгүй талаас нь яриад байвал тэдний зөв ч байж болох юм. Та дурлалдаа сохорсон байж болно. Харин найзууд тань сохроогүй шүү дээ. Ямар нэг учир байж л таараа.

7.Та түүнийг араар нь тавьсан бол...
Танд одоогийн байдлаар ганц бие байх нь дээр бололтой. Эртхэн шиг салах тусмаа хэн хэн нь зовохгүйг сана.

8.Яагаад ч юм салах цаг нь болсон юм шиг санагдвал...
Таны сэтгэл түүнрүү хөтлөгдөхгүй байвал, салахад заавал бодит шалтгаан хэрэггүй ээ. Нэг хэсэгтээ ганцаараа баймаар байгаа талаар түүнд сайн учирлаад хэлчих. Хэлэхэд амаргүй л дээ. Гэвч хэлсний дараа сэтгэл тань хөнгөрөөд л явчихна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино