2010/11/19

"Азтай аавын охин" болох 3 алхам

Бүх юм нь санасан ёсоор сэтгэлчлэн бүтдэг, хаана ч үеийнхнээсээ үргэлж нэг "шат"-ны дээр зогсдог эмэгтэйчүүдийг хараад тэдэнд ямар нэг нууц "ид шид" байдаг юм биш байгаа гэж гайхах үе бишгүйдээ л байдаг. Тэдний эгнээнд орох тийм ч хэцүү биш. Заяаз та бүхэнд амьдралын зам нь бараг л дардан байдаг эмэгтэйчүүд, өөрөөр хэлвэл "Азтай аавын охид"-ын нэг болох алхмуудыг хүргэж байна.


Бусдын хайр хүндэтгэлийг хүлээ
Өөрт ямар ч муу юм хийгээгүй хирнэ л хамт байхад таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс байдаг. Нөгөөтэйгүүр тийм ч царайлаг биш хэрнээ л цаанаасаа сэтгэл татдаг, аятайхан хүмүүс бий. Ийм хүмүүсийг бид "нүүрний буянтай" гэж нэрлэх нь бий. "Charisma" буюу бусдыг өөртөө татах чадвар өндөр хүний хүсэл аяндаа биелдэг нь нууц биш. Учир нь тийм хүнд хүмүүс таслах дуртай байдаг ба түүнийг ямар ч нөхцөлд юу ч хөөцөлдсөн торох юмгүй амархан бүтдэг. "Азтай аавын охин" болмоор байвал "charisma"-гаа өндөрсгөгтүн. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд ч бас хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү. Бүгдийг хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд та өөрөө ч бас бүгдийг ялгалгүй хүндэлдэг байх ёстой. Charisma-гаа өндөрсгөхөд энэ нийтлэл тус болох болно-Хүмүүст таалагдах зургаан арга

Амьдралд хандах хандлагаа өөрчил
Өөрөөр хэлвэл аливаа юмсаас сайн сайхныг нь олж харж сур. Та амьдралд яаж хандана, амьдрал танд яг л тийм хариу өгдөг хөдлөшгүй хуулийг санаж яваарай. Өчүүхэн жижиг асуудлаас болж оюун санаагаа бухимдлаар дүүргэдэг хүмүүсийн өдөр тутмын амьдрал ялих шалихгүй асуудлаар тасардаггүй.
Миний нэг танил тэднийн нэг. Тэр үргэлж жижигхэн зүйлд бухимдаж, дараа дараагийнхаа саадыг өөртөө далладаг юм. Шалан дээр жаахан ус асгарах төдийд л хөмсгөө зангиддаг. Түүний холоос зорин очсон дэлгүүр нь тэр өдөр дотоод ажилтай байж таарах, номын сангаас зээлсэн номных нь яг унших ёстой хуудас нь урагдчихсан байх зэрэг ялихгүй асуудлууд түүнд гай болох гэсэн мэт ар араасаа цуварсаар байдаг.
Бид амьдрал бүхэлдээ ямар агуу болохыг анзаардаггүй. Өглөө болгон чин сэтгэлээсээ өөдрөг хандлагатай босч бай. Өөдрөг явсан хүн болгон амжилтанд хүрдэггүй ч, амжилтанд хүрсэн хүмүүсийн 98 хувь нь төрөлхийн өөдрөг сэтгэлтнүүд байдаг нь тохиолдол биш билээ. Амьдралыг сайхнаар харвал таны ажил үйлс ч бас саад багатай байх магадлал өндөрсдөг.


Ямар хүн болохыг хүсч байна, тийм хүнийхээ сэтгэлгээг өөртөө төлөвшүүл
Эргэн тойрныхоо таны бахарлыг магадгүй атаархлыг төрүүлдэг эмэгтэйчүүдээс үлгэр жишээ авч өөрийнхөө амьдралд хэрэгжүүл. Тэдэн шиг болоход танд ямар зан чанар дутагдаж байна?
Хамгийн түрүүнд биеэ авч явах байдалдаа дүгнэлт хийгээд үзээрэй. Таны үг яриа, харилцааны соёл, бусдад үнэлэгдэх байдал тэднийхээс хэдий чинээ хол байна, төдий чинээ төвшинд нь хүрэхэд хэцүү байх болно. Тиймээс амьдралдаа сэтгэл хангалуун эмэгтэйн хандлагыг өөртөө бий болго.
"Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур" хэмээн "Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг" номын зохиогч Нам Ин Сүг бичжээ. Та хэн болохыг хүсч байна, түүн шигээ л ярьж, хөдөлж, сэтгэ.
Хамгийн наад зах нь дэлгүүрт ороод хямдарсан барааны сагс руу явдаг байсан бол одоо эхлээд шинэ загварын, үнэ ихтэй хувцасны тасгаар илүү их зочлоорой. Тэр болгон худалдаж авах боломж тааруу байсан ч таны барааг сонгох нүд илүү "өргөсөх" болно. Энэ бол зөвхөн эхлэл. Энэ мэтчилэн өөрийн "хүссэн хүн" шигээ сэтгэвэл түүн шиг ярьдаг болно. Түүн шиг ярьвал аяндаа түүн шиг сэтгэдэг болно. Тэгж ярьвал таны хүрээлэд, ажлын мест, хамт олон дундах нэр хүнд ч мөн л тэдэн шиг болон өөрчлөгдөхий та өөрийн нүдээр харах болно.

Та бол хэн хүнээс илүү хувьтай амьдрах ёстой бүсгүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, ирээдүйгээ илүү сайхан болгох хүсэл, эрмэлзэлтэй байж, бодит алхмуудыг хийж чадвал хорвоо таны гарын аясаар хөдлөх болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино