2010/11/20

Ухаалаг эхнэр гэж хэнийг хэлэх вэ?

Image hosting by IMGBoot.com
Эр нөхрийнхөө халаасыг хэзээ ч бүү нэгж!
Нууц амрагийн ул мөрийг олох гэж хүүхнүүд ингэх нь бий. Оновчтой бус арга. Харин ч гэр бүлээ эвгүй байдалд оруулж мэднэ шүү.

Эр нөхрийнхөө хувийн эрх чөлөөнд нь бүү халд!
Та нөхөртөө хичнээн хайртай байсан ч гар утасны мессежийг нь шалгах зэргээр хувийн эрх чөлөөнд нь хэтэрхий бүү халд. Мөрдөж мөшгих тусам асуудал улам нууц байдалд ордог юм шүү.

Эр нөхрөө оройтлоо гэж зэмлэх нь муу ёр!
Оройтож ирэхэд нь элдэв зүйл шалгаах, үдэш орой хэрүүл уруул өдөх, тайлбар тавиулах гэж оролдох нь муугийн ёр. Өглөө нь түүнд өөрөө ярих боломжийг олго.

Нэг ярьсан зүйлээ олон дахин бүү давт!
Нэг л мэдэхэд эр нөхөр тань таныг сонсохоо огт болино шүү. Үнэ цэнээ ч алдана. Асуудал байвал тайван сууж байгаад ярь, шийд, зөвшилц.

Эхлээд өөрөө илэн далангүй нээлттэй бай!
Эр хүн хэнэггүй мэт харагдавч эмэгтэйчүүд юу нуугаад, юуг дутуу яриад байгааг анддаггүй. Та өөрөө нээлттэй бус, хаалттай байдаг бол эр хүнээс илэн далангүй байхыг хүсэх хэрэггүй.

Өрсөлдөгч эмэгтэйгээ хэзээ ч бүү муул!
Та хоёрын дундуур нэг эмэгтэй оржээ гэж бодъё. Гэр бүлээ аврахын тулд түүнийг газар дор ортол нь муулах хэрэггүй. Энэ олигтой юм биш. Байдгаараа л бай. Гэр бүлдээ өмнөхөөс ч илүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл. Цэвэрхэн гэр орон, тав тух, сайхан хоолны амт үнэр, эерэг уур амьсгал нь эр хүнд маш олон зүйлийг бодогдуулдгийг бүү мартаарай.

Хэзээ ч бүү тулган шаард!
Эсвэл надтай амьдар, эсвэл тэр хүүхнээ сонго гэх мэтийн тулган шаар-далтыг хэзээ ч бүү хий. Тэр бүрмөсөн явчихаж мэднэ шүү. Салах амархан, харин дахин гэрлэх нь салахаасаа хэцүү байдгийг бүү март. Зүгээр л аргагүй байдалд бүү оруул. Хожим нь шүүх дээр уулзахгүйн тулд салах түлхэц, шалтгаан түүнд бүү өг.

/Хань/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино