2010/11/17

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

14-р хэсэг

Ананд Fm-ийнхээ дууг аяархан болгоод “Балетчин охин юм байна. “Жизель” тоглоно гэнэ үү? Хуланд билетийг нь аваад өгвөл баярлана даа” гэж бодлоо. Түүнийг ээжийнхээ ажил дээр очтол ээж нь их л ноцтой царайтай угтжээ.. “Айхгүй ч гэсэн аягүй “ гэгчээр Ананд ч зөөлөн буйдан дээр чимээгүйхэн сандайлав.. Ээж нь ширээнийхээ цаанаас босон дэргэд нь ирж суугаад “За хүү минь, чи ч яахав . Насанд хүрсэн хүн хаана хонов энэ тэр гэж би асуухгүй . Хулан яагаад гэртээ харьчихав? гэлээ. Ананд хирдхийн “Арай үгүй байлгүй “ гэсэн горьдлого дүүрэн харцаар ээжийгээ харж “ Эмээгээ сахих гээд явсан байлгүй дээ” гэж дорой дуугарлаа. -Чи чинь хэзээнээс ийм завхуул зантай болоов. Утсаа салгачихаад хаа байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Өчигдөр би тараад харьсан чинь нөгөө гурав маань байдаггүй . Гайхаад утасдсан чинь Хулан эмнэлэг дээр байна лээ. “Танд дараа учраа хэлнээ. Ямар ч гэсэн бид гурав бүрмөсөн харьчихсан шүү гэж Анандад хэлээрэй “ гэсэн. Та нар чинь юу болоод байгаа улс вэ? гэж бухимдуу хэлээд шилэн аягатай ус авч уув. Ананд бас нэг аяга ус авч хатаад байгаа хоолойгоо норгоод “ Ээж ээ, та Хуланг очоод аваад ирээч. Таныг очвол хүрээд ирнэ дээ” гэж хашгирах шахан хэлээд нүүрээ дарлаа.Ээж нь хүүгээ тэврэн мөрийг нь илж “ За, зүгээр, зүгээр. Залуу байхад аль муудалцахыг тэр гэхэв дээ. Миний хүү өөрөө очоод уулз. Чи өөрөө л Хуланг гомдоосон хүн байна даа.Ер нь ингэж гадуур хонодгоо боль “ гэж намуухан дуугаар ярьж байв. Ээж нь Анандыг бүр бага байхад нь л хичээлдээ муу авчихаад ирэх ч юм уу, найзуудтайгаа гөвшилцөөд нүдээ таглачихсан нус нулимс болоод орж ирэхэд нь загнадаггүй, ингэж элгэндээ тэврэн намуухан дуугаар аргадах, ухааруулахын завсар өөрийнх нь бурууг бас ойлгуулаад авдаг сан. Ананд эргээд зургаан настай болчихсон мэт санагдав. Харин аав нь бол “Пөөх чи чинь яачаа вэ? Би л лав ийм нойлын ногоон тэг байгаагүй.” гэх ч юм уу, “ Чи чинь ямар амьтнаа дууриасан урагшгүй амьтан бэ? Яаж эр хүн болноо. Охин хүүхэд байсан бол амар байхгүй юу” гэхчлэн үглэдэг сэн. Ананд ээжийнхээ өрөөнөөс гараад хичээлдээ ч очсонгүй шууд гэр рүүгээ давхилаа. Ямар азаар цагдаа зогсоож торгоогүй юм бол . Ажил цугладаг цаг өнгөрсөн болохоор замын түгжрээ ч гайгүй байсныг хэлэх үү. Би чинь хот дотор яваа хүн шүү гэж татаад л байсан мөртөө 90 милтэй давхисаар гэрийнхээ гадаа ирж зогсов. “Хулан явчихсан”, “Хулан явчихсан” гэсэн хоёрхон үг л зүрхийг нь зүү шивэх мэт хатгасаар машинаа яаж түгжсэн, эзгүй гэрийнхээ хаалгыг яаж онгойлгосон нь ч бүү мэд. Нэг л мэдэхэд эзэнгүй үлдсэн өрөөндөө зогсч байв. Хүүгийнх нь хоосон ор, Хулангийн гоёлын ширээ эздээ үгүйлэх мэт. Ананд ханхай өрөөнийхөө голд зогссоор байснаа орныхоо дэргэд очоод лагхийтэл суулаа. Тэр эзгүй өрөөндөө муухай хашгиран уйлмаар санагдахад орон дээрээ салхийтэл унаад биеэ барьж, дэрээ тэврэн хэсэг хэвтлээ. Гэтэл дэрнийх нь дэргэд хэсэгхэн цаасны өөдөс харагдав. Гараа сунган авч үзвэл тэмдэглэлийн дэвтрээс урж авсан хуудас цаасан дээр “Ананд аа, айл гэр болж тоглохоо больцгооё. Хулан “ гэсэн ганц өгүүлбэр байлаа. Хулан Баабараас иш татах их дуртай. Ялангуяа маргаж, мэтгэлцэх үедээ янз бүрийн хорон ёжтой ишлэл зогсоо зайгүй шидэлдэг зантай. “Айл гэр болж тоглох” энэ бол аргагүй л Хулангийн уур нь хүрснийг гэрчилнэ. Ананд тэр хуудсыг шидчихээд ухасхийн босвол дэрнийх нь хажууд хоёр гэрэл зураг байж байх аж. Өөрийнх нь Золтуяагийнд хоносны өглөө авсан бололтой. Халамцуудаа очиж хоносон тэр нэгэн өрөөнд диван дээр, хүн төрөлхтний үүслийн домгийн баатар Адам мэт эхээс төрснөөрөө хэвтэж байгаа зургаа хараад хамаг биеэр нь зараа гүйчих шиг л болов. Зургийн ард талд “4-р сарын 10” гэж Золтуяа бичсэн бололтой. Өчигдрийн төрсөн өдөр ч бас өөрт нь зориулан Хулангаас салгах гэж түүний зохиож найруулсан жүжиг байснаас зайлахгүй. Гэхдээ Золтуяа түүнийг ган аргамжаар оосорлоод гэртээ аваачсан гэж үү? Бүх бурууг өөрөөсөө л хайх ёстойг тов тодорхой ойлгоод Ананд гашуудалтайгаар “Хулаан, би чамд хайртай, хайртай ш дээ” хэмээн шивнэн шивнэн уйллаа. Эр хүн уйлдаггүй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Хар багаасаа хайрлан дурласан хамгийн эрхэм хүндээ хаягдчихаад өөртөө гомдон уйлж болдоггүй юм уу, ер нь яадаг юм бэ? Тэр Хулангаас хүссэн хайраа хүртэж чадаагүйдээ сониучхан сэтгэлдээ хөтлөгдөн Золтуяатай хоёр шөнийг өнгөрөөсөн нь үнэн. Зохиолын төгсгөлийг “Хулан” номноос үргэлжлүүлэн уншина уу.

Ананд тэр хуудсыг шидчихээд ухасхийн босвол дэрнийх нь хажууд хоёр гэрэл зураг байж байх аж. Өөрийнх нь Золтуяагийнд хоносны өглөө авсан бололтой. Халамцуудаа тэр хүүхэнтэй очиж хоносон тэр нэгэн өрөөнд диван дээр, хүн төрөлхтний үүслийн домгийн баатар Адам мэт эхээс төрснөөрөө хэвтэж байгаа зургаа хараад хамаг биеэр нь зараа гүйчих шиг л болов. Зургийн ард талд “4-р сарын 10” гэж Золтуяа бичсэн бололтой. Өчигдрийн төрсөн өдөр ч бас өөрт нь зориулан Хулангаас салгах гэж түүний зохиож найруулсан жүжиг байснаас зайлахгүй. Гэхдээ Золтуяа түүнийг аргамжаар оосорлоод гэртээ аваачсан гэж үү? Бүх бурууг өөрөөсөө л хайх ёстойг тов тодорхой ойлгоод Ананд гашуудалтайгаар “Хулаан, би чамд хайртай, хайртай ш дээ” хэмээн шивнэн шивнэн уйллаа. Эр хүн уйлдаггүй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Хар багаасаа хайрлан дурласан хамгийн эрхэм хүндээ хаягдчихаад өөртөө гомдон уйлж болдоггүй юм уу, ер нь яадаг юм бэ? Тэр Хулангаас хүссэн хайраа хүртэж чадаагүйдээ сониучхан сэтгэлдээ хөтлөгдөн Золтуяатай хоёр шөнийг өнгөрөөсөн нь үнэн. Гэвч хүн болсоор анх амсч, шатаж бадарч үзсэн тэр гал халуун хайрын эзэн нь Хулан биш гэж үү? Хайртыгаа дэргэдээ байхад тэр нандин эрдэнээ хүн үнэлж чадахаа больчихоод, хаягдан хоцорсон хойноо зүрхний гүнээсээ харамсан гашуудахын зовлонг Ананд сая л мэдэрчээ. Тэр өнөөх шившгийн хоёр зургийг жижиглэн урж хаячихаад бослоо. “Одоо яах вэ?” Цаг дөнгөж л арав өнгөрч байв. Хулан өдийд хичээл дээрээ байгаа . Хэрэв сургууль дээр нь очвол тэр өөртэй нь уулзах ч үгүй гэдгийг Ананд сайн мэдэж байлаа. Гэтэл нүднийх нь үзүүрт нэг юм гялсхийх шиг болов. Орон дээр нь нэг юм гялалзаад байлаа. Нүдний үзүүрт өдрийн од мэт тийм хурцаар гялалзах юм юу байдаг билээ? Гараа явуулан тэмтэрлээ. Бөгж байлаа. Түүний Хуланд бэлэглэсэн өнөөх сүйн бөгж нь. “Хайртай шүү, хайртай” гэсэн аугаа сэтгэлийнхээ илэрхийлэл болгон хаа холын Сингапураас хүнд захин авчруулж сэтгэлээ шингээсэн бэлгийг нь Хулан орхиод явчихжээ. Өдрийн тэнгэрт гялалзах ганц содон од мэт гялтганасан тэр бөгжийг Ананд дэрний хажуугаас авч алган дээрээ тавивал цэл хүйтэн цагаан алт Хулан тэр хоёрын харилцаа яг ингэж хөрсөн шүү гэдгийг илтгэх мэт алганых нь хуруу дарамхан хэсгийг мөс шиг хайрах аж. Очир алмасыг дууриалган чадварлаг зассан гэрэлт циркон чулууг цагаан алтанд шигтгэсэн тэр бөгж үнэхээр хайр дурлалын тоглоом чинь дууссан шүү гэдгийн дэндүү ойлгомжтой баталгаа байлаа. Чамин, өвөрмөц хийцтэй юманд дуртай, бас хэзээ ч шар алт зүүдэггүй Хулан энэ бөгжиндөө хичнээн хайртай байсныг тэр мэднэ. Хүүтэйгээ төрөхөөс гарч ирсэн өдөр нь Хуланд энэ бөгжийг бэлэглэхэд “Баярлалаа. Яасан гоё юм ? Мөнгө юм уу?” гээд нүүр рүү нь хөөрхөн харж байсан нь, орой нь зочид явцгаачихсан хойно ээж, аав, дүү гуравтаа бөгжөө үзүүлэн “Ямар байна? Ананд өгсөн юм” гэхэд Хулангийн ээж “ Алив, арай бриллиант биш биз дээ?” гэхэд шигтгээнд нь гэрэл ойлгон тоглож, “Алмаз биш ч гэсэн таны бөгжнүүдээс дутахгүй гоё гялалзаж байгаа биз дээ ?” гээд инээмсэглэн ээждээ бөгжөө үзүүлж байсныг нь тов тодхон санах тусам зүрх нь агшилтаа зогсоох мэт хөндүүрлэж байлаа. Ананд “Би баян болохоороо чамд заавал жинхэнэ алмаз зүүлгэнэ ээ” гэж тэр орой амласан сан. Хуруундаа энэ бөгжийг зүүчихээд хацар нь үлмэдэг ягаарчихсан “Гоё юм аа” гэж байсан Хулангийн дүр сэтгэлээс нь гарахгүй, зүрх нь хэсэг хэсгээрээ өмрөөд байх шиг хөндүүрлэн шимширнэ... “Би чамаас ганцхан үг, ердөө л хайртай гэсэн ганцхан үг сонсохыг яасан их хүсдэг байлаа даа. Хэрэв тэр үгийг л чи надад хэлчихсэн бол ... би юунд Золоотой хонох гэж явах юм бэ? Би чамаас тэр л ганцхан үгийг цөхөртлөө хүлээсэн ш дээ...” Тийм ээ, Анандад ганцхан үг хэлэхэд л хангалттай байсан юм. Гэвч Хулан нэгэнт түүнд хайргүй юм болохоор тэр үгийг нь хэлсэнгүй. Ананд ч баланд шунасан эрвээхий, нэгэн мөчийн жаргалын төлөө амиа зольдог эр хилэнцэт хорхой мэт, Золоо бүсгүйн харамгүй хайранд татагдчихсан билээ Хуланг хүүгээ аваад, асрагч охиноо дагуулаад гэртээ гэнэт яваад ортол аав, ээж хоёр нь байсангүй . Дүү нь ганцаар төгөлдөр хуураа тоглон сууж байлаа. Хаалга торхийх чимээнээр хөгжмийн аялгуу гэнэт тасран Бөртэ охин гүйгээд ирэв. Охиныг ийнхүү гэртээ гав ганцаархнаа байхад эгч нь хүүтэйгээ гэнэтхэн хүрээд ирнэ гэдэг жинхэнэ янзтай сюрприз байлаа. -Нi, ямар гоё юм бэ? Очир оо, миний дүү, ажаадаа ир гэсээр тэр зээ дүүгээ гар дээрээ авлаа. Хулан пүүзээ тайлан хамар дээрээ эрвээхэйтэй памбагар хилэн шаахайгаа углаад: -Сайн уу, миний дүү? Аав, ээж хоёр эмнэлэг дээрээс ирээгүй юм уу? гэж асуунгаа үүднийхээ том хүрэл толинд харан үснийхээ хавчаарыг авлаа. Дандаа том хүмүүсийн дунд байсаар Бөртэ охиныг үзээд Очир хүү хөөрөн баясч, шүлсээ гоожуулан дэгж дэрвэнэ. “Чи яасан хөөлхөн юм бэ?” хэмээн хүүг нь өхөөрдсөөр байгаа Бөртэ: -Тэр хоёр одоо ирнээ. Харин та гурав хоноод явна л даа? Нээрээ Ананд ах бас ирнэ биз дээ? гэж асуухад нь Хулан үүргэвчээ Цэндээд өгч “Алив, энийг миний өрөөнд оруулаад тавьчих.” гэснээ гал тогооны өрөө рүү шагайгаад зочны өрөөндөө орон том пимбэгэр буйдан дээрээ дээш харан унаад, нүдээ аньснаа: -Цэндээ дүүдээ жимстэй таргийг нь өг. Бөртэ, миний хөөрхөн дүү нааш ир, энд суу гэлээ. Эгч нь их л чухал юм ярихдаа л ингэж нялуурдгийг мэдэх тул охин Очироог Цэндээд өгөөд буурьтай царайлан хажууд нь ирж суулаа. Хулан өндийж хажуудаа байсан удирдлага авч асар том дэлгэцтэй “Sony” зурагтаа асаан сувгийг соьлж байснаа унтраачихаад дүүгийнхээ толгойг илэн : -Бид гурав бүрмөсөн хүрээд ирсэн. Одоо дахиад Анандынд очихгүй. За юу гэлээ.
Дuu нь нuдээ тормолзуулан эгч рuuгээ харснаа
-Тa нөхрөөсөө салчихав уу? Гэхэд нв
-Ананд миний нөxөр биш ш дээ.
-Хурим хийгээгүй болохоор уу? Та хоёр чинь зун хуримаа хийнэ ш дээ.
-Эгч нь хурим хиймээргүй байна. Би одоо дөнгөж 19-тэй юм чинь.
-Тэгэхдээ та дөнгөж 19-тэй мөртлөө Очироог гаргасан биз дээ.
-Тэгээд?
-Юу тэгээд гэж? Очироо тэгээд аавгүй яах юм?
-Аав нь байгаа ш дээ. Зүгээр л эгч нь анандьай суумааргүй байна. Ойлгов уу?
-Аа, мэдлээ, та өөр хүнд хайртай болчихсон юм байна. Тэр чинь тэгээд гоё залуу юм уу?
-За, за. Ийм жаахан юм байж юун хэрэгт дуртай юм. Эгчдээ нэг намуухан ая тоглоод өг, за юу? Дүү нь дурамжхан босч, "За, тэгээд юу тоглох юм бэ?" гэсээр өpөө рүүгээ явлаа. Хулан хойноос нь өхөөрдсөн харцаар харснаа буйдангийн тушлэгээ налав. Удалгүй Бэхын бяцхан сонатинагийн намуухан аялгуу уянгалан түүний бухимдсан сэтгэл рүү урсаж эхэллээ. Яг энэ үеэр гар утас нь дуугарч, Цэрэнханд залгав.
-Миний хүүхдүүд хаана явнаа? гэхэд нь Хулан тулгамдахдаа:
-Би эмнэлэг рүү явах гээд Цэндээ, Очироо хоёрыг аавынд орхичихлоо гэчихэв.
-Ананд хаачаав?
-Мэдэхгүй ээ, ер нь би танд ... дараа учрыг иь хэлнээ. Бид гурав бүрмөсөн харьчихсан шүү гэж Анандад хэлчихээрэй гээд утсаа бүр унтраачихав.
Орой арав болж байхад аав, ээж хоёр нь ирцгээв. Хуланг хүүтэйгээ гэнэт ирчихсэн байх юм гэж санаагүй аав нь баярласан мөртөө гайхсан шинжгэй хөмсгөө өргөөд:
-За энэ чинь яасан сонин хүмүүс вэ? өвөө нь гараа угааж байж уулзанаа гэхэд ээж нь яаран гутлаа сугалан хаяж:
-Еэ, хөөлхий дүү, миний муухай хүү гэсээр зээ руугээ зүтгэв. Бөртэ хөгжмөө орхиод;
-Аав аа, ээж ээ, энэ гурав манайд хононо гэсэн гээд эгч рүүгээ сэрэмжтэй гэгч нь харлаа. Хулан зочны өрөөний дугуй хаалгыг түшин зогссоор:
-Эмээ яаж байна? Би маргааш хичээл тарж очоод сахиж хононо оо гэв.
-Эмээ нь дажгүй ээ. Тав хоноод хагалгаанд орохоор болсныг чи сонссон бил үү? гэж ээж нь хэлээд:
-Цэндээ, миний охин ахдаа шөл хийчих. Хэдүүлээ бэлэн котлет шараад идчихье. Ингэхэд Ананд ирэх юм уу? гээд Хулан руу харав, Хулан ээж рүүгээ хэнэггүй харснаа:
-Ирэхгүй ээ. Би ч дахиж тэднийд очихгүй гээд угаалгын өрөөндөө орчихов. Ээжийнх нүд томрон өвөр дээрээ ганганах эээ рүүгээ нэг, Хулангийн хойноос нэг хараад:
-Юу? Чи чинь ... гэтэл Батболд;
-Охиноос одоо олон юм шалгаагаад дэмий. Цаадхи чинь үг унагах ч үгүй. Зөнд нь орхичих гэжээ. Тэднийхэн хэдэн минутын дараа оройн хоолоо идэхээр ширээ тойрон суухад ашгүй дахин Анандын тухай яриа гарсангүй өнгөрчээ,Харин маргааш өглөө нь Хулан хичээлдээ явах цагаасаа хамаагүй эрт босч аав, ээж хоёртоо өглөө уудаг усыг нь нэлээд сайн ширгээн буцалгаж мөнгөн аяганд хийж тавиад, унд бэлтгэн ширээ засч байтал ээж нь гал тогооны өрөөнд ороод иржээ. Бүсгүй ээжийнхээ нүд үл мэдэгхэн сэлхэрснийг хараад:
-Ээж сайхан нойрссон уу? Нүд чинь яагаад хавдчихсан юм бэ? гээд мөнгөн аягатай усыг нь авч өглөө. Ээж нь дуугүйхэн усыг авч хэд балгаснаа буруу хоолойгоороо залгин хахаж цацаад хажуудаа байгаа сандал дээр лагхийтэл суулаа. Хулан ээжийнхээ дэргэд очин толгойгий нь цээжиндээ наан тэврээд:
-Та надаас болоод санаа зовоод байх хэрэггүй шүү. Танд зохихгүй байна гэхэд:
-Чи багаасаа их бие даасан гөжүүд зантай хүүхэд байсан. Би чамайг зөнгөөр нь л байлгасан. Гэтэл хар нялхаараа хүүхэд гаргалаа. Энэ үгийг арай ядан хэлээд хоолой нь зангираад ирэхэд их л хүчилсэн шинжтэй чанга гэгч нь хоолой засан:
-Гэтэл чи мать-одиночка болох нь уу? Юу болоод байгаа юм бэ? Боже мой гээд усаа иэг амьсгаагаар залгилав. Ээж нь хамгийн баярласан. эсвэл сэтгэл тавгүйтсэн үедээ ийнхүү оросоор хольж ярьдаг. Тэгэхэд нь Хулан ээжийгээ Оросын колонийн үлдэгдэл хэмээн шоолдог билээ. Одоо бол юун шоолохтой манатай. Өөрөө хүү төрүүлэн энэ амьдралд өөрөөсөө нэгэн амь таслан үр төрүүлэх эх хүний зовлонг биеэрээ мэдэрснээс хойш ээжийгээ хачин их өрөвдөх болсон билээ.
-Ээж ээ, би Анандад хайргүй. Тэгээд хайргүй хүнтэйгээ яаж амьдрах юм бэ? Та аавд хайртай, тийм биз дээ? Би бол Анандаас өөр хүнд хайртай. Тэгээд л болоо. Ээж нь толгой өндийлгөн охиноо зөөлөн харцаар ширтэн:
-Охин минь, Ананд чамд хайртай ш дээ. Эмэгтэй хүн эр хүний хайр халамжинд л сайхан амьдардаг юм. Ихэнх тохиолдолд шүү. Чи өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг хааяа ч гэсэн санаж бай л даа. Тэгээд чиний тэр хайртай хүн чинь хэн юм бэ? Ер нь тэгээд хайргүй юм бол чи яагаад Анандын хүүхдийг гаргасан юм? Хар нялхаараа?
-Ээж, арван найман насандаа тэнэглэж үзээгүй хүн байдаггүй гэж та ярьдаг биз дээ?
-Тэр хайртай хүн чинь хэн юм бэ? Хулан дуугарсангүй. Цонхны тавцан түшээд буруу харчихав.
-За, за. Цайгаа уугаад хичээлдээ яв даа гээд ээж нь босчээ.
Хулан тэр өдөр хичээл дээрээ нэг л их ачаанаас салчихсан мэт сэтгэл өөдрөг байлаа. Ананд гэртээ очоод тэр зураг, зурвас хоёрыг олчихоод гүнзгий шоконд орсныг тэр таамаглаж байлаа. Сэтгэлийнхээ гүнд тэр Анандыг өрөвдөж байсан ч Золтуяатай хоносныг нь өршөөж чадахгүй байлаа. Эрт орой хэзээ нэгэн цагт Ананд тэр хоёр салах нь тодорхой байсан ч дундуур нь очиж очиж Золтуяа орсонд л Хулан зэвүүцсээр байжээ. Бүсгүй хичээлээ тараад Анандыг зогсч байх вий гээд ангийнхаа хэдэн охинтой хамт гарч ирсэн ч азаар тэр сургууль дээр нь ирсэнгүй.
Зуны эхэн сарын нар хөгжилтэйеэ гийгүүлсэн, сэтгэл сэргэм сайхан өдөр байлаа. Тэр такси барьж яаран эмээ рүүгээ хөдөллөө. Хавдар судлалын төвийн гадаа ирээд тэр сэтгэл нь дахиад түгшчихэв. Найз охин Уянгаагийнх нь аав энэ эмнэлэгт хорт хавдраар нас барснаас хойш энд хэвтсэн хүн хэзээ ч гарч ирдэггүй юм шиг аймаар санагддаг болчихсон билээ. Эмнэлэг дүүрэн хөлхөлдсөн хүмүүсийн дундуур явсаар эмээгийнхээ хэвтэж байгаа өрөөний үүдэнд ирээд шагайлаа. Аавынх нь бага дүү ээжийгээ сахин сууж байснаа Хуланг харчихаад гараад ирэв. Авга эгч нь ажил руугаа дуудагдсан тул тэр хоёр яаран сандран халатаа солилцоод, хэдхэн л үг шивнэлдэж амжив. Хуланг цагаан халат немрөн гэтсээр өрөенд ороход эмээ нь сэрчихсэн ач охиноо хараад муухан мушийлаа.
-Миний охин хичээлээ тараад гүйгээд ирэв үү? Эмээ нь гайгүй ээ. Жич хүү сайн уу?
-Очироо сайн, сайн. Та юм идэх үү?
-Үгүй ээ. Жаахан хярам балгадаг юм уу? Миний охин царай нь яагаад цоихийчихоов?
-Зүгээр л байхад эмээ дандаа цонхийчихож гэж байх юм.
-Зүгээр л бол яамай даа. Түүнд ямар нэг юм тохиолдсоныг яаж ч нуусан гэсэн эмээ нь нэг хараад л мэдчихдэг нь гайхмаар. Тэгээд л асуудаг арга нь "Царай нь цонхийгоод яагаав?" гэнэ. Жилийн емнө жирэмсэн болчихоод бас л эмээдээ ийнхүү байцаагдсаар үнэнээ хэлсэн. Хэрэв эмээ нь ийм хүнд өвчтэй байгаагүй сэн бол Хулан одоо ч энгэрт нь наалдаж байгаад л Анандаас салж байгаагаа ярих байсан билээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа хагалгаанд орох гэж байгаа, ийм настай хүнд яаж тийм юм ярих юм билээ дээ.
Тэр эмээгийнхээ дэргэд суугаад тариа хийлгэсээр тамирдсан гарынх нь шууг далдлан хучаад "Өдрийн сонин" гарган чангаар уншиж гарлаа. Эмч түүнийг босч элдэв юм уншихыг хорьсон тул ач охиноороо сонин дуудуулах дуртай болоод байгаа билээ.
Тэгээд өөрийгөө "Хэрэгт дуртай хөгшин шүү" хэмээн хүмүүст ярьдаг билээ. Эмээ, ач охин хоёрыг иймэрхүү янзтай сууж байтал Ананд хурээд ирэв. Тэр Хуланг хараад харц нь нэг гялсхийснээ биеэ бариад:
-Эмээ, бие яаж байна? Би таныг сахих уу? гэж асуугаад авлаа.
-Яршиг цаашаа. Энэ муу зовлого өвдөх мөрөөрөө евдөхгүй амьтны ажил алдагдуулж гүйцлээ. Миний хүү цаад хичээл номоо л бодож үз гэж эмгэн еөрийгөө муучлаад авав. Хулан Анандад нүдээрээ “гаръя” гэж сэмхэн дохиод бослоо. Эмнэлгийн урт, хоосон хонгилын үзүүрт тэр хоёр нэг хэсэг чимээгүй зогсов. Тэгээд Ананд нам гүмийг эвдэн:
-Чи намайг уучил л даа гэж гэмшил дүүрэн, шалдаа буусан дуугаар гуйлаа. Эмнэлгийн хонгилын хөшиггүй цонхоор хурц нар ээж нүд гялбуулахад Хулан нарны тасархай болсон тэр хурц гэрэлд анивчин зогссоноо, толгой өндийлгөн:
-Чи бид хоёр ямар авгай нөхөр хоёр биш, би чамайг уучлаад л, чи уучлуулаад л байдаг сонин биш үү? Би чамд их тодорхой бичсэн. Ер нь ч тэгээд эрт орой, хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан ш дээ. Чи одоо дуртай юм аа хий, дуртай хүүхэнтэйгээ хоно. Харин намайг битгий эргүүлдээд бай, за юу гээд эмээгийнхээ хэвтэж байгаа өрөө рүү огцом эргэжээ. Ананд ухасхийн түүний шуун дээрээс нь барьж аваад:
-Хулаан, би чамд хайртай ш дээ. Ганц удаа уучлаач дээ. Би... гэтэл Хулан гараа шувт татан аваад:
-Харин би чамд хайргүй. Ойлгов уу? Б-и ч-а-м-д х-а-й-р-г-үй. Харин хүүтэйгээ очиж уулзаж байхыг чинь зөвшөөрнө. Баяртай гэчихээд түргэн түргэн алхчихлаа. Араас нь "Хулан" гэх Анандын дуу гарахад эргэж ч харсангүй. Эмээгийнхээ өрөений хаалгыг тасхийн хаах чимээ нь сонсогдсон ч Ананд эогссоор л байлаа. Хуланд өгөх гэж барьж ирээд энэ бүх л хугацаанд ардаа барьсаар байсан гал улаан алтанзул цэцгийн баглаа хөлийнх нь ард боодлын цаасаа шажигнуулан уналаа. Ананд тэр хаягдсан цэцэг рүү харсан ч үгүй шат руу хелеө зөөн алхав. Залуу тэргээ асаан эмнэлгийн хашаанаас урамгүйхэн хөдөллее. Хэдхэн хормын өмне дуртай цэцгий нь авч байхдаа тэр Хулантай эвлэрчихнэ, хүү тэр хоёрыгоо орой гэртээ дагуулаад харина гэж яасан их итгэж байлаа даа.
Хүн хүсэл мөрөөделдөө итгэчихээрээ өөртөө нэгэн хиймэл ертөнц бүтээчихдэг бололтой. Тэгээд мөрөөдсөн нь биелэхгүй бол тэр мөрөөдпийн цэнхэр ертөнцөөсөө энэ энэрэлгүй, бодит ертөнцөд буцаж ирэхэд уйлмаар, үхмээр ч юм шиг санагддаг. Анандын хувьд яг л тийм байлаа. Одоо л тэр Хулан буцаж ирэхээсээ өнгөрчээ гэдэг тэр гашуун үнэнтэй эвлэрэх ёстойгоо ойлголоо. Сэтгэлд гуниг дүүрэн явахад цэлмэг тэнгэр ч бүүдгэр харагддаг болохоор нар, гэрэл дүүрэн тэр сайхан өдөр Анандын хувьд цасан шуургатай хахир өвлийн өдрөөс дор санагдаж байв. Орой яаж гэртээ харина. Ядаж аав нь хорьтой залуу шиг гэрээ хаяад гүйж гэнэ. Хулан байхгүй, хүү нь ч байхгүй тэр ханхай олон өрөөнүүдэд орой юугаа хийх билээ? Гэтэл ээжийгээ яаж ганцааранг нь эзгүй гэрт орхих юм бэ?
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино