2010/12/07

Бүсгүй минь бодит байдлыг угтаж ав

Зохиолч Нам Ин Сүгийн Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг номын 2-р дэвтрээс...
Image hosting by IMGBoot.com

Нөөц ихтэй хүн хорвоогоос айдаггүй

Би аймшгийн кино бараг үздэггүй. Шалтгаан нь маш энгийн. Аймар учраас. Японы аймшгийн кинонд найрсаг зүйл огт байдаггүй. Хэлмэгдэж үхсэн хэн нэгний сүнс амьд хэн нэгнийг хорлоод байгаагийн шалтгаан болон үйл явц нь ч тодорхойгүй. Цаашилбал кино дуусах хүртэл сүнсний дүр төрхийг нэг ч удаа бүтнээр нь харуулдаггүй. Нэг үгээр хэлэхэд мэдээлэл өгөхдөө их харамч. Хачирхалтай нь ингэж дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр хийсэн хайш яайш хүн итгэхийн аргагүй зүйлс нь хүнийг айдас хүйдэст автуулахдаа дээд зэргийн үр дүнтэй айдаг ажээ.
Хүнийг үнэхээр айлгадаг зүйл нь айдас иш айдсын талаар ямар ч мэдлэггүй байдаг явдал юм. Хорин настангуудын сэтгэл тогтворгүй шаналтгаатай байдаг нь шинэхэн хөл тавьж байгаа хорвоогийн талаар сайн мэдэхгүй байгаагаас болдог. Үнэндээ бол бодит байдал там ч биш, диваажин ч биш. Хорвоо гэдэг баяр баясгалан, уйлгар гуниг, муу муухай, хөгжил цэнгэл яг ижил хэмжээтэй байдаг зүйл гэдгийг эрт ойлгож ухаарч их зүйл нөөцөлж авсан хувиа хичээгч хүн өөрөө аль хэлбэрийн ертөнцийг сонгож авахаас шалтгаалж, амьдрал өөр болдог гэдгийг сайтар мэдэж байдаг. Тийм учраас хорвоогоос айж түгшдэггүй. Тэд бодит байдал нэгэнт л иймээс хойш өөдрөг ертөнцийг сонгож, түүн дотроо эрч хүчээр дүүрэн амьдарч байдаг.

Өөрт хэрэгтэй зүйлээ үнэн сэтгэлээсээ хүс
Бил нэг ч удаа хүнтэй үерхэж үзээгүй хайр сэтгэлийн туршлагагүй найзыгаа "Хайр бол нэг их чухал, сүйд болоод байх зүйл биш" гэж хэлбэл шууд нүүрэн дээр нь шоолж инээнэ. Гэтэл нэг ч удаа мөнгөтэй байж үзээгүй даржин амьдралтай хүнийг мөнгө бол ямар ч хэрэгцээгүй зүйл гэж хэлэхийг сонсвол огт шоолохгүй, харин ч түүний үгийг толгой дохин хүлээж авна. Та одоо бусдын гоё сайхан гэж байгаа бүх зүйлийг өөрийн болгоогүй байгаа бол тэдгээр зүйлсийн утга учиргүй ач холбогдолгүй зүйл гэж урьдчилж бүү тодорхойл. Тэдгээр эд материалын нээж өгөх шинэ амьдралын дүр төрхтэй учрахаасаа өмнө бүү татгалз. Хорин настай залуу эмэгтэйчүүдийн хэн нь ч тарчиг даржин амьдрахыг хүсдэггүй. Гэвч нөгөө талаар мөнгө, нэр алдар зэргийг шунаал байх зүйл биш хэмээн тэдгээрийг хүсэхгүй айх хандлага бий. Хорвоод хүсээгүй байхад аяндаа бий болдог юм гэж нэг ч үгүй. Зэрэглэл өндөртэй хувиа хичээгчид навч мөчрөөр хооллодог жаран хөлт мөртлөө жимс жимсгэнэ идэхийг мөрөөддөг. Нугасны муухай дэгдээхий мөртлөө ихэмсэг тогосын үйл хөдлөлийг даган дуурайдаг. Энд хамгийн чухал нь тэд өөрсдийн байгаа байдлаа эрхэмлэж чадаж байгаад оршино. Тэд одоогийн байдлаа голж сэтгэлээр унан хүсэл зоригоо хязгаарладаггүй.
Ихэмсэг омог бардам хүүхнүүдийг хараад "энэ хүүхэн үнэн биширмээр юм аа" гэж дуу алддаг эмэгтэй байхад тэгж дуу алдаад зогсохгүй "биширмээр юм аа. би ч бас ийм болох юмсан" гэж боддог эмэгтэй байдаг. Сүүлийн эмэгтэй бол гарцаа байхгүй ухаалаг бодит байдлыг зохих ёсоор үнэлж чаддаг далд эрч хүчтэй эмэгтэй юм. Амьдралдаа аль болох бага харамсахыг хүсвэл өөрийн хүслээ тэр чигээр нь, бүрэн эхээр нь ямар ч эргэлзээгүйгээр хүсдэг байх хэрэгтэй.
Ухаантай эмэгтэй их байх тусам ертөнц ариусдаг.
Миний номыг худалдаж авсан зарим охид Бүх эмэгтэйчүүд ийм болчихвол хорвоо ертөнц хэтэрхий хүйтэн цэвдэг болчихгүй байгаа гэж асууж байлаа. Энд хэлээд байгаа хувиа хичээгч гэдэг нь хэрэгтэй үедээ тусыг нь авчихаад хэрэг нь барагдахаар найзыгаа ундааны лааз шиг өшиглөж орхих юм уу, гэрлэх бодол ч үгүй байж нэгэн залуугийн сэтгэлээр тоглодог эмэгтэйчүүдийг хэлж байгаа юм биш. "Бодит зүйлд ач холбогдол өгдөг хүнийг арай дордуулж хэлсэн илэрхийлэл" гэсэн хувиа хичээгч гэдэг үгийн толь бичиг дэх тайлбар ч өөрийгөө болон бусдыг хайлаж чаддаг нэгэн гэдэг утгыг илэрхийлж байна. Ухаантай бодит амьдралд хэрэгтэй зүйлийг тэргүүн ээлжинд тавих чадвар нь бүрдсэн эмэгтэй хорвоо ертөнцийн гол цэгт өөрийгөө байрлуулахаа мэддэг, өөртөө хамгаас хайртай байдаг.Гартаа хамгийн их хөзөр атгасан одит байдлыг үнэлэгчийг муу усны нүхнээс өөрцгүй хувиа хичээгчээс ялгах хамгийн том онцлог нь үнэхээр ямар зүйл өөрийнх нь тусын тулд болохыг мэддэг сийрэг ухаан өөрийнхөө олон бусдын төлөө гэсэн чин сэтгэл юм. Тиймээс зэрэглэл өндөртэй хувиа хичээгч болох гэж байгаа бүсгүй та санаа амар бай.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино