2010/12/29

Сүүлийн 10 жилийн хувцасны шилдэг моод

Тун удахгүй нэг декад буюу нэг арван дуусах гэж байна. 2000-2010 он загварын ертөнцийн хувьд олон шинэчлэл хийгдсэн жилүүд байсан юм. Заяаз та бүхэнд өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар хамгийн хурдан түгж, хүчээ удаан барьсаар байгаа моодуудыг танилцуулж байна.
Image hosting by IMGBoot.com


1.Бариу жинс /skinny jeans/

Ерээд оны үед бага зэрэг өргөн, трапезен өмдгүүд моодонд орж байсан. Харин бариу жинсэн өмд загварын ертөнцөд давамгайлж эхлээд бүтэн 5 жилийг ардаа үдэж байна. Одоо хувцасны шүүгээндээ бариу өмдгүй эмэгтэй бараг байхгүй биз. Скинни өмд хэдий гуяны өөхлөг хэсэг, тэгш биш хөлийг улам тодруулж харагдуулдаг ч яахын аргагүй хүн бүрийн сонголт болсон нь сүүлийн 10 жилийн шилдэг мооднуудын нэгт орууллаа.
Image hosting by IMGBoot.com


2.Чөлөөт хүрэм /blazers/
Коктейл даашинзан дээр ч, цамцан дээр ч тохируулаад өмсчихөж болмоор чөлөөт загварын хүрэмнүүд. Эмэгтэй хүн бүрт зохидгоороо блейзэр бусдаас ялгаатай. Энэ загвар хэдий загварын тайзыг донсолгон гарч ирээгүй ч, удаан хугацааны турш бүсгүй бүрийн таашаалд нийцэн моодноос гарахгүй тогтсоор байна.
Image hosting by IMGBoot.com


3.Чулуун, том хүзүүний зүүлт /statement necklace/
Урьд нь нэртэй boutique-үүдийн тавцан дээр жижигхэн, нарийхан, гялалздаг зүүлтнүүд өрөөтэй байдаг байлаа. Харин сүүлийн хэдэн жилийн турш янз янзын чулуугаар хэлхсэн, эсвэл элдэв тууз, цэцэг, шигтгээтэй том зүүлтнүүд ноёрхоод байгаа. Энгийнээс энгийн хувцсан дээр ч стейтмэнт зүүлт зүүхэд дэгжин харагдаж чаддаг.
Image hosting by IMGBoot.com


4.Индүүн ултай гутал /platform shoes/
Өндөр болох гэсэн хүүхнүүдийн хүсэл хэдэн зууныг дамжин ирсэн хэвээр. Харин энэ асуудлыг индүүн ултай гуталнууд гүйцээж чадсан. Урд талдаа хүссэн хэмжээгээрээ өндөрлөг хийхэд л таны хөл гоолиг тэгшхэн, нуруу цэх, моодны, өндөр харагдаж болохоор болсон. Наяаад оны гуталны арай шинэчлэгдсэн загварууд одоо ч одуудын сонголт.
Image hosting by IMGBoot.com


5.Богино бошинз /Miniskirts/
Бошинзны загварууд улам богиносоод байх шиг. Гэвч тэр чинээгээрээ бариу юбкыг таашаадаг цаг өнгөрчээ. Мини бошинзны гол даваа тал нь эмэгтэйлэг, ялдам хирнээ секси харагдуулж чаддаг. Мөн өгзөг бариагүй, шулуувтар учир ташаа томтой харагдах зовлонгоос айхгүй байж болно. Ийм төрлийн бошинз 80-аад он үед ч бас байсан ч сүүлийн арван жилд илүү хүчээ авжээ.
Image hosting by IMGBoot.com


6.Элдэв хээ хуар /mix match prints/
Дан цэцэг, эсвэл дан шулуун зураастай хувцас өмсөхөө больжээ. Хээ угалзыг төрөл төрлөөр нь хольж нийлүүлсэн хувцас 2000 оноос хойш хүүхнүүдийн сонголтоос хасагдсангүй.
Image hosting by IMGBoot.com


7.Чишкэн загвартай гутал /ballet flats/
Өвлөөс бусад улиралд хотын гудамжаар явахад ийм гуталтай бүсгүйчүүд алхам тутамд таардаг болжээ. Өөрөөр хэлвэл баллетын чишкэн загвартай намхан гутал нас насны, янз янзын сонирхолтой бүх хүүхнүүдийн сонирхолд нийцэж чадав. Хөлөнд дээд зэргийн эвтэйхэн, тэгсэн хэрнээ гоёмсог эмэгтэйлэг харагдуулдаг ийм гутал дахиад хэдэн жил загварын ертөнцөд байхыг нь таашгүй нь.
Image hosting by IMGBoot.com


8.Том бөгж /cocktail rings/
Хүзүүний зүүлттэйгээ адилхан том чулуун шигтгээтэй, хурц өнгөтэй бөгжнүүд шилдэг мооднуудын нэг яахын аргагүй мөн. Сүүлийн үед хуримын бөгжөө хүртэл ийм коктейл загвараар хийлгэх нь олширсон байна. Хамгийн аятайхан нь ийм бөгж заавал монет, мөнгө, жинхэнэ чулуугаар хийгдсэн байх албагүй. Хямд төсөр хэрнээ шик харагдуулдгаараа бидний хорхойг хүргэж чаддаг аж.
Image hosting by IMGBoot.com


9.Олон халаастай өмд /cargo pants/
Цэргийн хувцасны загвар түрэн гарч ирсний хажуугаар карго өмд ч бас моданд орсон. Сул, чөлөөтэйгөөс гадна хөлийн тань мярааг дарж харагдуулна.
Image hosting by IMGBoot.com


10. UGG гутал
Зөөлөн гутлан дээр алхахад үүлэн дээр л явж байгаа юм шиг зөөлхөн, бас ямар ч арьсан гуталнаас илүү дулаахан. Энэ чанар нь UGG гутлыг ийм амархан дэлхий даяны мода болоход нөлөөлсөн байх. 15 жилийн өмнө гудамжинд ийм гуталтай эмэгтэй хүнийг харсан бүх хүмүүс гайхах байсан. Харин одоо арван жилийн сургуулийн охидоос авахуулаад дунд эргэм насны эмэгтэйчүүдийн хүртэл өвлийн гуталны сонголт UGG болжээ. Хэдий энэ бол одоо харьж яваа загваруудын нэгт тооцогдох ч, наад зах нь 2011 оны өвөл хүртэл хоцрогдохгүй гэдгийг ам бардам хэлье.
Image hosting by IMGBoot.com
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино