2010/12/08

Өмнөө байгаа бул хар чулууг зайлуул

Чулууг би өөрөө л авчирч тавьсан
Image hosting by IMGBoot.com

Өнгөрсөн жил их сургууль төгссөн А бүсгүйг найзууд нь "эрийн тэнгэргүй" гэж байнга хэлдэг байлаа. Нөхөрсөг зантай түүний дэргэд хүн олон байдаг ба тэднээр дамжуулан олон хүнтэй танилцсан ч одоо хүртэл нэг ч удаа хүнтэй ойр дотно харилцаатай болж үерхэж байсангүй. Түүнтэй танилцахаар ирсэн хүмүүс бүгд нэг хэвэнд цутгасан юм шиг бүдүүлэг, гадна төрх нь ч авах юмгүй байх бөгөөд сэтгэлд нь нийцсэн хүн байх аваас цаанаа заавал нэг хүнтэй байдаг байв. Бүсгүй өөрийнхөө энэ байдлыг тайлбарлахдаа найз нарынхаа хэлдэгчлэн угаас ийм үзаяатай төрсөн гэдэг байв. Ганцаардаж байгаадаа, найз залуугийнхаа тухай ярихаас хэл нь загатнаж байгаа ч өөрөөс нь санаа зовсондоо дуугүй суух найзуудыгаа харахаас ч дургүй нь хүрдэг байв.

Нэг өдөр ажил дээрээ дотно харилцаатай байдаг эгч бүсгүй нь найз залуутай өөр нэг хүүхнийг хүнтэй танилцуулъя дургүй байсан ч гэсэн нэг удаа яваад өгөөч гэж гуйсан болохыг мэдлээ. А яагаад ганц бие өрөт нь энэ саналыг тавилгүй найз залуутай М-д хүн танилцуулж өгөх гээд байгаа учрыг мэдэхийг хүсч, бага зэрэг гомдлоо. Тэгж байгаад санаандгүй тэр эгчийнхээ утсаар ярьж байхыг сонсчихов.
"...Найз залуугийн минь найз ойрд надтай тааралдах болгондоо найз бүсгүйтэй болгоод өгөөч гэж гуйгаад салдаггүй ээ. Найз залуугийнхаа байр суурийг бодсон ч гэсэн гарцаа байхгүй нэг хүнтэй танилцуулж өгөх болчихоод байдаг, гэтэл эргэн тойронд танилцуулчихмаар хүн ердөө алга даа. Их дажгүй залуу л даа, жаахан өндөр шаардлагатай болохоос биш...Хамаагүй хүн таницуулж муу хэлүүлж байснаас гайгүй хүүхэнтэй танилцуулаад татгалзсан хариу өгүүлчихвэл миний хувьд арай нэр хүндтэй байна. Ажлын газрынхаа охинд боломжийг нь таарулж байгаад эвтэйхэн татгаозсан хариу өгчихөөрэй гээд захьчихсан..."

Ажлын газрынх нь эгчийн хэлж байгаагаар "танилцуулж байгаа хүнийхээ нүүрийг түлэх хэмжээний авах юмгүй хүүхэн" гэдэгт өөрөө хамрагдаж байгаа хэрэг байлаа. Өөрийгөө боломжийн дажгүй хүүхэн гэж боддог байсан тэрээр хүнд цохилтонд оров. Тэр явдлаас улбаалаад А бүсгүй азгүй байгаагийн үалтгаан нь хувь заяа биш өөрөө байсныг ухааран, олон хүнээс өөрийнхөө талаар тал засалгүй үнэнээр нь хэлж өгөхийг хүслээ. Өнөөдрийг хүртэл өөрийн хувийн онцлог гээд засахыг оролддоггүй байсан хувцаслалт, үг яриа, харилцаагаа өөрчилж, өөрийгөө арчилж эхэлсэн А хоёр долоо хоногийн дотор найз залуутай болсон юм.

Энэ хорвоод амьдарч байгаа хүн бүхэн явах замд нь саад болсон том чулуутай учирдаг. Ихэнх хүмүүс чулууг холдуулах гэж хөлс хүчээ барж байгаад эцэст нь чулуундаа бууж өгч чулууны эрхшээлд ордог.

"Хэн одоо энэ чулууг авчираад тавьчихдаг байна аа?"
Сайтар бодоод байхад чулууг хүн ихэнхдээ өөрөө авчирч тавьсан байдаг. А бүсгүй бусад хүний нүдэнд эрч хүчгүй сул дорой харагддаг байсан учраас түүний эргэн тойронд байгаа зуучлагч нар нь түүний энэ байдалд тохирсон доожоогүй хүмүүсийг танилцуулахад хүрдэг байж. "Сайхан сэтгэлтэй, хүн чанартай" гэдэг ганц үзүүлэлтээр нь үнэлж үерхэж байгаа бүсгүйгээ үл тоомсорлох гээд байдаг хандлага эрчүүдэд бий.

Ажлын байран дээрээ ахиц гаргадаггүй хүн бол ажил нь тэр хүнд тохирохгүй, эсвэл өөрөө идэвх санаачлага гаргаагүйнх, залуучуудад байнга л ашиглуулж байдаг эмэгтэй өөрийгөө ашиглуулах хэмжээнд зөнд нь орхисонд байгаа юм.

Эхлээд бусдын үгийг сонсож, чулууг авчирсан хүн өөрөө гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч ихэнхдээ хүмүүс "бусдын хэрэгт оролцож байх юм" хэмээн тэдний үгийг сонсдоггүй. Учир нь хүн бүрт хуийн үзэл баримтлал гэж андуурдаг зөрүүд зан бий.
Одоо чулуугаа зайлуулах ээлж. Та авчирч тавьсан юм хойно та л зайлуулж чадна. Амжилтанд хүрсэн хүн ямагт өмнөө байгаа чулуугаа эргэлзэж тээнэгэлзэлгүй зайлуулж чаддаг хүн байдаг. Аз болоход энэ нь төрөлхийн авъяас өндөр боловчрол мэдлэгтэй хүнд нэг их хамааралгүй бөгөөд харин ч эсрэгээрээ даруу төлөв байдлаар өөрийгөө харж шинжиж чаддаг хүмүүс илүү хол явдаг.
Явах цагаасаа хоцроод такси бариад явж байтал албаар ингээд байна уу гэлтэй гэрлэн дохио болгон дээр зогссоор хоцорч орхих юм гэж үл үзэгдэгч биетүүдэд буруугаа өгөөд байлгүй цагаасаа 10 минутын өмнө очдог зуршилтай болцгооё. Мөнгөтэй болов уу үгүй юу зэрэгцээд авах юмнууд гарч ирээд мөнгө хурааж чадахгүй байгаадаа гонсойгоод байлгүй цалингаа авмагцаа хамгийн түрүүнд хадгаламжиндаа мөнгө хийж сурцгаая.

Хувь заяагаа өөрчлөх амаргүй ч, таны бодож байгаа шиг хэцүү зүйл биш шүү.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино