2010/12/29

Үдэшлэг дээр дагах бяцхан зөвлөгөө

Шинэ он гарахад хоёрхон хоног үлдлээ. Энэ гайхалтай үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрөөмөөр байна уу? Үдэшлэг бол тэр чигтээ юу хүссэнээ хийж, наргих газар боловч доорхи бяцхан зөвлөгөөг дагавал бүр ч илүү дурсамжтай үдшйг өнгөрөөж болох л юм.
Image hosting by IMGBoot.com

1.Өөрийн гараар оргилуун дарс задла

Оргилуун дарсыг заавал эрэгтэй хүн задлах ёстой гэсэн дүрэм хаана байна? Шинэ жилийн үдэшлэг дээр хэн нэгний анхаарлыг татах хамгийн хурдан арга бол оргилуун дарсыг төгс задлах явдал юм. Ингэхийн тулд та нэг гараараа дарсаа бариад, шилний хүзүүг хэн нэгэн лүү чиглээгүй байрлалд байлгах хэрэгтэй. Дараа нь төмөр бэхэлгээг дээрээс нь эргүүлэн онгойлгоно. Үйсэн бөглөөг аажуухан эргүүлээд, буудах дөхөөд ирмэгц шилийг доошлуулаад татаж онгойлгоно. Шинэ оны мэнд!

2.Хэтэртлээ уухгүй байх
Архи, оргилуун дарс, коктейл, вино гээд шинэ жилийн үдэш таныг "тасруулах" ундаагаар дүүрэн байдаг. Өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн их алкогольны төрлийн юм хүртэх нь өөрийгөө олны нүдний өмнө эвгүй байдалд оруулах, дараа жилжингээ яригдах "онигоо"-ны эзэн болгох үндсийг тавих вий. Тиймээс та өөрийгөө согтоод байнгааг мэдэрч эхэлмэгц түр завсарлах хэрэгтэй. Эсвэл ундаа юм уу устай хольж уугаарай.

3.Хүсвэл танихгүй залуутай үнсэлц

Шинэ жилийн үдэш бол хэн нэгэн танихгүй эртэй үнсэлцчихээд гэмгүй үлдэж болох ганц боломж гэхэд хилсдэхгүй. Танд таалагдаж байгаа залуутай он солигдох торгон агшнаас өмнө хэд хэдэн удаа яриа үүсгээд сээтэгнээд ав. Дараа нь цагийн зүү 12-ыг заах мөчид үг дуугүй очоод зөөлоөн романтик үнсэлт бэлэглэ.

4.Харин "шавар хааж" болохгүй

Шинэ жил бол хэн бүхний хувьд хамгийн том баяр учраас та үдэшлэг дээр найзуудаараа хүрээлүүлэхийг хүсэх л байх. Гэвч та зочдоос ганцаараа ганц бие нь байвал үдэшлэг дундаа орж, хүн бүр хайртуудтайгаа "наалдах" үед эвгүй сэтгэгдэл төрж магадгүй. Гэлээ гээд та хосуудын яриаг үймүүлэн, тэдний дунд шавюар хааж хэрхэвч болохгүй гэдгийг санаарай.

5.Үдэшлэгийн төлөвлөгөөг гарга
Тоглоом бол аль аль талдаа хөгжилтэй байж, уур амьсгал ороход нөлөөлөх гол хүчин зүйл. Мөн эрчүүдтэй дотно танилцаад авах, найз нөхдийнхөө хүрээг тэлэхэд хамгийн тохиромжтой нөхцөл тоглоомын дараа бүрддэг. Тиймээс аль болох олон тэмцээн сэдээрэй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино