2010/11/19

Эрчүүд, эмэгтэйчүүдийг юу тачаангуй болгодог вэ?

Бидэнд өөр өөрсдийн гэсэн царайлаг, ухаантай, сайхан сэтгэлтэй гэсэн тодорхойлолтуудад тохирох үнэлэмж гэж байдаг. Тэгвэл яг ямар эмэгтэй, эсвэл эрэгтэй хүн эсрэг хүйстэндээ хамгийн тачаангуй санагддаг бол? Image hosting by IMGBoot.com


Эмэгтэйчүүд:

1. Өөртөө итгэлтэй байдал
Ямар ч эрэгтэй хүн үүнийг 100 хувь батлан хэлдэг. Өөртөө итгэлтэй бүсгүй, өөртөө итгэлгүй, сул дорой эмэгтэйчүүдээс хамаагүй илүү хүслийг өдөөж, сонирхлыг төрүүлдэг гэнэ. Харц дээгүүр, жавхаалаг алхаатай, хүний өөдөөс үргэлж эгцэлж хараад, "би маш дур булаам эмэгтэй" гэж амаараа хэлдэггүй ч, үйл хөдлөлөөрөө өөрийгөө сайхан эмэгтэй гэдгийг мэддэг болохоо харуулж чаддаг бүсгүйчүүд үргэлж дурлалын тоглоомд ялдаг.

2. Харц
Эрэгтэй хүний хамгийн түрүүнд анзаарч хардаг эрхтэн бол нүд юм. Таны харц хэр шийдэмгий, ялдам байна тэр чинээгээрээ тэр таньд татагдана. Гэхдээ энэ нь түүнийг цоо ширтэнэ гэсэн үг биш. Гэнэт харц тулгарсан үедээ, нүдээ доошлуулаад зөөлөн мишээх, эсвэл эргэн тойрны өөр нэг юмыг ажиж байгаад сэм сэм түүн лүү хараарай.

3. Галбир
"Сайхан бие" гэдэг ойлголтонд заавал том хөх, нарийхан бэлхүүс багтдаггүй. Учир нь эр хүн бүрийн хувьд төгс галбир гэдэг нь өөр зүйлээр илэрхийлэгддэг. Зарим эрчүүд өндөр туранхай бүсгүйчүүдэд дуртай байхад, заримд нь бага зэрэг мяраалаг, өгзөг томтой эмэгтэйчүүд илүү их таалагддаг. Тиймээс та өөрийнхөө бие галбирыг хэзээ ч битгий голоорой.

4. Гадаад үзэмжиндээ тавих анхаарал
Үсчинд орж, загварын сэтгүүл үзэж, тольдох нь тийм ч цаг гарзадсан ажил биш шүү.
Эрчүүдэд гадаад байдалдаа анхаардаг эмэгтэйчүүдийг илүү тачаангуйд тооцдог. Хайш яайш хувцаслаж, үсээ самнасан самнаагүй нь мэдэгдэхгүй навсгар эмэгтэйчүүдийг эрчүүдийн нүд олж харахгүй.

5. Өөртөө зохисон хувцаслалт
Өөрийнхөө илт дутагдалтай талыг эвтэйхэн далдлаад, бусдаас давуу талаа тодруулсан хувцсыг сонгож өмсөх чадвар. Тэдэнд таны ямар брендийн, эсвэл хэр хуучирсан загварын юм өмсөж байгаа нь тийм ч чухал биш. Гол нь таны өмссөн хувцаснууд таньд зохидог байх ёстой.

Эрчүүд:
Эмэгтэйчүүдийн хувьд тачаангуй харагдаж, ханийнхаа эсвэл амрагийнхаа хүслийг өдөөхийн тулд ихэвчлэн гадаад дүр төрх, харагдах байдлын хувьд хичээл зүтгэл гаргах шаардлагатай болох нь дээрх жагсаалтаас харагдлаа. Харин эрчүүдийн хувьд үүнээс эсрэгээрээ байдаг аж.

1. Өөртөө итгэлтэй байдал
Мөн л тэднийг хамгийн тачаангуй харагдуулдаг зүйл бол өөртөө итгэлтэй байдал гэнэ. "Энэ бол миний найз охин" гэж юунаас ч санаа зоволгүй хэлж чадах, ямар нэг юманд "би чадна" гэсэн хандлагатайгаар ханцуй шамлан ордог эрчүүд бидний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөггүй гэж үү? Хайр дурлалын тал дээр ч тэр.

2. Өгөөмөр зан

Өгөөмөр уужим дотортой эрчүүд хэн хүнээс илүү бидэнд аз жаргал бэлэглэдэг. Шалдар булдар зүйлийг асуудал болголгүй тэр чигт нь хаяж чаддаг чанар бүсгүйчүүдийн дунд "хоншоортой" гэсэн үгээр илэрхийлэгдэх болсон мэт ажиглагддаг. Ялихгүй зүйлийг дахин дахин ярих нь бидэнд яршигтай санагддаг учраас, тийм эр лүү тэмүүлэх сэтгэл ч бага байдаг юм.

3. Тогтвортой байдал
Санхүүгийн, сэтгэлийн, нийгмийн байр суурийн хувьд тогтвортой эрчүүд бидний сонирхлыг төрүүлдэг. Яаруу сандруу, нэг газраа тогтож суудаггүй эрчүүд эмэгтэйчүүдийн тэмүүллийг бууруулдаг. Өөрөөр хэлвэл нөмөр нөөлөгтэй, хажууд нь байхад "хангай" шиг түшигтэй, бүсгүй хүний амьдралын аль ч тал дээр айдасгүй байлгаж чаддаг эрчүүд маш тачаангуй.

4. Гэдэсний 6 булчин
Бие махбодийн хувьд гэдэсний булчин эмэгтэй хүнийг хамгийн их өдөөдөг гэнэ. Удаах байранд гар, нүд хоёр орсон байна.

5. Удирдагч эр
Найзуудынхаа, эсвэл албан газрынхаа хувьд лидер, удирдагч нь байдаг эрчүүд бүсгүйчүүдээс өндөр үнэлгээ авдаг. "Бусад бүх найзууд нь нэг зүйл хийе гэхэд, манай хүн ганцаараа өөр юм хийхийг санал болгодог, Түүний найзууд нь ч саналыг нь эргэлзэлгүй зөвшөөрч, дагадаг. Энэ нь миний сэтгэлийг их татсан" хэмээн манай уншигчдийн нэг 23 настай М өгүүлсэн юм. Үгүйсгэхийн аргагүй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино