2010/11/19

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

15-р хэсэг

Энэ үеэр ээж нь утасдав.
-Миний хүү Хулантай очиж уулзав уу?
-Эмнэлэг дээр очиж уулзсан чинь надад нүүр өгөх ч үгүй л байна.
-Чи л өөрөө гомдоосон хүн юм аа?
-Ээж ээ, та Хулантай нэг уулзаач дээ. Тэр чинь танд сайн байдаг болохоор үгийг чинь сонсч магадгүй. Энэ бол түүний сүүлчийн найдвар байлаа. Хэрэв ээж нь өөрийнх нь өмнөөс Хуланг очиж гуйхгүй юм бол тэгээд бүх юм өнгөрөө гэсэн үг.
-За тэгэхээс дээ.
Ээж нь хэзээ ч түүний өмнөөс амьдралыг нь шийдэх гэж оролддоггүй, багадаа тоогоо бодож чадахгүй байхад нь аргыг нь зааж өгчихөөд л "Чи өөрөө бод" гэдэг, цаасаар сагс хийх гээд чадахгүй "Ээж ээ та надад сагс хийгээд өг л дөө" гэхээр "Ээж нь хоёрдугаар ангиа төгсчихсөн шүү дээ" гэж хариулдаг тийм л хатуу ээж байсан сан. Гэтэл энэ удаа яагаад түүний өмнөөс Хулантай уулзахаар зөвшөөрснийг бүү мэд. Энэ үгийг сонсоод түр ч гэсэн санаа нь амарсан Ананд бизнөсийн эрх зүйн шүүлгээ өгөхөөр сургуулийнхаа зүг ухасхийлээ.
Энэ хичээлийг заадаг хахир чанга зантай Муравьёва хэмээх орос авгай удахгуй нутаг буцах болчихсон байтал шүүлгээ өгөөгүй хэдхэн оюутны нэг нь Ананд байлаа. Тэр аавынхаа ятгалгаар Плөхановын акадөмийн Монгол дахь салбарт элссэн нь тийм ч оновчтой сонголт болоогүй мэт санагдана. Юу гэвэл өнөөх нэртэй сургуулийн орос багш нар нь Монголд сайндаа л арав хоногийн хугацаатай ирээд хэдхэн өдөр лөкцээрээ бөмбөгдөж байгаад заавал шүүлгээ авчихаад явна гэж "Бушуу туулай борвиндоо баастай "-н үлгэрээр үргэлжийн дөрвөн цагт шавдуулж гардаг билээ.
Түүнийг орос багшдаа ёстой л "шүүслүүлж" байх хооронд Цэрэнханд Хавдар судлалын төвд очин бэртэйгээ уулзлаа. Анандад нүүр өгөлгүй явуулчихаад ээжийг нь заавал ирнэ гэж Хулан дотроо тааварлаж байсан мөртөө яг хүрээд ирэхэд нь ялимгүй балмагдаад авчээ. Тэр хоёр бас л өнөөх урт цагаан хонгилын үзүүрт очиж зогслоо.
-Охин минь чи манайд дахиад очихгүй гэж Анандад хэлээ юу?
Хулан түүнийг ингэж шуудхан асууна гэж бодоогүй болохоор нэг хэсэг чимээгүй зогссоноо;
-Юу ч гэмээр юм дээ. ... Би Анандтай суухгүй гэж л хэлсэн. Бид хоёрын хувьд эхнэр, нөхөр болоход дэндүү залуу байна. Би гадаадад сурмаар байна. Өр нь ч тэгээд би Анандад хайргүй. Хүүхэдтэй болсон гээд л хүнтэй суучихаж болохгүй биз дээ? Хулан энэ хэдэн үгийг хэлээд Цэрэнханд руу харлаа. Цаадхи нь түүний үгийг таслахыг оролдсон ч үгүй хэзээний тайван зангаараа аихааралтай сонссоор байсан нь Хуланг бага зэрэг бухимдуулчихав. Бүсгүй нэг амьсгаа аваад үргэлжлүүлэн:
-Би танд дандаа баярлаж явдаг, Намайг үргэлж ойлгож, төрсөн охин шигээ байсанд чинь би баярладаг. Гэхдээ л би Аиандад хайргүй. Бид хоёр одоо дөнгөж 19-тэй юм чинь Анандыг хайрлах, сайн эхнэр болох хүн хэзээ нэгэн цагт тааралдах л болно ш дээ. Анандын аав нь ч, та ч, Очироотой дуртай цагтаа уулзаж байгаарай гээд тэр хэлэх гэсэн үгээ дуусган сая нэг санаа амрах шиг болов. Өөрт нь чин сэтгэлээсээ элэгсэг ханддаг, бараг л харцаараа ойлголцдог асан энэ эмэгтэйд "Би хүүд чинь хайргүй. Одоо ингээд амьдралаа бодьё" гэж хэлэх нь тийм ч амар байсангүй. Хүүхдүүд л болсон хойно биө биөдээ тунирхаж л байгаа биз гэж бодож ирсэн Цэрэнханд энэ бүхнийг дуулаад, угаас шулуун зантай Хуланг эргэлт буцалтгүй шийдсэнийг нь ойлгоод "Та хоёрын амьдралыг бид шийдэхгүй юм хойно яая гэхэв. Би уг нь чам шиг л бэртэй болохыг хүсдэг байсан. Чи Анандтай суугаагүй ч гэсэн ач хүүгийн минь ээж юм чинь би чамайг бэрээ л гэж бодож явах болно" гэж хэлээд явжээ. Тэр эмнэлгийн хашаанаас хөдлөхдөө сэтгэл нь салхийтэл, гуниглан хэн нэгэнтэй сэтгэлийн үгээ хуваалцмаар санагдаад нөхөр рүүгээ залгаж "Ажил дээр хүрээд ирээч. Ярих юм байна" гэв. Гэрээсээ явснаасаа хойш бас л ганцаардаж, яажшуухан буцаж харихаа мэдэхгүй бантаж явсан нөхөр нь ч дуртай нь аргагүй хүрээд ирэв. Тэр хоёр бэр ач хүү хоёр нь явчихсан тухай удтал ярилцав. Ганхуяг Хулангийн тухай сонсоод л дургүйцлээ нуусангүй. "Тэгнээ тэр. Даанч нөхөртөө ямар ч халамжгүй нэг л их зантай амьтан байсан юм. Би анхнаасаа л энэ хүүхэн миний хүүд хань болохгүй хүн байна гэж хэлээгүй юу" гээд үглэж эхэлснээ эхнэрийнхээ занг мэдэх болохоор тэгсхийгээд амаа татаж "За би ч өнөөдрөөс харья даа. Хүүгийнхээ сэтгэлийг бодоод хоёулаа ядаж аятайхан байвал дээр байх аа" гэв. Эхнэр нь юм хэлсэнгүй. Орой харихад нь Ганхуяг хэд хоногийн өмнө хаалга саван одоогүй юм шиг бинтэй шөл хийчихсэн гэрээ цэвэрлээд сууж байв. Ананд ирээгүй л байлаа. Тэр хоёрын хэн хэн нь ач хүүгээ үгүйлж, энд тэнд үлдчихсэн хөөрхөн хөөрхөн аяга халбага, цахиур нь цухуйхад мэрж байсан рөзинэн тоглоомыг нь цуглуулан өхөөрдөж байлаа. Ананд тэр орой Батболдынд очиж хүүгээ баахан үнсэж байгаад гэртээ харив. Ээж Хулантай уулзаад нааштай хариу сонссон болов уу хэмээн сэтгэлдээ горьдлого тээсээр ирсэн ч "Хулан шийдчихсэн байна лээ. Хүүхдийг нь гаргасан гээд хайргүй хүнтэйгээ суух албагүй биз дээ гэж байна лээ. Миний хүү сэтгэлээр битгий унаарай" гэсэн үг сонсоод тэр хоолоо ч идсэнгүй өрөөндөө орж толгой салаавчлан хэвтсээр хувцастайгаа унтчихжээ. Харин аав нь ашгүй олон юм ярьсангүй, зураггын суваг солин чимээгүйхэн сууж байсанд нь Ананд баярлажээ.
Түвшин Лхагвамаа бүсгүйтэй уулзсаар байсан ч сэтгэлээс нь Хулан гардаггүй хэвээр л байлаа. Тэр ээжийнхээ найз ноён Гровскигийнд суудаг тул хонуутаар явахдаа хатагтай Гровскиг сайн панаалдах хэрэг гарна. Түүнийг суудаг айлынхаа эхнэр, нөхөр хоёрын асрамжинд байдгийг ганцаараа амьдардаг Лхагваа их л доог тохуу болгодог билээ.
-За жаалхүү, амөрик аав, ээж хоёроосоо зөвшөөрөл авсан уу? Өнөөдөр уулзах уу? гээд л утасдана. Тэгээд л Түвшин хатагтай Гровски руу утасдан найзын төрсөн өдөр, багшийндаа айлчлах гэх мэтээр нэг хоногийн чөлөө авах шалтаг олох гэж зовдог билээ. Тэглээ гээд яая гэхэв. Ээжид нь их сайн байдаг, өөрсдөө үр хүүхэдгүй энэ хоёр хүний ачаар л эрх чөлөөний оронд хөл тавьсан юм чинь. Тэд Түвшингийн нэр дээр урилга явуулахдаа хэлний бэлтгэлд суралцах хугацаанд нь хөрөнгийн баталгаа гаргаж, хоёр жил гэртээ суулгах амлалт авчээ. Хэлсэн л бол амандаа хүрдэг амөрик зангаар ноён Гровски түүнд яг өөрийнхөө хүүхэд мэт санаа тавина. Анхандаа Түвшин тэднийд ирчихээд өглөө, оройн хоолноос хоцрохгүй байх, католик шашинтны ёсоор зоог барихын өмнө Эзэн тэнгэрт талархах гээд энэ айлын хатуу тогтсон заншилд дасах гэж их мунгинаж билээ,
Лхагваа Амөрикт ирээд бүр дөрвөн жил болчихсон тул Японы компанид цалин сайтай ажил хийж, ганцаараа өрөө хөлсөлдөг билээ. Гэвч танилцаад удалгүй л Түвшин энэ бүсгүйд яагаад ч сэтгэлтэй болж чадахгүйгээ ойлгожээ. Лхагвамаа бол ирээдүйн зорилгоо тодорхойлчихсон, амьдрал нь ч яг робот мэт нэгэн хэмнэлээр жигд өнгөрдөг бүсгүй билээ. Тэр сар бүрийн цалингаасаа яг таван зуун ногоон таслан авч картандаа хийнэ. Бусад охид шиг үнэт эдлэл, фирмийн хувцсанд мөнгөө үрнэ гэж гонж. Нүүрэндээ бараг будаг хүргэхгүй, японы "Shiseido" -гийн хамгийн даруухан өнгийн будгаар уруулаа будаж, хөнгөхөн энгэсэг тавина. За. Энэ бүхэн нь яахав гэхэд "Calүin Clein"-ний хамгийн энгийн спорт загвартай дотуур хувцас өмсдөгт нь Түвшин ёстой дургүй. Өртөнц яах гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээсэн юм бэ? Эмэгтэй хүн хэзээд гоёмсог, бас ялдамхан, эмзэгхэн байх ёстой гэж тэр үздэг. Гэтэл Лхагвамаа бол ямар нэгэн бүсгүй хүн биш яг л алдааны программ суулгачихсан компьютөр мэт түүнд санагддаг юм. Гэтэл Хулан бол шал өөр. Загвар өмсөгчдийнх шиг нарийнхан шулуухан жийнс, энгэртээ жижигхэн гоёлтой усан цэнхэр майк, дэрэвгэр сормуус, нарийхан хүзүү... Хамгийн сүүлд ангиараа дисконд ороход харсан тэр л дүр төрхөөр нь Түвшин түүнийг төсөөлөн боддог юм. Түүний хувьд бүсгүй хүний гоо сайхны дээд гэвэл Хулан билээ, Даруухан мөртөө ялдамхан төрхтэй хөөрхөн төрсөн Хулан гэж... Түвшин Лхагваатай унтаад сэрэхдээ "Хэрэв энэ бүсгүйн оронд Хулан байдагсан бол..." гэж хий мөрөөдөн хэвтсэнээ үсрэн босоод хичээлдээ гүйнэ.
Тавдугаар сарын нэгэн халуун өдөр Түвшин ангийнхаа Нандингаас жинхэнэ "Но1 пөwc" хүлээн авч бөөн баяр болов. Хулангийн хамгийн дотнын найз нарын нэг Нандинтай мөйлээр харилцсан нь юутай аз вэ? Түвшин аль сарын өмнө түүнээс Хулангийн тухай жаахан асуусан билээ. Гэтэл Нандин "Чамайг яагаад Хуланг сонирхоод байгааг би мэдэхгүй, бас жаахан гайхаж л байна. Гэхдээ түүнийг гэнэт Анандтай суухаар болсонд би ч гэсэн гайхдаг болохоор Хулангаас энэ тухай асуусан юм. Гэтэл саяхан маш сонин хариу ирлээ. Хулан Анандад хайргүй. Түүнтэй хурим хийхгүй гэсэн байна лээ. Найзынхаа тухай чамд ийм илэн далангүй юм бичсэн нь зөв эсэхийг би мэдэхгүй байгаа ч гэсэн чамайг Хуланд сайн юм болов уу гэж таамаглаж байна. Надад яагаад ч юм Хулан та хоёр их сайхан хос болох юм шиг санагддаг юм..." Энэ бол түүнд жинхэнэ жигүүр ургуулсан мэдээ байлаа. Түвшин "Хайртай" гэсэн ганцхан үгийг түүндээ хэлж чадахгүй байсаар энд ирчихээд Анандын хүүхдийг гаргасныг нь анх сонсоод яаж сэтгэлээр унаж байлаа даа. Тэгээд "Хулан тэр муу Анандаасаа салчихаасай. Тэгвэл би хүүг мь өөрийнх шигээ хайрлана. Би өөрөө эцэггүй л өссөн юм чинь" гэж хүртэл мөрөөддөг сөн. Гэтэл Хулан ашгүй тэр Анандад хайргүй байх нь. Тэгвэл хайртай охиныхоо төлөө хөдлөх ёстой юм биш үү? Ийм учиртайг нь мэдсэн бол Лхагвамаатай танилцсан тухайгаа яах гэж Хуланд бичив дээ. Хулан арай өөрт нь хайртай байсан юм биш байгаа. Тэгээд л тэрнээс хойш дахиад мэйл ирэхээ больчихсон юм биш байгаа. Түвшин хичээл тараад пиццагаа зөөж явахдаа ийнхүү түмэн бодолд автан, мянган таамаг дэвшүүлсээр явлаа. Өнөө орой Лхагвамаагийн төрсөн өдөр билээ. Тэр хоёр Лхагваад зориулан хэлтсийн даргынх нь зохиосон рагtу-наас гараад бүсгүйн өрөөнд ирэв. Түвшин тэр шөнө түүний сэтгэлийг бодоод л энхрийлж байснаас дотроо Хуланг л бодоод байлаа. Өглөө нь Лхагваа түрүүлж сэрээд Түвшинг сэрээв. Тэгээд:
-За залуу минь хичээлээсээ хожигдчихов доо? Би ажилдаа явлаа. Ирэх долоо хоногт Токио явах болсон гэснээ хажууд нь ирж явган суугаад:
-Хоёулаа хамтдаа сайхан байлаа. Одоо зам замаа бодох уу даа? гэж сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүй тайван хэлжээ. Түвшин ухасхийн босоод жийнсээ углах зуур
-Чи шинэ найзтай болоо юу? гэж бас л юу ч болоогүй юм шиг тайвнаар асуулаа. Лхагваа үсэндээ лак цацан гөлчийлгөх зуур:
-Чи харин Хулангаа мартаж чадахгүй байгаа юм биш үү? Тийм болохоор хоёулаа биө биөнээ хуураад яахав. Надад ч чамтай зууралдаад байх сонирхол алга гэжээ. Ингээд л Амөрикт учирсан хоёр залуу эв найртайхан хоёр тийш болчихов. Энэ салалт Түвшинд тайвшралыг авчирсан билээ. Одоо тэр дахиад л Хулангаа хайрлан мөрөөдөж явахад чөлөөтэй болжээ.
Анандын хувьд Хуланг явснаас хойш амьдрал зогсчихсон мэт санагдах болов. Урьд нь өдөр хоног харвасан сум шиг өнгөрдөг байсан бол одоо Хулангүйгээр мөч хором бүхэн хачин удаан, ягл эртний тэмээн жингийн цуваа хэдэн мянган бээрийг тэгж л алхам алхамаар хороодог байсан болов уу гэмээр тийм залхуутай бөгөөд шаналгаатайгаар урагшлах аж.
Орой гэртээ яваад ороход нь угтах хүүхдийн хоосон ор, Хулангийн мартаад явчихсан шигтгээтэй хавчаарууд, компьютөр дээр тодрох хөгжилтэй инээмсэглэсэн зураг нь өнгөрсөн бүхнийг эргэн санагдуулж зүрхний шарх сэдрээх тул гэртээ харимааргүй санагдана. Хулан яваад яг тав хонож байлаа. Анандыг хичээлээ тараад машинаа асаан хөдөлтөл Золтуяа тааралдчихав. Тааралдах ч гэж дээ өөрөө л хичээлийг нь тарахыг хүлээж байгаад санамсаргүй тааралдсан хүн болж жүжиглэсэн нь ойлгомжтой.
Гэвч угийн шийдэмгий бус зантайн дээр дэндүү их ганцаардаж байсан Ананд түүнийг цаашаа гэж чадсангүй. Золтуяа түүний царай базаахгүйхэн байгааг хараад урьдынх шигээ муур мэт шарвалзсангүй. Харин дотроо "Хулан гуайг явчихлаа гээд царай алдчихаж. Муу Золоо санасандаа хүрлээ шүү. Одоо ухаалаг загнаж зовлонгий нь хуваалцах хэрэгтэй" гэж сэтгээд:
-Царай чинь яасан онцгүй харагдаж байх юм бэ? Өдрийн хоол идсэн юм уу? Алив манайд очъё. Чи бүр нүднээс гарчихаж хэмээн халамжлав. Хэдийгээр хамгаас хайртай Хуланг нь яваад өгсний гол буруутан нь Золтуяа гэдгийг тэр мэдэж байсан ч энэ хэдэн хоногт өөрт нь ингэж чин сэтгэлийн халамж тавьсан хүн байгаагүй мэт санагдан нэг л мэдэхэд түүний хөлсөлсөн байр руу явж байлаа. Нөгөөтэйгүүр Хулан үнэндээ өөрт нь хайртай байсан ч биш дээ. Гэтэл энэ бүсгүй л түүнийг гэж хайраа харамгүй өгч, Анандын төлөө л энэ бүхнийг хийсэн биш үү? Эцсийн эцэст Батхааны хэлдгээр алийн болгон тэр ихэмсэг хүүхнийг царайчлах юм бэ гэж эр хүний бардам зан нь ч хөдөлжээ. Хэрэв аль эртний л ийм зан гаргасан сан бол Хулан түүнд арай өөрөөр хандах ч байсан юм бил үү? Эмэгтэй хүн юм бүхэн дээр аяыг нь дагаж хадаг шиг намирсан эр хүнд нүүр өгөх дургүй байдаг шүү дээ.
Сүүлийн хэдэн өдөр хоол ч хоолойгоор давахгүй байсныг хэлэх үү. Золтуяагийн хийж өгсөн битүү шөлийг идээд хөлс нь асгаран нойрондоо дийлдээд нам унтчихжээ. Хэдэн цаг ч унтсан юм, нэг сэрэхэд нь хаврын нар жаргах дөхөн тэнгэрийн хаяа час улайран байв.
Золтуяа түүний сэрснийг яаж ч мэдсэн юм сэмхэн хажууд нь ирээд суучихав. Тэгээд духан дээр нь аяархан үнслээ. Эрвээхэйн далавч шүргэх мэт тэр хөнгөхөн үнсэлт... энэ хэдэн хоногт амссан бүхний эцэст сэтгэлийг сэргээхэд хангалттай байжээ, Тэр бүсгүйг татан цээжиндээ тэврэв...
Урьд урьдынхаас ч илүү амттайхан сөксийн дараа утас жингэмэх дуунаар Золоо халатаа нөмрөөд өндийв. Гэвч Ананд гараас нь татан хэвтүүлээд "Хэрэггүй ээ, битгий ав" гээд авахуулсангүй. Утасны хонх ямар нэгэн ууртай эрийн зандралт мэт түрэмгийгээр хэдэн удаа дуугараад таг болсноо, Золоогийн гар утас бас уянгалж гарпаа. Бүсгүй гараа явуулан утсаа авч клипийг нь хараад "Хулгайчаа" хэмээм хараах шахаад амаа барив.
Нууц амраг Бадрал нь утасдаж байлаа. Түүнийг өнөөдөр ирнэ гэснийг нь таг мартчихсандаа үнэхээр уур нь хүрэв. Тэгээд яахаа бодохоор угаалгын өрөөндөө орлоо. Бадрал энэ байрыг хөлслүүлэхдзэ Золоог хайртай залуугаа авчран өөрийг нь араар тавиг гэж тийм их мөнгө гаргасан гэж үү? Хэрэв одоо тэнэглэж байгаад Бадралыг алдчихвал хэнийгээ гэж мөнгө царайчлах юм бэ? Өөр шигээ хангалуун амьдралтай Хулантай амьдарч байсан Ананд эмэгтэй хүн мөнгөөр гачигдахын зовлонг мэдэх ч үгүй. Тэгээд ч Бадралаас мөнгө гуйдаг шиг Анандаас "Би космөтик авах гэсэн юм аа" гэвэл үргээчих байлгүй.
Тэгэхээр эвтэйхэн л мултрах хэрэгтэй. Гэтэл өөрөө сургуулийнх нь тэрүүгээр эргэлдэж байж авчирчихаад Анандыг яаж эндээс явуулах вэ?" Юу ч гэсэн миний найз одоо харихгүй бол ээж чинь санаа зовчихно" гэж хэльө гэж бодсоор нүүр дүүрэн инээмсэглэн гарч ирэв. Буйдан дээр нүдээ хагас аниад хэвтэж байгаа Анандын хажууд нь очиж түрүүнийх шигээ сэмхэн суугаад үсийг нь илснээ хүзүү, дал мөрнийх нь чилээг гарган барилж өгөнгөө "Анандаа, миний найз одоо харихгүй бол ээж чинь санаа нь зовж байгаа байх аа" гэлээ.
Залуу ч маажуулах дүртай муур шиг таатай нь аргагүй хэвтэж байснаа" Золоо, хоёулаа нэг газар хоол идэх үү?" гэлээ. Бүсгүй "Үгүй" гэж хэлж үнэхээр чадсангүй. Бадралтай энэ удаа муудалцвал ч муудалцах л болж дээ. Маргааш нэг юм зохиогоод хэлчихнэ болох л байлгүй. Эсвэл одоо гар руу нь яриад ээжийн биө муу болохоор гэртээ очиж хонох боллоо гэчихьө хэмээн шийдлээ.
Хувцсаа солих нэрээр угаалгын өрөөндөө орж байгаад гар руу нь "дохилоо" Гэтэл утсаа хаачихжээ. "Ээ. чөтгөр гэж хурал муралд орчихсон юм байх даа. За тэгвэл мөссөж биччихээд гар утсаа унтраачихаас өөр аргагүй боллоо." Хурдхан шиг мөссөж биччихээд даруухан бариу хар цамц, хар трапөц өмдөө өмсөөд сормуусаа будчихаад инээмсэглэн гарч ирэхэд нь Ананд хувцаслачихсан байж байв.
Тэр хоёр "Согөаn Hоusө"-д очлоо. Солонгос хоол сайн идэж чаддаггүй Золоо гахайн шарсан мах жимсний салат захиалав. Хоол идэх зуур Ананд түүнээс гэрийнхнийх нь тухай, яагаад байр хөлсөлсөн тухай нь асууж гарав. Золоо эртнээс ийм асуулт гарна гэдгийг мэдэж байсан болохоор "Нагац ах Солонгосоос мөнгө явуулснаар нь хичээлээ сайн давтахад хэрэгтэй гэж байр хөлсөлсөн. Ээж цэцэрлэгийн багш, хоёр дүү сургуульд" гэхчлэн аятайхнаар тайлбарлаад аргалчихав. Харин аавынхаа тухай ярихаас нэг л дургүй нь хүрээд байжээ.
Гэтэл энэ үеэр Бадрал Золоогийн хаалган дээр ирчихсэн хонхыг нь чарлуулж байлаа."Энэ хүүхэн чинь хаачдаг байнаа. Арай манийгаа хөнтрөөд байгаа юм биш байгаа" гэж тэр сэжигтэйхэн бодсоор шатаар буулаа. Тэгээд юмыг яаж мэдэхэв гэж бодсондоо орцны жижүүрээс Золоог асуужээ. "Аа, тэр байр хөлсөлдөг өндөр охин уу? Саяхан нэг залуутай хөтлөлцөөд л гарсан ш дээ. Өчигдөр тэр залуу нь машинаа надад захиж хоносон" гэж үгэнд дуртай жижүүр өвгөн "алтан хошуу" өргөчихөв. Энэ үгийг сонсоод "Юу гэнээ. Тэр муу царай муутай охинд би маллуулах юм уу" хэмээн уур омог нь хөдөлсөн амьтан машиндаа суулаа. Уг нь авгай нь Бээжин явчихсан тул хүүхдүүдээ ээжийндээ орхичихоод өнөөдөр Золтуяа дээр ирсэн нь энэ билээ. Орой утасдахад даанч утсаа авахгуй байсан юм, Ийм учиртай юм бий.
Ах нь чамайгаа дөнгөчхөж чадах байлгүй дээ гэж бодсоор жолоочдоо "Манайх руу" гэж хэлэхдээ дууныхаа өнгөнд аль болохоор уур уцаараа мэдэгдүүлэхгүйг хичээж байлаа. Гай болоход маргааш нь Золоог "Согөаn House"-д нэг "хөөрхөн" залуутай хамт явж байна лээ гэж Бадралд Чука найз нь хэлснээр өчигдрийн сэжиг таамаг нь үндсэндээ батлагдчихлаа.
Тэгээд яажшуухан тэр "пацаан"-аас хариугаа авахаа бодсоор хэд хоног Золоо руу ярьсан ч үгүй. Энэ хоорондоо жолоочоо явуулан нөгөө "хөөрхөн" залуугий нь хаана сурдаг, хэзээ ирж хээээ явдгийг гайгүй сайн судлуулж байлаа.
Хулан эмээгээ мэс заслаас гарч ирсэн өдөр орных нь хажууд сууж байхдаа л сэтгэлээс нь нэг том юм аваад хаячихсан мэт тайвшраад явчихыг мэдэрлээ. Анандаас салсан энэ хэдэн хоногт аавынхаа асуусан харц, ээжийнхээ зэмлэнгүй нүдийг хараагүй юм шиг явсаар, сэтгэл дотроо бас Анандыг өрөвдөн, хааяахан үгүйлэгдээд байгааг нь мэдэрч л байсан билээ.
Гэвч тэр эргэж буцахыг хүссэнгүй, Эмэгтэй хүний дасамтгай зангаар жил гаруй үөрхсэн Анандыг үгүйлээд байсан ч гэсэн хүүгээ асран, эмээгээ сахин аль болохоор завгүй байж сэтгэлээ тайтгаруулж байсан билээ. Тэгээд ч энэ хэдэн хоногт олныг эргэцүүлэн бодож, Анандыг Золтуяа руу гүйхээс аргагүй байдалд оруулсан шалтгаан нь юу байсныг сайн ойлгосон ажээ.
Аливаа юманд учир шалтгааны талаас нь, логикийн шинжлэх ухааны хувьд дүгнэлт хийх юм бол Хулан л өөрөө түүнийг Золтуяа руу түлхсэнээ сайн ойлгож байлаа. Тийм ээ. Хулан өөрөө л түлхсэн. Сэтгэл зүрхэндээ шал өөр хүнийг хайрладаг болохоор тэр Анандад хэзээ ч хайр энхрийлэл амсуулж байсангүй.
Өөрөө ч түүнээс амраглалын таашаал амсч байгаагүйтэйгээ адилхан Анандад эр хүний жаргалыг бэлэглэж байгаагүй шүү дээ. Тэр нэгэн өдөр Түвшинг хайраа илчлэн гэртээ багадаа хагалчихсан тоглоомыг нь явуулснаас хойш Хулан Анандад улам сэтгэл хөрсөн билээ. Тэгээд Анандыг шөнө бүхэн намайг тайван байлгаасай гэж залбиран, үнсэж таалахаар нь "Бушуухан дуусаасай" гэж салахын түүс болдог байгаагүй гэж үү?
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино