2010/11/19

Та хэр "муу охин" бэ?

Image hosting by IMGBoot.com
Та хэр дүрсгүй вэ? Хааяа өөрийгөө удирдаж чадахаа байчихдаг уу? Дүрэм журмыг хэр баримталдаг вэ? Энэ талаар доорхи сонжоо танд хариулна.

1. Найзынхаа найз залууг хэзээ нэг цагт "өдөж" байсан уу?
а. Хэзээ ч үгүй. Тэгэх юм бол найзуудын ёс журмыг зөрчсөн хэрэг болно.-5
б. Хааяа л. Гэвч зүгээр л хөгжилдөхийн тулд л даа. Хэтрүүлэхгүй байх нь чухал.-3
в. Тийм ээ. Найзын маань найз залуу гэдэг бол бараг л миний найз залуу гэсэн үг.-1

2. Анхны болзоон дээрээ хийж болзошгүй хамгийн "дүрсгүй" үйлдэл тань?

а. Түүнд өөрийн торон дотоожоо дурсгал болгон өгөх.-5
б. Олон хүнтэй газар үнсэлцэх.-3
в. Хоолноос нь булааж идэх.-1

3. Дүүрэн хүнтэй баран дотор та зузаан гэгчийн түрийвч оллоо...?

а. Бичиг баримтыг нь шалгаж үзээд, эзнийг нь олохыг хичээнэ.-1
б. Нэг уух юмны мөнгө аваад, байсан газарт нь эргүүлж тавина.-5
в. Авмаар байсан ч барменд нь өгнө.-3

4. Ажлын газраараа баяр тэмдэглэж байлаа. Та нилээд согтсон байна. Шинэ дарга чинь аятайхан харагдаад байвал...?
а. Түүнтэй яриа өдөж, өөдөөс нь инээмсэглэнэ.-3
б. Түүний хажууд гуяа гаргаж сууна.-5
в. Энэ бодлоо мартаж, өөр өрөөнд орно.-1

5. Та "дүрэм журам"-ыг хэр баримталдаг вэ?
а. Зөрчихгүй юм бол дүрэм журам гэж байгаад яах юм бэ?-5
б. Мөрдөх ёстой болоод л зохиогддог биз.-1
в. Нөхцөл байдлаасаа л шалтгаална. Гэвч хааяадаа зөрччихөд юу нь болохгүй гэж.-3

6. Та "Ер нь яадаг юм бэ?" гэдэг үгийг хэр их хэрэглэдэг вэ?

а. Бараг хэрэглэдэггүй. Би өөрийгөө удирдаж чаддаг.-1
б. Долоо хоногт хоёр удаа бол зайлшгүй.-5
в. Хааяа. Гэвч тэгж хэлээд ямар нэг болохгүй юм хийснийхаа дараа гэмээ цайруулж, харамсдаг.-3

7. Таныг хүмүүс ихэнхдээ ямар үгээр тодорхойлдог вэ?
а. Найдвартай, бат.-1
б. Таахын аргагүй, юу ч хийж магадгүй.-5
в. Нээлттэй, чөлөөтэй.-3

8. Таны найз "солиотой" тэмдэглэсэн төрсөн өдрийнхөө талаар ярьжээ. Та юу гэж хариулах вэ?
а. Чи ухаанаа гээчихсэн байсан юм уу?-1
б. Тийм үү? Миний түрүү жилийн төрсөн өдөр наадхаас чинь ч аймар болж билээ.-5
в. Ямар гоё юм бэ? Тэгж нэг тэмдэглэх юмсан.-3

"Муу охин" /31-40 оноо/
Та дүрсгүйтэх дуртай. Эрх чөлөөтэй байдал, өдрийг мартагдашгүй дурсамжтай өнгөрөөх таны хувьд их чухал. Гэвч таны энэ "дархлаагүй", "задгай" зан өөрт тань хор хөнөөлтэй байж болзошгүй. "Ер нь яадаг юм бэ?" гэж хэлээд л, том боломж, сайхан учралуудыг өөрөөсөө түлхсэн байж магадгүй. Хааяа ч гэсэн юманд ул суурьтай, нухацтай хандаж, хийх гэж байгаа үйлдлээ хянаж сураарай. Таны үйлдлийн үр дагавар ямар вэ гэдгийг тунгааж байгтун.

Жаахан дүрсгүй охин /19-30 оноо/
Таны биеэ барих чадвар их сайн юм. Та ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө үргэлж түүний үр даагврыг сайтар тунгаадаг. Гэвч "гэмгүй" жижигхэн зүйлс дээр дүрэм зөрччихдөг. Та муу охин болохыг хааяа хүсдэг ч, тэр нь буруу гэдгийг мэддэг учир тэгтлээ тэмүүлдэггүй. Ганц нэг дүрсгүйтэх нь таны төрөлхийн хүмүүжилд нөлөөлдөггүй.

"Ээжийн сайн охин"
/8-18 оноо/
Та бол сахиусан тэнгэр. Гэвч сахиусан тэнгэрүүд хааяа сайхан зүйлсээс хоцорчихсон байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Та дүрэм журамд баригдмал ба үргэлж яах ёстой, яг түүгээр нь л хийнэ гэдэг зарчмыг баримталдаг. Ямар нэг буруу юмын талаар бодохоос ч эмээдэг зарчимч бүсгүй. Таны энэ зан хааяа эргэн тойрныхонд чинь хүндрэл учруулдаг. Учир нь тэд таныг загнах, эсвэл сургамжилахаас зайлсхийж таны дэргэд өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаггүй. Хааяа нэг дүрсгүйтэх нь хөгжилтэй бөгөөд таныг тэр чигт нь муу хүн болгодоггүй. Та угаас контрол сайтай эмэгтэй шүү дээ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино