2010/12/09

Алдаж болохгүй "алт шиг" эр

Бид заримдаа буруу шийдвэр гаргадаг. Алдах ёсгүй байсан хүнээ алдчихаад, дараа нь өөр эрээс болж гомдож суухдаа л өмнөх найз залуугийнхаа "алт шиг" эр байсныг ухаардаг.
Image hosting by IMGBoot.com
Энэ бол эмэгтэйчүүд бидний зан гэлтэй. Сэтгэлийн хөдлөлдөө амархан дийлддэг улс. Гэвч алдааг гаргахаас нь өмнө урьдчилан сэргийлчихвэл болох нь тэр. Таны хайртай залууд доорх 3 шинж байдаг бол тэр яахын аргагүй алдаж болохгүй "алт шиг" эр юм байна. Тиймээс муудалцаж байсан ч түүний гараас бүү тавигтун.

1.Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг нарийн мэдэрдэг
Тэр таны нүд рүү хараад л ууртай, ядарсан, гомдсон эс бөгөөс баярласан байгааг мэдэж чаддаг. Тиймээсээ угаасаа хэцүү байхад тань элдэв юм асууж тээр болохгүй, оронд нь сайхан массаж хийж өгөөд, тайван унтуулахаа мэддэг эр. Туршлагатай эрчүүд энэ тал дээр сайн байх нь их ч, олон бүсгүйтэй болзсон эр болгон ийм байдаггүй. Мөн эмэгтэйчүүд давамгайлсан гэр бүлд өсөж торнисон эрчүүд бидний сэтгэлзүйг сайн ойлгодог. Тэр бол халуун дулаан үгийг хий хоосон нялуурлаас ялгаж чаддаг. Мөн эмэгтэйчүүдийг эрчүүдээс хувь илүү бэлэг сэлт, сюрприз, романтик оройн зоогонд дуртайг ч бас андахгүй. Өөрөөр хэлвэл эмэгтэй хүнийг дотроо л хайрлаад байх биш, түүнийгээ үргэлж илэрхийлж байх ёстойг ухаарсан эртэй гэрлэвэл ямар ч байсан шалдар булдар хэрүүлгүй тайван амьдарч чадна. Энэ их том давуу тал шүү.

2.Танд шунан дурласан эр
Таны хойноос хөлөө хугалах шахам гүйж чаддаг эр. Ийм эрийн хувьд та үнэ цэнэтэй байж, таныг алдахгүйн тулд бүхнийг хийх болно. Гэвч тэр хайр нь таныг зөвхөн өөрийн байлгах гэсэн өмчирхөг үзэл биш, өөр эрэгтэйтэй уулзаж байсан ч хардахгүй байж чадах итгэл дээр суурилсан байх ёстой. Тэрнээс биш таныг үргэлж хардаж гүйгээд байгаа хүнийг өөртөө шунан дурласан мэтээр ойлгож болохгүй. Хардамтгай эр таныг насан туршид зовоодог. Түүний сэтгэлд өөрийнх нь биш таны хүсэл сонирхлыг хүндэтгэх сэтгэл давамгайлсан байх ёстой. Ийм эрчүүдйиг танихад амархан. Дурласан залуу таны гарын аясаар хөдлөхөд бэлэн байдаг. Түүний талаар нэг л дутагдал хэлэхэд таны төлөө түүнийгээ 100 хувь засахад бэлэн, хамгаалалтгүй байдалд ордог юм. Гоо үзэсгэлэнгээс болж 2 гүрэн дайтаж байсан түүх хүртэл бий. Гэвч ийм эрийн сэтгэлийг та тасралтгүй өрдөж, ноцоож байх хэрэгтэйг санаарай. Тэгвэл тэр энэ хорвоогийн хамгийн азтай эрээр өөрийгөө төсөөлж, таныг ч мөн жаргалтай байлгаж чадна.

3.Санхүүгийн байдлын хувьд ирээдүйтэй залуу
Тэр заавал яг одоо үнэтэй машин, брендийн хувцсаар гангарч чаддаггүй байж болно. Гэхдээ ойрын ирээдүйд санхүүгийн тал дээр найдвартай байр сууриа олох хэмжээний чадвартай хүн байх ёстой. Ухаантай эмэгтэй эр хүний замын хүзүү хэр урт байгааг тодорхойлж чаддаг. Яг одоогийн байдлаар гавьтай хийсэн юмгүй байгаа ч ирээдүйд "том гар" болох баталгаатай байвал болох нь тэр. Зөвхөн хүсэл мөрөөдлөөр түүний замын уртыг тодорхойлоход учир дутагдалтай. Хэнбугай ч мөрөөдөж болно. Гагцхү тэрийгээ биелүүлэхэд шаардлагатай бүх нөхцөлйиг бүрдүүлсэн, амбицтай залуу байх хэрэгтэй. Түүнээс гадна 25 нас хүртлээ юу ч хийж бүтээгээгүй, ядаж хийх гэж оролдоогүй эрд та барагтай л бол найдаад хэрэггүй л болов уу.

Алдсаныхаа дараа харамсаж байснаас, "алт шиг" эрийг эртхэн таниад зуураад авсан нь дээр. Таныг зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Ухаалаг бүсгүй таныг хүндэтгэсэн Заяаз
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино