2010/12/29

Эмэгтэй хүн хардуулж байж санаа амардаг юм уу?

Сайн байна уу? Заяазын нийт уншигчиддаа шинэ оны мэнд. Би энэ сайтыг уншаад удаж байна л даа.
Image hosting by IMGBoot.comБи нэг хөвгүүнд үнэн голоосоо сайн тэр минь ч бас надад сайн гэдэгт юу юунаас илүү итгэдэг. Гэхдээ хайртай бол хартай гэж ярих юм. Энэ хэр үнэн бол? Бид 2 үерхээд жил болж байгаа ч ийм асуудлаас болж ерөөсөө муудалцаж байгаагүй. Учир нь хоёулаа харгүй. Тэр өдөр болгон ярьж, инээлгэж, хайртай гэж хэлдэг ч ерөөсөө харддагүй. Харин ийм цайлган хүүхэдтэй бурхан учруулсанд баярладаг. Дэндүү сайхан сэтгэлтэй тусч болохоор охид унадаг гэх үү дээ. Би хол байгаа болохоор бүр ч их санаж намайг байхгүй хойгуур яаж байгаа бол гэж санаа зовох юм. Түүний юугаа ч нуудаггүй занд нь хайртай. Хааяа гуниглан чамгүй муухай байна гээд л надруу ярина. Ингээд бодохоор үнэхээр бид бие биедээ сайн .Гэхдээ хардалт гэдгийг хоёулаа үзэхгүй. Тэрийгээ алдчихвал яана гэсэн бодол хааяа эргэлддэг ч итгэж байхад ийм юм бодвол миний хайр гомдоно гэж бодоод мартчихдаг юм. Гол нь сэтгэлийг нь би булаачихсан болохоор өөр хэн ч орлож чадахгүй . Намайг олон хүүхэд гуйдаг ч би өөр хүнд сайн ........ гээд нэрийг нь хэлнэ. Үхэн үхтлээ нэг л хүний төлөө зүрх минь цохилно. Гол нь харгүй ч намайг алдчих вий гэж боддог болуу? Эсвэл хайргүй юм болов уу? Надд итгэдэг болохоор ийм зүйл бодохгүй гэж хэлж байсан хааяа хардуулж үзэхийг хүсэх юм. Би энэ бодлоо яаж хаях уу? Эсвэл хардуулж байж санаа амрах нь эмэгтэй хүний үнэ цэнэ үү? Зөвлөгөө өгч туслаарай ах эгч нараа. Энжа хайр нь чамдаа хайртай маш их ...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино