Эн тэргүүнд өөрийгөө л хатанчлан өргө
Эгшин хором бүрээс жаргал зулгааж амьдар
Элдэв ёс жаяг, бусдын үгэнд хүлэгдэлгүй
Эрч хүчийг энэ л өдрөөсөө төвөггүй олж сур
Олны алга ташилт эхлэхийг хүлээн суусаар
Орилмоор байсан ч амаа гараараа дарах ёстой юу?
Инээхээ хүртэл хүнээр заалгах юм гэж үү?
"Индепендент" бүсгүйн зарчимд энэ нийцэхгүй
Ганцаараа байх бүртээ чи гуниг мэдрэх ёсгүй
Гансралаа дэвтээхэд чамд заавал хүн хэрэггүй
Атаачид шуугиж, ам хэлээ билүүдэж л байг
Арганд нь чи бөхөж, гэрлээ мөхөөж болохгүй
Бүрэг хүн хамгийн их хоцордгийг сана
Бүсгүй хүн тэр тусмаа хохирч үлддэг юм
Бүтэн дэвтэр дүүрэн нулимсаа зурж сууснаас
Бүгдийг нь хангинатал гаргаад, нэг мөсөн тайвшир
Жижигхэн биендээ эрх чөлөөг олго
Жинхэнэ тусгаар тогтнолыг эргэн тойрондоо мэдрүүл
Хэнээс ч хамааралгүй, хэнээс ч эмээхгүй гэдгээ
Хэл, чамайг далдуур мохоохыг хүссэн хэнд ч...
2010.12.09